Зохиогч: Admin

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нийт 501 хүн тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал: ТӨВ эмнэлэгт -371 САЛБАР эмнэлэгт -130 хүн яаралтай тусламж авсан байна. Үүнээс насанд хүрэгсэд 351, хүүхэд 150 байгаа юм. Цаашид халтирч унаснаас бэртэж гэмтэх хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгааг анхаарууллаа.

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.10.18/ хуралдаж, Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. УИХ дахь МАН-ын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг нэр дэвшүүлснийг хуралдаан даргалагч мэдэгдээд товч намтрыг танилцуулав. Нэр дэвшигч Б.Энхбаяр 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, 1999 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2004 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, 2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах, 2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх, 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга, 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга, 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016-2018…

Дэлгэрэнгүй

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж буй. “Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг  10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Аж ахуй нэгж байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо…

Дэлгэрэнгүй

Өдгөө УИХ-д 42, Засгийн газарт найман “суудал”-тай АН дотроо зодоонтой л байна. Орон нутгийн сонгуулийн дүн гарсан оройноос эхэлсэн дотоод зөрчил нь нэгэнт савнаасаа халиад гадагшилжээ. Анхнаасаа таван нам, арван фракц дээр үүссэн болоод ч тэр үү, энэ намыг эвлэхийг үзнэ гэдэг сүүл рүүгээ хэцүү л харагдах болов. Зарим нь “АН-ынхан “ингэж зовж байхаар анхны таван намаараа, аль эсвэл арав гаруй фракцаараа салаад явбал таарна.  Эхнэр нөхөр байтугай эрүү толгой салдаг гэж үг байдаг. Эхнэр нөхөр ч биш, үзэл бодол таарахгүй бол ингэж зовж юугаа хийнэ вэ” гэх хүмүүс гарч ирж байна. Сонин л санаа. Бодох л бодол. УИХ-ын сонгууль…

Дэлгэрэнгүй

Өчигдөр /2024.10.17/ Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын байранд айлд гал түймэр гарсан дуудлага 22:22 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж 7, 8 давхарт айлын тагтны хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 23:26 цагт зогсоосон. Гал түймрийг 23:38 цагт бүрэн унтрааж ажиллалаа /НОБГ/

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлэхдээ нэгэн сонирхолтой зүйл ярив. Тодруулбал тэрээр: “Үг хэлж попорчихоод гараад явдаг арга зальтай хүмүүс байна. Ирцэнд байгаа мөртлөө хуралдаа суудаггүй. Жишээ нь манай Иргэний Зориг-Ногоон Намын дарга Б.Батбаатарыг гайхаж байна. Сүүдрийн Засгийн Газар байгуулна гээд гайхуулаад байгаа. Энэ дотор юу болж байгааг мэдэхгүй байж яаж хяналт тавих гээд байгаа юм бэ? Тэгээд л попроод яваад байдаг. Ийм хүмүүсийг тасалснаар авдаг болмоор байна, УИХ-ын дарга аа” гэсэн юм. Энэ нь ч шалтгаантай гэх бөгөөд сүүлийн…

Дэлгэрэнгүй

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулна. Үзэгдэх орчин хангалтгүй үед ялангуяа шөнө оройн цагаар жолооч нар шар дарцгийн гэрэл ойлгогчийг 100-150 метрийн цаанаас хараад, хурдаа сааруулж, аюулгүй байдлыг хангадаг. “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулахад тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Энэ удаагийн аяны хүрээнд НЗДТГ, нийслэлийн Боловрсолын газартай хамтран нийслэлийн 315 ерөнхий боловсролын сургууль,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс бараалхлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно  гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Ардчилалын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Австрали Улстай харилцааны түвшинг удахгүй шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Боловсрол, уул уурхай, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг салбар болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлж, ашигт малтмал, эрчим хүч, ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Австралид монголын 6,000 гаруй залуус, түүний дотор 60 орчим оюутан…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Тарваган тахал болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа. Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод давхардсан тоогоор 62 хоног 3100 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэлээ. Хяналт шалгалтын хүрээнд нийт 112600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийж, 70 удаагийн…

Дэлгэрэнгүй

АН-ын залуу гишүүн, УИХ-ын гишүүн Ө.Шижир Ц.Элбэгдорж,  С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын ахмад улстөрчтддөө хандаж “Ах нар одоо бүгдээрээ амарцгаа…. Та нар өнгөрсөнд чадаагүй ирээдүйд ч чадахгүй…”  гэж хатуухан үг чулуудсан юм. Үүнийх нь хариуд АН-ын дарга асан С.Эрдэнэ “Шижирээ дарангуйллын эсрэг амь насаараа дэнчин тавьж тэмцэж Ардчиллын суурийг тавьж галыг асаалцсан хүмүүсийг амарцгаа гэж байгаа бол 1-рт чамд тийм эрх байхгүй, 2-рт чам шиг тэмцлийн утаа үнэртэж үзээгүй цүнх барьж лифтээр өгсөж эрх мэдэлд хүрсэн нусан буу ингэж томордоггүй юм?!!” хэмээн хариу барив.

Дэлгэрэнгүй