Зохиогч: Admin

лсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы өнөөдөр (2023.12.15)-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулснаар хуралдаан эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ гэсэн байдаг. Уг заалтын хүрээнд Улсын Их Хурлын таван гишүүн санал ирүүлснээс  Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Ганибал нар цаг үеийн байдалтай холбогдуулан цас, зудыг хүндрэл багатай даван туулахад малчдад туслах, малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авах, шатахууны хомсдолыг шийдвэрлэх, нэгдсэн бодлогоор…

Дэлгэрэнгүй

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч А.Ганхуяг тус дүүргийн 10 дугаар хорооны иргэд, байгууллага.оршин суугчдыг хамруулсан “Ахуйн осол аюулын харанга дэлдэж байна” сэдэвт төслийг санаачлан Хүний хөгжил хамгааллын “Номун ТББ” хамтран зохион байгуулав.Төслийн хүрээнд ахуйн ослын шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр оршин суугчдын дунд санал асуулга явуулж мэргэжлийн байгууллагуудын эх сурвалжтай анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмж бүхий гарын авлага, зурагт хуудас бэлтгэн хэвлүүлж иргэд байгууллагад тараан түгээх ажил зохиов. Тэрээр өмнө нь Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хамтдаа хичээцгээе төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Дээрх төслүүд нь аюулгүй орчинд амьдрах, аюул ослоос сэргийлэх ажилд иргэдийн оролцоог хангахад тус нэмрээ оруулах үр дүнтэй ажил болно гэж…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, парк шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлогоо танилцууллаа. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага болон холбогдох албаныхан оролцож, санал солилцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирсэн улаан болон цахилгаан автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчлөлд бүртгэх ажлыг энэ онд багтаан хийнэ. Ирэх онд шинээр орж ирэх автобуснуудыг ч мөн тус компанийн нэр дээр бүртгэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн компаниуд бүртгэгдсэн автобуснуудыг авах эрх нь нээлттэй.…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдлаа. Засгийн газрын 2017 оны 116 дугаар тогтоолоор бүх яамны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын дэргэд зөвлөл ажиллаад 6 жил болж байна. Дээрх тогтоолоор дэд зөвлөлийг тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалдаг бөгөөд бүрэлдэхүүнд нь тус салбарын харъяа байгууллагуудын удирдлагууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд багтдаг. Хуралд ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний III улирлын хэрэгжилтийг Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга…

Дэлгэрэнгүй

НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн кластеруудын хуралд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал болоод УОК-ын шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа. Мөн өвөлжилтийг даван туулахад хэрхэн хамтран ажиллах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар харилцан санал солилцсон юм. Сар бүр зохион байгуулдаг тус хурлаар ХХААХҮЯ болон ЦУОШГ-аас цаг агаарын төлөв байдал, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын талаар мэдээлэл өгч, оролцож байгууллагуудын сонирхсон асуултад хариулт өглөө. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Энэ нь өмнөх 10…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон үндэсний бусад хууль тогтоомж нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод хэрхэн нийцэж буй талаарх судалгаа”-г Богд судалгааны хүрээлэнгээр хийж гүйцэтгүүлсэн бөгөөд тус судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын засгийн газрын 2 болон 3 дугаар нэгтгэсэн тайлангийн зөвлөмжийн танилцуулга”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Б.Болороо, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон үндэсний хууль тогтоомж нь хөгжлийн…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.12.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Нийгмийн эрүүл мэндийг хамгаална гэдэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж гэсэн хоёр талтай асуудал. Харамсалтай нь  нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх эрх зүйн орчин бүрдээгүй учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ач холбогдол өгч, эмчилгээнд төсөв хөрөнгөө илүүтэй зарцуулаад олон жил болж байна. Иймд  салбарын суурь асуудлыг зохицуулдаг  анхдагч…

Дэлгэрэнгүй

АН-аас хийсэн хэвлэлийн хурал дээр УИХ-ын гишүүн Н.Ганибал “УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаж уул уурхайн асуудал хариусан сайд Ж.Ганбаатарыг огцруулах санал оруулах нь зөв гэж үзсэн. Эрхэм сайд дөрөв хоногийн дотор шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоно гэж амласан ч боловч харамсалтай нь, өнөөдөр шатахууны нийлүүлэлт хэвийн болсонгүй. Тийм хариуцлагагүй мэдээллээс болж, ард иргэд маш их хор хохирол амсч байна.  Салбарын сайд Засгийн газраа ч, ард иргэдийг ч хуурсан учраас өнөөдөр нөхцөл байдал хүндэрлээ.  Сүүлдээ Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөн хяналт тавьж, шатахуун ачсан автомашиныг хянана гэдэг зүйл ярьж байна. Ийм ядуу арга ядсан төрийн бодлого явуулж байгаа учраас  сайд Ж.Ганбаатарыг яаралтай…

Дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар арваннэгдүгээр сарын 11-нд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахаар ажиллаж буй. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байгаа бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд нийслэлийн холбогдох байгууллагуудын удирдлагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл багтаж байгаа юм. Тус Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, такси үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөрч, бүтээлч хүмүүсийг дэмжсэн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Булган аймгийн ХХҮГ-ын үйл ажиллагааны үр дүнд Лхагвасүрэн Нарантуяасайхан зээл авч хувийн аж ахуй эрхлэн амьжиргаагаа өөд нь татаж байна. Хамгийн гол нь энэ хүнд гараа хумхиад зүгээр суух бус хийж бүтээх их хүсэл эрмэлзлэл байгаа нь ийм амжилтад хүргэжээ. https://fb.watch/o_tuGMypV_/

Дэлгэрэнгүй