Зохиогч: Admin

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго өнөөдөр мэдээлэл хийж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн шүүхийн тогтоолыг нууцаас гаргахаар болсныг зарлалаа. Тэрбээр “Монгол Улсын иргэн Т.Чимгээ, С.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн, 6 жил орчим хугацаагаар цагдан хорьсон асуудлаар хоёр иргэний эрхийг хамгаалахаар Олон улсын хүний эрхийн байгууллагад хандах ажлын хэсэг байгуулсан. 5 дугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах нь зайлшгүй шаардлагатай гэдэг санал дүгнэлтийг танилцуулсан. Өнгөрсөн долоо хоногт гарсан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах тогтоол батлагдлаа” гэв. Тэрбээр мөн “Цаашид хүнийг…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг…

Дэлгэрэнгүй

“Алтайн хүдэр” ХХК-ийн захирал “Баян” хэмээх Р.Базарааг хамаарал бүхий дөрвөн хүнийх нь хамт 4 дүгээр сарын 15-нд баривчилсан билээ. Түүнийг мөнгө угаасан, сонгууль угтаж улстөрийн намыг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр баривчилсан юм. Харин өчигдөр Р.Базараагийн өмгөөлөгчийн зүгээс шүүхээс гаргасан цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүх гомдлыг хэзээ авч хэлэлцэх нь тодорхойгүй байна.

Дэлгэрэнгүй

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ыг байгуулж, хөгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Бээжин хот дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг хариуцсан суурин төлөөлөгч Стивен Каргбо тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-руу нүүлгэнэ. Тус үйлдвэрүүд парк хэлбэрээр хөгжих тул НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын арьс, шир боловсруулах үйлдвэрийн олон улсын LWG стандартыг мөрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар…

Дэлгэрэнгүй

“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг. “Зан сайтай айлд хүн бүхэн, замаг сайтай нууранд шувуу бүхэн цугладаг” гэдэг үг ч бий. Бас “Нэр хугарахаар яс хугар” гэдэг эцэг өвгөдийн алтан сургаалийг сануулах минь.  Өнөөдөр эдгээр зүйр үгийн үнэ цэнэ монголчуудад илүү хамаатай болоод байна. Бидний ааш араншин, зан төлөв, харилцаа хандлага, үзэл бодол даанч дээ гэмээр болжээ. Цөөхүүлээ байж хэдэн адгуус араатан хашчихсан мэт уралцана. Нэг л их ууртай, догшин хүмүүс. Хөгшин, залуу, хөдөө,  хотын гэлтгүй ёс суртахуун, зан төлөв, сэтгэлгээний доройтолд оржээ. Фейсбүүктээ баримжаагүй солиордог шигээ нийгмийн харилцаанд  эрүүл бусаар орж байгаагаас бүх зүйл утгаа алдаж эхэллээ. Жуулчдыг татна л гээд…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдааны товд Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй 300 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлын явц, түүнтэй холбоотой цаашид авах арга хэмжээ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийн явц, Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан зэрэг асуудал багтсан байна. Нийт 24 асуудал энэ удаагийн хуралдаанаар шийдэгдэнэ гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Өнөөдөр 14:05 цагт СБД-ийн 16-р хороонд хашаанд шар өвс шатаж байна дуудлага ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 0.5га газарт шар өвс шатаж байсныг 14:19 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 14:27 цагт бүрэн унтраалаа. Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт нэмэгдэж байгаа тул хашааны шар өвс шатаахгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас иргэдэд анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Арилжааны 7 банк “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин хөрөнгө оруулалтын зээл өгөх боломжтойгоо илэрхийлэн санхүүжилтийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурав.  Гарын үсэг зурах ёслол өнөөдөр Монголбанкны төв байранд болсон бөгөөд ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов. Зээлийн ерөнхий гэрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, Хаан банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар, Хас банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч бөгөөд санхүү хариуцсан захирал Г.Эрдэнэбаяр, Ариг банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нар гарын…

Дэлгэрэнгүй

Манай ууган их сургуулийн нэг, дээд боловсролын салбарт чансаагаараа тэргүүлэгчдийн эгнээнд эрэмблэгдсэн МУБИС цусны донорын эгнээг өргөжүүлэгч-хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч байгууллагын тоонд зүй ёсоор тооцогддог билээ. Өнөөдөр цусны донорын нийгмийн ач холбогдлыг сурталчлах, цуг цуглуулах хүмүүнлэгийн өдөрлөг МУБИС дээр боллоо. ЦССҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэбаяр өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Цусаа бэлэглэх нь бусдын амь насыг аврах хамгийн бодитой буянт үйлс бөгөөд энэхүү сүүн мөртэй гэгээн үйл хэргийг дэмжсээр ирсэн МУБИС-ийн багш, ажилтан, оюутнуудад хамт олныхоо өмнөөс болон хувиасаа баяр хүргэе” гэлээ. МУБИС-ийн Тамгын газрын дарга, доктор, дэд профессор Л.Мөнхтуяа сайн санааны үйлсийн төлөө ЦССҮТ-тэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа…

Дэлгэрэнгүй

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” дахин шинэчлэгдэж, хиймэл оюун ухаанд суурилсан 4.0 хувилбараа өнөөдөр танилцууллаа. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. “E-Mongolia 4.0” хувилбар нь иргэдэд зээлийн лавлагаа авах, виза мэдүүлэх, бичиг баримт захиалах зэрэг хэрэгцээт мэдээллийг багцаар санал болгож, дуу хоолойгоор дамжуулж мэдээллээ хайх, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлж, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг үүсгэжээ. Мөн эмнэлэгт цаг авах, шинжилгээ, дүрс оношилгооны хариу, эмнэлэг, эмийн танилцуулга, жорын түүх харах зэрэг эрүүл мэндийн олон үйлчилгээг цахимжуулж, замын хураамж, жолоочийн торгууль, оношилгоо, даатгалын мэдээлэл, цаг агаар, үер усны аюул, угаар мэдрэгчийн дохио зэрэг мэдээлэл, сонордуулгыг иргэдэд…

Дэлгэрэнгүй