Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон юм. Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна.…
Зохиогч: Admin
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын…
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан тус байгууллагад зочилж, хамт олонд нь баяр хүргэлээ. Нэгдсэн Үндэстний байгууллага 1945 оны аравдугаар сарын 24-нд олон улсын хууль, эдийн засаг, нийгмийн хөгжил болон хүний эрхийг ханган ажиллахаар байгуулагдсан, энэ нь дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн орших томоохон дэвшил болсон юм. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж НҮБ-д төрийн далбаагаа мандуулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон 60 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хангах, олон улсын тавцанд өөрийн орны…
МЭК судалгааны байгууллага 2024 оны аравдугаар сарын “Улс төрийн барометр”-ийг зарлалаа. Тэд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1750 иргэнээс 2024 оны аравдугаар сарын 16-21-ний хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар цуглуулсан мэдээллийнхээ дүнг танилцуулжээ. “…Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү” гэсэн асуултад судалгаанд оролцогчид 1-10 хүртэл оноогоор хариулт өгсөн байна. Ингэхэд түүний оноо өнгөрсөн есдүгээр сарынхаас 0.2 пунктээр унаж, 5.2-оор үнэлэгджээ. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг иргэд долдугаар сард хэрхэн үнэлсэнтэй давхцаж байна. Түүний үнэлгээ наймдугаар сард 5.1 болж 0.1-ээр буурсан. Харин есдүгээр сард 5.4 болж өссөн. Энэ нь Оросын ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотой байх магадлалтай…
Улсын Их хурлын гишүүн Л.Мөнхбаясгалантай ярилцлаа. -Та энэ долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдтай мэтгэлцээн хийнэ гэсэн байна лээ. Энэ талаараа тодруулахгүй юу? -Үүнийг жаахан тайлбарлах хэрэгтэй юм билээ. Өмнө нь баасан гариг бүр Ерөнхий сайд чуулган дээр мэдээлэл хийдэг. Сөрөг хүчний гишүүд нь асуулт асуудаг байсан. Харин шинэ дэгээр бүлгийг төлөөлж мэтгэлцэгч гишүүн байгаад 20 минутын турш микропоныг нь нээж өгөх юм билээ. Энэ хооронд залгуулаад асуулт, хариулт гэсэн байдлаар явна. Тухай бүрдээ сэдэвтэй байна. Энэ удаад Боомтын сэргэлтийн хүрээнд байх юм. Мөн D-парламент дээр ард түмнээс асуулт авна. Өмнө нь манай намын бүлгийн дарга эсрэг…
ОХУ-ын Казань хотноо лхагва гарагт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын дараа тус бүлгийн орнуудын удирдагчид НҮБ-ын шинэчлэлээс эхлээд дэлхий дахинд болж буй мөргөлдөөн зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамарсан хамтарсан тунхаглалыг гаргалаа. Тунхаглалд нийт 134 заалт багтсаны нэг нь НҮБ-ын шинэчлэлийн тухай байв. “Бид НҮБ-ыг, тэр дундаа Аюулгүйн Зөвлөлийг илүү ардчилсан, олон талын төлөөллийг оролцуулсан, үр дүнтэй, хүчтэй болгох үүднээс цогцоор нь шинэчлэхийг дэмжиж байгаагаа дахин нотолж байна” гэж уг баримт бичигт дурджээ. Түүнчлэн дэлхий дахинд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийг даван туулахад илүү сайн хариу арга хэмжээ авахын тулд хөгжиж буй орнуудын төлөөллийг өргөжүүлэх хэрэгтэйг мөн онцолсон байна. Үүний зэрэгцээ удирдагчид терроризмын бүх хэлбэрийг эрс зэмлэн буруушааж байгаагаа дахин илэрхийлж, НҮБ-ын хүрээнд Олон улсын терроризмын тухай конвенцийг яаралтай батлахыг уриалжээ. БРИКС-ийн гишүүд мөн НҮБ-д хандан шинэчлэл хийхийг уриалсны зэрэгцээ хиймэл оюун ухааны…
Ойрын өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрсэн учраас Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтыг хийсэн юм. 10 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад жолооч нар зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон эсвэл гулгаатай үед зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүдийг илрүүлэв. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир цас орсон үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг иргэд болон аж ахуйн нэгжийн түгээлтийн жолооч нарт анхаарууллаа. Учир нь өвлийн дугуй нь арзгар хээ, ховилтой тул зуны дугуйтай харьцуулахад цас, мөстэй замд барьцалдах чадвар сайн. Халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар…
Сүүлийн жилүүдэд скүүтэр болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдсэн. Ялангуяа өсвөрийнхний дунд скүүтэр, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байгааг ГССҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл халтиргаа, гулгаа эхэлсэн энэ үед скүүтэр болон суррон дугуйгаар зорчихыг хязгаарлаж эхэлжээ. Энэ талаар Тэврийн цагдаагийн албаныхан мэдээлэл өгөхдөө “Скүүтэр, дугуй түрээсийн зарим үйлчилгээ үйл ажиллагаагаа зогсоосон. Хоёр дугуйт тээврийн хэрэгслийг гуравдугаар сараас эхлэн арваннэгдүгээр сар хүртэл явуулах зохицуулалттай. Үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж буй цахилгаан дугуй түрээсийн…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох…
Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна” гэх гомдол, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явууллаа. Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хорооллын үүдэнд иргэн “Б”-г үл таних 16-17 насны “Б”, “А”, “Х”, “Э” нар бүлэглэн биед нь халдаж, зодсон болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.