АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан, комиссар Н.Тэмүүлэн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Улаанбаатар төмөр замын дарга асан Н.Удаанжаргалын хаана байгааг тогтоох боломжгүй байна хэмээн мэдэгдлээ. Харни Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг нарыг интерполоор эрэн сурвалжилж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн гэв. Түүний мэдээлснээр УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хэргийн улмаас 44 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж мэдэгдсэн ч шалгалтын явцад түүний хэлсэн дүн тогтоогдоогүй байна. Д.Дорж
Зохиогч: Admin
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 28 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 97 хувьтай байлаа. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын машин, тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгаж, нарийвчилсан тоон судалгааг яаралтай танилцуулахыг үүрэг болгосон. Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын тусгай зориулалтын автомашин, техникийн 298 буюу 70.3 хувь нь хэвийн ажиллагаатай, 126 буюу 29.7 хувь нь эвдрэлтэй байгааг засварлах шаардлагатай. Зам цэвэрлэгээ, үйлчилгээний автомашин, техникийн 210 буюу 91.3 хувь нь хэвийн ажиллагаатай, 20 буюу 8.7 хувь нь…
2023 оны 11 дүгээр сарын 08-нд Сэлэнгэ аймгийн ахмадын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Сант суманд зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээнд урилгаар оролцсон Орхон аймгийн ахмадын хорооны тэргүүлэгч, доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Ш.Ганбат “Орчин цагийн гэр бүл дэх ахмадын манлайлал” сэдэвт илтгэл тавьж ахмадуудын талархалыг хүлээсэн. Түүнтэй нэг сэдвээр хөөрөлдөв. -Таны илтгэлээс олон чухал санаа олж сонслоо. Яагаад энэ сэдвийг сонсож лекц бэлтгэх болов? -Монголын ахмадын байгууллагууд Шинэ сэргэлтийн бодлогод оролцох оролцоогоо цоо шинээр эргэж харж, бодлого, үйл ажиллагаагаа шинэ нөхцөл байдалд тохируулан өөрчлөх шаардлага бий боллоо гэж би хувьдаа үзсэн. Учир нь, нэгдүгээрт, Монголын бүхий л байгууллагуудын…
Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуягтай ярилцлаа. -Лу.Гантөмөр даргыг солих асуудал ер нь нэлээд хүчтэй байх шиг байна. Ер нь намын даргыг огцруулах асуудал анх хаанаас, яагаад гарч ирсэн юм бэ? -“Үндэсний жигүүр” анх энэ асуудлыг гаргаж ирсэн. Энэ хүн ажлаа хийхгүй байна. Өнгөрөгч хавраас хойш намын байрандаа ирсэнгүй. Сонгууль болоход зургаахан сарын хугацаа үлдчихээд байхад өдөр бүр намын ажлаа хийх байтал өнөөг хүртэл намын үйл ажиллагаанд оролцохгүй, намын өдөр тутмын үйл ажиллагааг хангахгүй байна. Манлайлах чадвар энэ хүнд алга. Ардчилсан нам үнэхээр сөрөг хүчин баймаар байгаа бол сөрөг хүчнийг удирдаж авч явах манлайлалтай, хүчтэй, зоригтой, лидер хэрэгтэй байна.…
Индонез, Энэтхэгт болсон “Хорийн бүлэг”-ийн /G20/ сүүлийн хоёр дээд хэмжээний уулзалтад оролцолгүй өнжсөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт тус бүлгийн удирдагчдын цахим яриа хэлэлцээнд оролцоно гэж Оросын төрийн мэдлийн телевиз мэдээлжээ. “Владимир Путин “G20”-ийн цахим уулзалтад оролцоно” гэж Оросын “Вести” телевиз ням гарагт олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн зохион байгуулах лхагва гаргийн яриа хэлэлцээ нь “Шинэ Делигийн дээд хэмжээний уулзалтаас гарсан үр дүн, шийдвэрийг цаашид хэрэгжүүлэх” зорилготой гэж Н.Модигийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ. Украин хүүхдүүдийг хууль бусаар нутгаас нь албадан гаргасан гэх хэргээр Олон улсын эрүүгийн шүүхээс /ICC/ ОХУ-ын төрийн тэргүүнийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш В.Путин хилийн чанадад цөөн тооны айлчлал хийсэн юм. “G20”-ийн бүрэлдэхүүнд дэлхийн хамгийн том эдийн засагтай 19 орон, түүнчлэн Европын Холбоо, Африкийн Холбоо багтдаг гэж Үндэсний мэдээллийн…
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Нийтийн тээврийн жолоочийн цалинг нэмж, автобусны тоог өсгөнө” хэмээн мэдэгдсэн. Автобусны тоог нэмэгдүүлэх нэг хэрэг чанар, үйлчилгээ нь сайжрахгүй бол ямар үр дүн гарахгүй. Өнөөдөр бэлэн мөнгө авдаггүй жолооч нэг ширхэг ч байхгүй. Нэг буудлаас дор хаяж 5-7 хүнээс бэлэн мөнгө авдаг нь үнэн. Зарим жолооч “Дунд хаалгаар ор” гэж баахан хүмүүсийг үнэ төлбөргүй чихэж аваад явдаг нь бодит үнэн. Ийм байхад нийтийн тээврийн жолооч нарын цалин нэмэх тухай ярьж хэрхэвч болохгүй. Жолооч нарын цалин 3000.000 болгосон ч тэд бэлэн мөнгө халааслахгүй байна гэж түүхэнд байхгүй шүү! Тийм учраас хамгийн эхлээд автобусны жолооч нарын ухамсар,…
УИХ-ын сонгууль дөхсөн. Улс төр улам ивдэвхжив. Анхаарал татсан “улс төр”-үүдийн нэг нь яалт ч үгүй АН-д болж буй үйл явдал юм. Тус намынхан өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн АН-ын даргаа сонголоо. Энэ сонгуульд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Т.Батцогт, Д.Бадарсан нар өрсөлдсөн. Тэд АН-д өнөөдөр хүчтэй байгаа гурван фракцаас “нэр дэвшсэн” юм. Нийслэлийн АН-ын шинэ дарга шууд тодорчихоогүй байна. Хоёр дахь санал хураалтаар тодорчээ. Эхний удаад хэн нь ч 50+1 хувийн санал аваагүй байна. Тиймээс хоёр дахь шатны санал хураалт явуулжээ. Ингэхдээ эхний санал хураалтаад хамгийн бага санал авсан М.Тулгатыг хасжээ. Өрсөлдөөн Д.Бадарсан, Т.Батцогт хоёрын дунд болсон байна. Ингээд Т.Батцогт нь 56.1 хувийн саналаар…
Өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой асуудлаарх ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь ЗУДЫН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ байна. Тэр дундаа 9 хувь нь нэн өндөр эрсдэлтэй, 45 хувь нь өндөр эрсдэлтэй, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол ердөө 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ. “Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, түрүүчийн орсон цас хайлна. Гэвч энэ сарын 22-ноос эхлээд эрс хүйтрэх тул газрын өнгөн хэсэгт мөсөн бүрхүүл тогтсоноор илүү их эрсдэл дагуулах болно гэдгийг иргэд, малчид ойлгож, сэрэмжтэй байх нь чухал” хэмээн Цаг уур,…
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Нэхмэлийн шарын байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй “Фүжи Девелопмент” ХХК-ийн үйл ажиллагааны талаар иргэдээс гомдол, мэдээлэл ирсний дагуу холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, тус компани нь Нэхмэлийн шарын 7 дугаар байрны суурийг Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн ухсан тул зөрчлийг арилгахаар хэтрүүлж ухсан суурийг битүүлж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Нийслэл болон дүүргийн холбогдох байгууллагынхан тус байршилд хэмжилт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагшаа 4.5 метр, хажуу тийш 9 метр хэтрүүлж барилгын сууриа ухсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан. Тус…
Бие Бялдар, Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн 17 дахь эрдмийн чуулган “Сэргээн засах тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах” сэдвийн дор 2023 оны арваннэгдүгээр сарын 17-18-ний өдрүүдэд Милленнум плазад болж байна. Энэ чуулган нь сэргээн засах олон мэргэжлийн багийн хамтын ажиллагааг бэхжүүлж, эмчилгээний үр дүнг дэлхийн жишигт нийцсэн, чанарын өндөр түвшинд хүргэх зорилгыг дэвшүүлэн гаргахад чиглэгджээ. Чуулганыг нээж, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга А.Өнөржаргал, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн С.Болормаа нар оролцож, мэндчилгээ дэвшүүлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Бие Бялдар, Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн 17 дахь эрдмийн чуулганд сэргээн засах салбарын дотоодын эрдэмтэн, профессор, зөвлөх…