Зохиогч: Admin

“Оюу толгой” ХК  Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Энэ талаар тус компанид ажиллаж байсан ахмад сэтгүүлч Б.Батбилэгийн бичсэнийг хүргэе. “Оюу толгой” компанийн удирдлага ахмад настнуудаа Цагаан сар, Ахмадын өдрөөр хүлээн авч баярлуулдаг сайхан уламжлалтай. Өнөө жилийн уулзалт Богд хан уулын Жаргалантын амнаа орших “Чингис хааны хүрээ” хэмээх тансаг цогцолборт болов. Дэлхийд тэргүүлэгч, уул уурхайн том компанид хамтран зүтгэж байсан, төрөл бүрийн мэргэжилтэй 40-өөд ахмад баяр хөөртэй учран золгож, нөхөрсөг яриа хөөрөө өрнүүлж хуучилцгаав. Хөзөрдөв, даалуудав, дуулцгаав, бүжиглэцгээв, шагнуулцгаав, бэлэг авцгаав, “Оюу толгой” компанийн Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Мелиса Шаненганге хатагтай…

Дэлгэрэнгүй

Төв замын автобусны жолооч лав зургаан буудал газар нэг гараараа утсаа, нөгөө гараараа жолоогоо барихыг харлаа. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн эсрэг үйлдэл хийж байгаагаа ухаарах сөхөө бүдүүлэг жолоочид огт алга. 30 орчим насны эмэгтэй жолооч гар утсаа харсан чигээрээ яваад байх юм. Урдуур нь хүн орвол тэгээд л дууслаа гэдгийг насанд хүрсэн хүн шиг ойлгохгүй байгаа нь өөрийн эрхгүй бухимдуулав. Өөрийнх нь хүүхэд шиг бяцхан үрс зам хөндлөн гарч явааг тэр ухамсар муутай хүн ойлгохгүй, тоохгүй байна! Бас халтуур хийдэг бололтой саравчтай ноорхой малгайтай хүйтэн царайтай залуу 15 дугаар хорооллын сургууль, цэцэрлэгийн зам дээр жолоогоо тавьчихаад хоёр…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше 10 дугаар сарын 11-ний өдөр бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан болсон Парламентын сонгуульд ялалт байгуулан Сенатын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Жерар Ларшед баяр хүргэж, амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Францын харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд бий болсон ойр дотно хамтын ажиллагаа…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус төсөлд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах талаар хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх (магадлан), хугацаатай хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлэхээр тусгалаа. Тухайлбал, бүх насаар хорих ял оногдуулахаар (хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй) зааснаас бусад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 20…

Дэлгэрэнгүй

Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцож, дахин зөрчил гаргавал ялыг хүндрүүлнэ. Засгийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол дараах дөрвөн ялын сонголттойгоор гэмт хэрэгт тооцох саналыг боловсруулсан. Тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж 450,000-2,700,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр төсөлд тусгагдсан. Хэрвээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ял шийтгэгдсэн этгээд дахин энэ зөрчлөө гаргавал тус үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцно. Ингэснээр хорих ялын хэмжээ болон торгууль, зорчих эрхийг…

Дэлгэрэнгүй

Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын хагарал үргэлжилж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2019 оны 1 дүгээр сарын 16-нд Улсын ерөнхий прокурор Л.Энх-Амгаланд хандан “Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн гадны компанитай хуйвалдан стратегийн орд газар болох Тавантолгойг Хятадад 100 жилээр өгөх ажлыг зохион байгуулсан. Баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулая” гэж байсан юм. Үүний хариуд Ц.Элбэгдорж баахан сэтгүүлчдийг цуглуулж байгаад “Баттулга бол зүгээр л нэг хулгайч. Би хулгайчийг үнэрээр нь танина” хэмээн ууртайхан мэдэгдэж байлаа. Эндээс мань  хоёрын зөрчил хурцдаж эхэлсэн.…

Дэлгэрэнгүй

Баянзүрх дүүргийн АН-ын тэргүүлэгчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд АН-ын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт нарт хандаж энэхүү хэвлэлийн бага хурлыг зарласнаа дуулгав. Тэд ” АН-ын удирдлагууд болох Лу.Гантөмөр, С.Баярцогт нар АН-ын дунд шатны гишүүдтэйгээ ирж уулзаач.  Хэрвээ дунд шатныхаа гишүүдтэй уулзахгүй, ажлаа хийхгүй гэж байгаа бол ажлаа хийж чаддаг хүнд нь өгөөд зайлаач ээ. АН-ын 15 дэд даргын нэг Ц.Жадамба гэдэг нөхөр Баянзүрх дүүргийг хариуцаж ажиллахаар болсон. Гэтэл энэ нөхөр Баянзүрх дүүргийн АН-ын үйл ажиллагааг самарч эхэлж байна. Тодруулбал АН-ын ХЭГ-ийн дарга Н.Лхагвадоржтой хамтарч хууль бус, дүрмийн бус томилгоо хийж, Баянзүрх дүүргийн ХЭГ-ийн даргаар нутгийнхаа дүүг томилсон. Иймээс Ц.Жадамбыг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нар өнөөдөр (2023.10.11) Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.1-т “Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно” гэж заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр энэ сарын 10-нд Парис хотноо хүрэлцэн ирлээ. Зочдыг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон бусад албаны хүн угтан авав. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэлд мэдээлэл өгч, уулзалт хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч…

Дэлгэрэнгүй

2023 оны 10 дугаар сарын 07-нд лалын ХАМАС бүлэглэл Израил руу дайралт хийж, Израилын хотууд руу 5000 пуужин харваж, Газын зурвастай хиллэдэг Израилын суурин газрууд руу олон арван зэвсэгт дайчид агаараар ба газраар нэвтэрсэн. Израилын талын мэдэгдсэнээр, Хамас бүлэглэл тус улс руу хоёр мянга гаруй пуужин харвасан байна. Халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 250-д хүрч, 1452 хүн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Израилын цэргүүд Газын зурвасын эргэн тойрны газар нутгийг бүрэн хяналтдаа авсан талаар  Израилын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй