Зохиогч: Admin

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 700 гаруй хүнтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэ үеэр Хотын дарга замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, шийдвэрийг танилцуулсан бол Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс “Тээвэр логистикийн оновчтой шийдэл”-ийг танилцуулсан. Тодруулбал, хүнсний бараа, бүтээгдэхүүний түгээлтийг шөнийн тээвэрт шилжүүлэх саналыг гаргасан бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ нь эдийн засаг, зохион байгуулалтын хувьд хүндрэлтэй гэдгийг хэлж байлаа. Хүнсний худалдаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Шөнийн түгээлтийг “Ковид-19”-ийн үед хэрэгжүүлсэн. Тухайн үед тулгамдсан асуудал…

Дэлгэрэнгүй

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж буй. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Дунд гол дагуу байрлаж байсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулган, газар чөлөөлж дууслаа. Тус газар чөлөөлөлтийн ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу аравдугаар сарын 27-нд эхлүүлж, буулгалтыг “Баттөгс Жонон” компани гүйцэтгэсэн юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: – Нийслэлийн зүгээс “Шунхлай трейдинг” ХХК-тай харилцан тохиролцож, албадан бус харилцан ойлголцсоны үндсэн дээр газар чөлөөлж дууслаа. Улаанбаатар хот дундуур урсаж буй Сэлбэ, Дунд голын голдиролд барьсан барилга, байгууламжууд нь үерийн эрсдэл…

Дэлгэрэнгүй

Энэ сарын 8-ны орой Улаанбаатар хот үндсэндээ бүхэлдээ тэг зогсов. Авто замууд бүрэн түгжирч, иргэдийн уур унтуу дээд цэгтээ хүрсэн. Тэр тусмаа цахим орчинд төр засгаас албаар түгжрүүллээ гэж хардсан сэтгэгдлүүд хөвөрсөн. Уулзваруудыг албаар хааж, галт тэргийг 28 удаа явуулж гацаалаа гэсэн юм. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хуулийн төслийг хотын дарга Х.Нямбаатар оруулж ирснээр багагүй хэл ам дагуулж байгаа. Тэр дундаа төлбөртэй бүс байгуулна гэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Харин ингэж түгжрэлийг зориудаар бий болгож, иргэдийн сэтгэгдлийг өөрчлөх, үүнийхээ дагуу түгжрэлийг бууруулах хуулийн төслийг дэмжүүлэх оролдлого байсан гэж хардах хүн олон байна. Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгон, стандартад нийцүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Мөн шийдэл хүлээсэн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, Худалдан авах ажиллагааны жишиг бичиг баримт боловсруулах эрхийг МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхимд шилжүүлэх хуулийн төсөл явж байгааг онцоллоо. Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хууль батлагдвал агаарын бохирдлыг бууруулах, гэр…

Дэлгэрэнгүй

Аливаа хэлбэрийн коронавирусний халдварын эмчилгээнд ивермектин ба VV116 эмийг хэрэглэхгүй байхыг ДЭМБ-ын мэргэжилтнүүд зөвлөжээ. Түүнчлэн хөнгөн хэлбэрийн ковидтой өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтэх эрсдэлээс нь хамааран гурван бүлэгт хуваахыг санал болгосон байна. ДЭМБ-ын шинэчилсэн зөвлөмжийг өнөөдөр “BMJ” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. “Сүүлийн үеийн эмнэл зүйн туршилтууд нь ивермектин болон вирусний эсрэг VV116 эмийг COVID-19-ийн хөнгөн, хүнд хэлбэрийн эмчилгээнд хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт хийхэд хүргэв. Туршилтын явцад ивермектин эмийн гаж нөлөө илэрснээс гадна VV116 эмийн үйлчлэл, үр нөлөөг үнэлэх боломжгүй байсан” гэж судлаачид бичсэн байна. Шимэгчийн эсрэг үйлчилгээтэй ивермектин эм нь коронавирусний үржлийг дарангуйлдаг гэсэн мэдээлэл нь олны анхаарлыг татсан юм. Гэвч энэ нь нотлогдоогүй тул эмнэл зүйн туршилтаас гадуур ивермектинийг хэрэглэхгүй байхыг анхааруулсан зөвлөмжийг ДЭМБ-аас 2021 оны гуравдугаар сард гаргажээ. Улмаар судалгааны явцад ивермектин…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.10/ хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар хууль, тогтоомжийн шаардлагыг ханган 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг хэлэлцсэн юм. Энэ талаар Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Шагжийн Хүрэлтулгын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” гарчигтай PN-202310-96904 дугаартай…

Дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нууц амраг, араар тавилтаас болж жилд 6,000 хос салж 10,000 хүүхэд хагас өнчин болж байна. Араар тавилтын гэмт хэргийн улмаас хүүхэд маш их хохирч байна. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь араар тавиад аль буруутай нь хохирол төлж байгаа зарчим энэ хуульд орсон байна. Гэтэл тэр тогтвортой байсан гэр бүлийг салгасан хүнд хариуцлага тооцох механизм энд огт байхгүй байна. Сайхан амьдраад явж байсан гэр бүлийг гаднаас ирж бусниулж байгаа нууц амрагийг Эрүүгийн хуулиар яллаж гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийг нийгэмд бий болгомооргүй байна” хэмээн…

Дэлгэрэнгүй

АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Мөнхбат нарыг улс төрийн хоригдол болгон ял өглөө. Эрх баригч нам шүүхийг өөрийн гар хөл болгож байна. Иргэдэд шударга ёсны үйлчилгээ үзүүүлдэг шүүх байгаа юм бол иргэдийн мөнгөө залилуулсан асуудал яагаад өнөөдөр шийдэгдэхгүй удаад байдаг юм. Лизингээр утас авдаг хулгайд алддаг, араас нь хуулийнхан ажилладаггүй, шүүх нь шийддэггүй. Сөрөг хүчний залуучуудын асуудал болохоор түргэвчилсэн журмаар шүүх нь хуралдаад ял өгдөг. Эрх баригч намын өөрийнх нь хүмүүс дандаа торгуультай гардаг , эс бол ялаас мултардаг. Тийм учраас эрх баригчдын халаасны шүүх боллоо гэж хэлж байгаа юм. Бүх шүүгч ийм…

Дэлгэрэнгүй

“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон  дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон  дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий орны хувьд бусад улсын адил…

Дэлгэрэнгүй

Есөн эрдэнийн нэг оюугаар овоглосон зэс төдийгүй үнэт эрдэнэс алт, мөнгө, молибден зэрэг мэргэжлийн бизнесмен бүхний сэтгэлийг татаж, хүслийг бадраасан арвин их нөөцтэй Оюу толгойн гайхамшигтай орд эх орны минь алтан шаргал говьд үүд хаалга, үүцээ нээж, Монголчууд төдийгүй дэлхийн сонорт хүрч, бид бүхний баярын магнай тэнийлгэсэн тэр мөчөөс хойш багагүй хугацаа ард үлджээ. Монгол түмэн их говьд Оюу толгойн уурхай ашиглалтад орсноор энэ зууны манлай үйлдвэр-Эрдэнэтийн уурхай шиг хот сүндэрлүүлж, хэдэн арван мянган хүн ажил амьдралтай золгож, улс орны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэж бэлэгшээж байсан билээ. Түмэн олны энэ бэлэгшээл мөрөөдөл хэрхэн биелэлээ олж байгаа талаар…

Дэлгэрэнгүй