Зохиогч: Admin

Улсын Их хурлын дэд дарга Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгох хуулийн төслийг та өмнөх парламентын үеэс эхэлж тавьсан. Анхны 126 гишүүнтэй парламентад дахин өргөн мэдүүлж байна. Дахин өргөн мэдүүлнэ гэдэг нь уг хуулийн төсөл татагдсан гэсэн үг биз дээ? -Энэхүү хуулийг миний хувьд 2019 онд буюу сүүлийн 76 гишүүнтэй парламентын үед өргөн барьж байсан. Харамсалтай нь өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхгүй байсаар сонгуультай залгасан. Тэгэхээр УИХ-ын Дэгийн тухай хуулиар тухайн парламентын-бүрэн эрхийн хугацаанд ямар нэгэн хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй бол хууль санаачлагчид нь буцаах хуультай. Энэ утгаараа дээрх хуулийн төсөл шинэ парламентын үед дахин…

Дэлгэрэнгүй

Такси барилаа. Саарал Приус ирж зогсов. “Өнөөдөр түгжрэл багатай урамтай байна. Өглөөнөөс хойш халтуур хийлээ” гэж 60 шүргэж яваа насны жолооч хэлэв. Мань эр удалгүй “Нэг хүүхэн буухдаа юмаа орхичихож. Гоо сайхны бүтээгдэхүүн юм шиг байна. Хямдхан авахгүй биз?” гэж асуудаг бгаа. Хүний орхиод буусныг өөр хүнд зарах гэж л бдаг. Хүмүүсээ, хувиараа халтуур хийдэг бүртгэлгүй жолооч нарын машинд суухдаа авч яваа эд зүйлсдээ анхааралтай байхгүй бол нохойн замаар орно л гэсэн үг шүү! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Өнөөдөр өглөө мөрдөгчид бүрэн эрх нь түтгэлзсэн Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг онц байдал зарлаж цэргийн дэглэм тогтоосон хэргээр байцаалт авахаар авч явсан байна. Авлигатай тэмцэх газраас өнөөдөр өглөө  Ёныг баривчлах тушаалыг гүйцэтгэсэн гэж Өндөр албан тушаалтныг шалгах албанаас мэдээллээ. Телевизийн шууд дамжуулалтаар Юныг тээж явсан машинуудын цуваа Сөүлийн төв дэх Ерөнхийлөгчийн ордоноос гарч, Сөүлийн өмнөд хэсэгт байрлах Гвачон дахь CIO оффис руу хөдөлжээ гэж Yonhap агентлаг мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Сонгинохайрхан дүүргийн I хороололд байрлах “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” болгосон. Өөрөөр хэлбэл, тус төв нь нийслэлийн харьяа байгууллага бөгөөд 2008 оны 9 дүгээр сараас иргэн Ж.Хатанбаатар менежментийн гэрээгээр ажиллуулж эхэлсэн юм. Менежментийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, тухайн үеийн үнэлгээгээр 808.722.703 төгрөгийн балансын үнэ бүхий 9 объектыг хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч 2014 онд тус гэрээг “Хангалтгүй” гэж дүгнэсэн учраас цуцалсан юм. Тиймээс менежментийн гэрээтэй холбогдох асуудлаар НӨХГ-ын хэлтсийн дарга Г.Тэмүүжингээс тодрууллаа. Тэрбээр “2008 онд Ж.Хатанбаатар…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартад Нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагааг хамруулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль батлагдаж эхэлснээс хойш Сангийн яам, Татварын ерөнхий газраас яамдыг нэгдсэн удирдамж, чиглэлээр хангаж, салбарын сайд нар өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлага, стандартаа батлаад байна. “Нийслэлийн дэд…

Дэлгэрэнгүй

Умард Солонгосын тал өнөө өглөө Япон тэнгис рүү ойрын зайн тусгалтай байж магадгүй баллистик пуужингууд харвасан гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг албан тушаалдаа орохоос хэдхэн хоногийн өмнө уг туршилтыг хийсэн байна. Өмнөд Солонгосын армийн Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, Умардын Солонгосын Чаган мужийн Канге бүсээс өглөөний 9:30 цагийн үед пуужин харвасныг илрүүлжээ. Пуужингууд 250 орчим км зайг туулаад Япон тэнгист унасан байна. Энэ нь Пёньяны талаас он гарснаас хойш хийсэн хоёр дахь өдөөн хатгасан шинжтэй үйлдэл бөгөөд өмнө нь нэгдүгээр сарын 6-нд дуунаас хурдан дунд тусгалын баллистик пуужин харважээ. Жилийн эцэст болсон эрх баригч намын хурлын үеэр Умард Солонгосын тал АНУ-ын эсрэг “хамгийн хатуу” стратеги хэрэгжүүлнэ гэдгээ зарлаж, Өмнөд Солонгос, АНУ, Японы цэргийн хамтын ажиллагаа нь “түрэмгийлэлд санаархагч цэргийн эвсэл” болж өргөжсөн…

Дэлгэрэнгүй

Хэсэг иргэд “Засгийн Газар огцор” жагсаалыг 1-р сарын 11-нээс эхлэн Төв талбайд хийж эхэлсэн билээ. Жагсаалын эхний өдөр 2000 гаруй иргэн уг хөдөлгөөнд нэгдсэн юм. Энэ үеэр УИХ-дахь сөрөг хүчин болох Иргэний Зориг-Ногоон Намынхан таг чиг байсан бол Н.Номтойбаяр тэргүүнтэй “Үндэсний Эвсэл”-ийнхэн жагсаалыг дэмжиж байна гэх буюу жагсаалыг ямар цөөхөн телевиз шууд дамжуулж байна аа, ямар харамсалтай юм бэ? гэх мэтээр нийгмийн сүлжээнд элдэв зүйл бичиж байв. Гэвч “Үндэсний Эвсэл” гэгчдийн бодит хүсэл өөр ажээ. Жагсагчдын төлөөллөөс УИХ-ын гишүүн, “Үндэсний Эвсэл” гэдэг нэртэй байгууллагын тэргүүн Н.Номтойбаяртай хоёрдагч шугамаар холбогдон, “Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ буюу Засгийн Газрыг огцруулах саналыг УИХ-ын гишүүний бүрэн…

Дэлгэрэнгүй

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн цахилгаан шатны шинэчлэл, засварын ажил дууслаа. Тодруулбал, Edunburgh Elevator үйлдвэрийн 1.0м/с хурдтай, 1000кг, 630кг, 400кг, 150кг даацтай хүн зөөврийн зориулалтын болон бага ачааны зориулалттай эмчилгээний, хоол судлалын тасгийн, хоол зөөврийн нийт 24 ширхэг цахилгаан шатыг угсарч ашиглалтад орууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг “Төвхөн трейд ХХК” гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Дэлгэрэнгүй

Монгол Улсын эрхэм иргэд ээ, Монголчуудын оюун санаа, эв нэгдэл, их зөвшилцлийн бүтээл-ардчилсан Үндсэн хууль батлагдсан 33 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. “Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй” хэмээн эх орноо эрхэмлэн нандигнадаг Монгол түмэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан билээ. Энэхүү эрхэм зорилго дор хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалаа…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн боловсролын салбарт 2024 онд нийт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байснаас 9 сургууль, 19 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа. Харин 2025 онд 9 төсөл нэмэгдэж, нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. 2025 оны урьдчилсан төлөвлөгөөгөөр 25 сургууль, 50 цэцэрлэг, 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна гэдгийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр НБГ-ын дарга Б.Амартүвшин хэлж байв. НБГ-ын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн 2025 оны төсөвт нэг сургуулийн барилга худалдан авах, 5 цэцэрлэгийн барилга худалдан авах, 2 сургуулийн барилга барих нийт 8 төсөл арга хэмжээ, Баянгол дүүргийн төсвийн хөрөнгөөр нэг цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 145 төсөл, арга хэмжээ…

Дэлгэрэнгүй