АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, жагсаалтаар нэр дэвшигч Ц.Чинбатын ярилцлага хэд хэдэн сайт дээр харагдлаа. Тэр хүн “Х.Баттулгаар дамжуулан Кремлийн бодлого манайд хэрэгжиж байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй” хэмээж. Хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үгүйсгэх утгагүй. Гэхдээ Х.Баттулга гэдэг хүн АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа. Гэтэл намынх нь гишүүн, бүр бодлого тодорхойлдог удирдах бүтцэд нь байдаг хүн нэгнийхээ эсрэг ноцтой гэмээр мэдэгдэл хийж байгаа нь ойлгомжгүй юм. Ямар бодлогоор, хэний дохиогоор сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр ийм зүйл ярих болов? Нам бол үзэл санааны нэгдэл. Дотроо зөрчил маргаан гарах нь байж болох асуудал хэдий ч огт өөр үзэл бодолтой…
Зохиогч: Admin
Улаанбаатарын эрсдэлийг үнэлбэл хүн цочихоор дүн мэдээ гарах байх даа. Орцноосoo, хашаанаасаа гараад л бөөн эрсдэл хүлээж байдаг нь хэвийн үзэгдэл болоод удаж байна. Зөвхөн өнөөдөр л бий болсон орчин биш, сүүлийн 30 жилд бодлогогүй явсны хар гай. Энэ зурагнаас харахад хүүхдүүдэд замын голоор явахаас өөр сонголт үлдсэнгүй. Хоёр талын явган хүний зам дээр амиа бодсон арчаагүй жолооч нар машинаа хээв нэг тавьдаг болсоор уджээ. Шаардлага тавихаар “Зогсоол байхгүй юм чинь өөр хаана тавих юм” гэдэг тэнэг хариулт өгөхөөс өөр юм мэдэхгүй бүдүүлэг хүмүүс. Ядаж байхад хороолол дотор ямар хурдтай явахыг мэдэхгүй оркууд машин бариад хүний амь насанд заналхийлээд явж…
Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 398 мянга гаруй цэцэг тариад байна. Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилгоор өнгөрсөн онд таван байршилд домбо, тогос, эмээл, тулга, эрийн гурван наадам сэдэвт долоон цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байв. Харин энэ…
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдийн төлөөлөлд өнөөдөр (2024) Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж, амжилт хүслээ. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нам, эвслийнх төлөөлөл болон бие даагчид, тэднийг төлөөлөх хүн гардаж авсан юм. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1336 нэр дэвшигч оролцож байна. Нэр дэвшигчийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс эхлүүлж, санал авах…
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.03-09/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барсан. Нийт дуудлагын 52 нь гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, гурав нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн ярилцлага хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр голдуу цацагдлаа. Тэрээр уг ярилцлагын үеэр маш ноцтой олон зүйлийг ярьжээ. Тэдгээрээс онцолж, тоймлон хүргэе. “Энэ их мөнгө, гадаад дотоодын нөлөө, хэлхэлдчихсэн хууль хяналтын байгууллага, шүүхийн фракцын систем…” …Зориг байхгүй. Зоригийн хөшөө л байгаа. Зориг бол Ардчилсан хувьсгалын удирдагч биш. Тухайн үед хааяа архи уудаг байсан энгийн л нэг хүн. Зоригийг хөнөөсөн асуудал бол ахуйн, дээрмийн, золгүй хэрэг байсан. Улс төртэй огт холбоогүй. Зориг Ерөнхий сайд болох гэж байгаагүй. Гэж ярьж чадаж байгаа хүмүүс “Системийн авлига гэж байхгүй. Хүн битгий ярь” гэдэг. Гэтэл хүн ярихгүйгээр яаж авлигын хэргийг ярих вэ. “Өнгөрснөө…
Э.Бат-Үүл “МАН ялвал KFC,Burger King г.м түргэн хоолны сүлжээ байхгүй болно. Банкууд хоригт орж, Visa, Маster картуудаар төлбөр хийх боломжгүй болж, дампуурах эсхүл юаны зоонд шилжинэ. Барууны машинуудын борлуулах албууд үйл ажиллагаагаа зогсоож,Тоёто, Приус гэх мэт машины сэлбэгийн хомсдол болно. Уул уурхай тэр чигтээ Оросын олигархуудын мэдэлд шилжинэ.Улстөрчдийг нь бяц барина.Үгүй бол ална! Барууны орнууд руу чөлөөтэй зорчих эрхгүй болно. Гэх мэтээр Монгол дарангуйлал руу шилжвэл алдах зүйлийг тоолоод баршгүй! Залуус аа! Монгол ардчиллаа устгавал төлөөс нь ямар байхыг мэдье гэвэл Хойд Солонгос, Орос, Куба, Венесүэл, Туркменистан зэрэг улсуудыг үзээд ирээрэй! Хятад, Вьетнамтай барууны орнууд, геополитик түүхээс улбаалсан тусгай өөр…
Английн “Премьер” лигийн алдарт “Фүлхэм” клубийнхэн “Go Mongolia” брэндингээр дамжуулан Монгол Улсыг дэлхийн дахинд сурталчлан таниулах хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж, гэрээ байгууллаа. Энэ талаарх мэдээллийг Соёлын яамны сайд Ч.Номин, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд, “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер болон бусад холбогдох албаны төлөөлөл өглөө. Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг дэлхийн дахинд сурталчлан таниулах зорилгоор 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд эхний ээлжинд соёл урлагаар дамжуулан Монгол Улсаа сурталчлах ажлыг зохион байгуулсан бол өдгөө ийнхүү спортоор дамжуулан сурталчлахаар дэлхийн алдартай “Премьер” лигийн “Фүлхэм” багтай хамтын ажиллагаа…
СОНГОГЧИЙН ҮГ: Би таван хүүхэдтэй. Бүгдээрээ хичээл сурлага, сахилга сайтай. Том маань өнгөрсөн жил элсэлтийн шалгалт өгч нэгэн улсын их сургуульд орсон юм. Гэтэл төлбөрийн асуудлаас болоод жилийн чөлөө авахаас аргагүйд хүрсэн. Төлбөрөө төлөхгүй бол хичээл сонгох эрхгүй харгис гэмээр тогтолцоотой болохоор ядарсан бидэнд маш хэцүү туссан. Миний охин маш их идэвх чармайлттай, зорилготой хүүхэд. Дээд мэргэжил эзэмшиж, ээжийгээ, дүү нараа өөд нь татна гэж ярьдаг боловч манай гэрийн эдийн засгийн боломжоос болоод суралцах боломжгүй болсонд үнэхээр их харамсч байна. Мөнгөтэй айлын хүүхдүүд Монголоо голоод гадаадын их дээд сургуульд явдаг. Гэхдээ тэдэнтэй харьцуулбал охин маань үнэхээр идэвх чармайлттай, улс орноо…
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг Парис хотноо бямба гарагт төрийн зочны хувиар хүлээн авч уулзлаа. Талууд Елисейн ордонд хоёр талын хэлэлцээ хийв. Францад таван өдрийн айлчлал хийж буй Ж.Байден Парист лхагва гарагт хүрэлцэн ирсэн бөгөөд пүрэв гарагт Нормандийн эрэгт холбоотны цэргүүд буусны 80 жилийн ойн үйл ажиллагаанд оролцсон юм. Хэлэлцээний дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Байден Израилын цэргийн ажиллагааны үеэр Газын зурваст Палестины зэвсэгт дайчдын барьцаанд байсан дөрвөн иргэнийг сулласанд баяртай байгаагаа илэрхийлж, бүх барьцааны хүмүүсийг суллаж, гал зогсоох тохиролцоонд хүртэл ажиллахаа амлажээ. Э.Макроны хувьд, Ойрх Дорнодын мөргөлдөөнийг өргөжүүлэхгүйн тулд Франц, АНУ хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлнэ гээд, ялангуяа Израил болон “Хезболла”-гийн хоорондох хурцадмал байдлыг намжаах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Ж.Байден Вашингтоны зүгээс Киевт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлажээ.…