Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Нэхмэлийн шарын байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй “Фүжи Девелопмент” ХХК-ийн үйл ажиллагааны талаар иргэдээс гомдол, мэдээлэл ирсний дагуу холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, тус компани нь Нэхмэлийн шарын 7 дугаар байрны суурийг Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн ухсан тул зөрчлийг арилгахаар хэтрүүлж ухсан суурийг битүүлж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Нийслэл болон дүүргийн холбогдох байгууллагынхан тус байршилд хэмжилт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагшаа 4.5 метр, хажуу тийш 9 метр хэтрүүлж барилгын сууриа ухсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан. Тус…
Зохиогч: Admin
Бие Бялдар, Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн 17 дахь эрдмийн чуулган “Сэргээн засах тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах” сэдвийн дор 2023 оны арваннэгдүгээр сарын 17-18-ний өдрүүдэд Милленнум плазад болж байна. Энэ чуулган нь сэргээн засах олон мэргэжлийн багийн хамтын ажиллагааг бэхжүүлж, эмчилгээний үр дүнг дэлхийн жишигт нийцсэн, чанарын өндөр түвшинд хүргэх зорилгыг дэвшүүлэн гаргахад чиглэгджээ. Чуулганыг нээж, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга А.Өнөржаргал, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн С.Болормаа нар оролцож, мэндчилгээ дэвшүүлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Бие Бялдар, Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн 17 дахь эрдмийн чуулганд сэргээн засах салбарын дотоодын эрдэмтэн, профессор, зөвлөх…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцлоо. Тэрбээр цар тахал, дайн Засгийн газарт сорилт авчирсан. Сорилт дундаас Шинэ сэргэлтийн бодлого гарсан. Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дэнслэн, үнэн байж, хамтдаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзэж хувийн хэвшилтэй хоёр жил гаруйн хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ. Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулав. Цар тахлын үед эдийн засаг -4.6 хувьд хүрч агшсан байсан бол 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар, ирэх 2024 онд долоон хувийн өсөлттэй байна гэж тооцож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвийн хэмнэлт хийж, өрийн менежментдээ…
Х.Баттулга АН-ын эв нэгдлийг “атгаж” байна гэхэд болно. Тэрбээр АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд МоАХ-гоороо дамжуулж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхээр зэхэж байгаа сураг байна. С.Баярцогт Оюу толгойн гэрээг Монголд ашиггүй байдлаар хийсэн хэрэгт буруутгагдаж шүүхээс ял сонссон нь Х.Баттулгын хийсэн ажил гэж АН-ын олон гишүүн үзэж байгаа. Х.Баттулга ч “Монголын дайсан”-тай нэг дээвэр орохгүй гэж зүтгэж байгаа нь тодорхой. Үүнээс болоод тус намын дотоод эв нэгдэл сарниад байгаа юм. Л.Гантөмөрийн хувьд нэг бол буулт хийж С.Баярцогтыг зайлуулах, эс бөгөөс Х.Баттулгыг АН-аас хөөх хоёр салаа замын эхэнд зогсож байна. Асуудал цаашаа хэрхэн өрнөхийг харах л үлдлээ. Д.Лхагва
НАТО-д гишүүнээр элсэх Швед улсын хүсэлтийг дэмжих эсэх асуудлаарх санал хураалтыг Туркийн парламентын Гадаад бодлогын хороо хойшлууллаа. Пүрэв гарагт гаргасан энэ шийдвэр нь 18 сар хүлээсний эцэст НАТО-д элсэх гэсэн Скандинавын улсын итгэл найдварыг алдагдуулсан хэрэг байв. Уг хуулийн төслийг дахин хянан хэлэлцэж байж ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудын жагсаалтад оруулж магадгүй гэж Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх баригч намын хяналтад байдаг дээрх хорооны дарга Фуат Октай хэлсэн бөгөөд харин хэзээ хэлэлцэж эхлэхийг тодорхой дурдсангүй. “Манай хууль тогтоогчид Шведийн гишүүнчлэлийг батлахын тулд өөртөө бүрэн итгэлтэй байх ёстой. Бид энэ асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ” гэж хэдэн цагийн турш үргэлжилсэн хурлын дараа…
Байден Ши Жиньпинтэй хийсэн үр дүнтэй яриа хэлэлцээг фентанил болон цэргийн харилцааны асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж сайшааж байна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрөгч лхагва гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй дөрвөн цагийн турш хэлэлцээ хийсэн билээ. Уг хэлэлцээний үр дүнд АНУ-Хятадын харилцаа сайжирч байна гэдэгт итгэлтэй байгааг АНУ-ын засаг захиргааны тэргүүн илэрхийлээд фентанилын үйлдвэрлэлийг хязгаарлах, цэргийн харилцаа холбоог сэргээх талаар тохиролцоонд хүрсэн хэдий ч гүн гүнзгий хурцадмал байдал хэвээр байгааг хүлээн зөвшөөрөв. Байден Ши Жиньпинтэй санал зөрөлдөөнтэй үед утсаар ярилцахаар тохиролцсон хэмээгээд “Бидний хийсэн хамгийн бүтээлч, үр дүнтэй яриа хэлэлцээ” хэмээн тодотгожээ. Хэвлэлийн бага хурлын дараа Байден уулзалтын явцад ахиц дэвшил…
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж тус тус заасныг онцлов.…
Нийгмийн сүлжээнд авах юм алга. Уурлаж бухимдан байж сошиал руу орох хэрэг байна уу гэж бодох ч ажил мэргэжил маань заавал тийшээ чангаана. Монголчуудын хувьд одоо л засч авахгүй бол сошиал ертөнц бидэнд нэг талаар гай удах хэмжээнд хэдийнэ хүрчихэж гэж шулуухан хэлэхээс аргагүй нь. Тэнд сайн зүйл байна. Ухаалаг, зөв бодолтой жиргээчид, “фейсбүүкчид” олон байна. Харж, баярлаж байна. Аливаа асуудлыг дандаа эерэг талаас нь харсан, монголчуудын буруу хандлагыг аль болох ойлгуулах, нийгмийн ухамсрыг аль болох дээшлүүлэх юмсан гэсэн бодолтой хүмүүс олон байна. Гэхдээ бусдыг гутаан доромжилсон, амьдаар нь алахаас буцахгүй зүрх сэтгэлгүй хүмүүс сошиалд бүр илүү “аж төрөх” болжээ. Амьдрал бол…
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллав. Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулж хэвших, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх” арга хэмжээний хүрээнд авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэхтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл, Эрүүгийн хууль,…
Төсөв өргөн барихтай зэрэгцээд босож ирсэн автобусны дуулиан сүүлийн үед мартагдах тал руугаа орлоо. Ингэж боломгүй юм. Уг нь Хотын шинэ дарга Х.Нямбаатар “ногоон автобус”-наас гадна, 2009 оноос хойш шууд гэрээгээр авсан бүх автобусны худалдан авалтыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. Олон л ноцтой асуудал илэрч байгаа бололтой. Зөвхөн “ногоон автобус” дээр л гэхэд АТГ, ЭЦА-ны ажлын хэсэг 25 хүнийг яллагдагчаар татсан. Тэдний дөрөв нь гадаадын иргэн юм байна. Хамгийн гол нь үүнд 318 тэрбум төгрөг зарцуулагдсан. Ингэхдээ капитал гэгддэг засвар бүхий автобусыг хууль зөрчиж шууд гэрээгээр авсан байдаг. Тодруулбал, 2023 оны төсөвт “…Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэх”-д зориулж 318 тэрбум төгрөг…