2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүд, хувийн хэвшлийн ТҮК-иуд нийт 4049 тонн бодис, 5482 тонн давс нөөцөлсөн. 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар 735.3 тонн бодис, 1344 тонн давсны үлдэгдэлтэй байна. Мөн замын халтиргаа гулгааг арилгахаар зам талбайн цэвэрлэгээний 24 байгууллагын 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 65 машин ажиллаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Зохиогч: Admin
Эрчим хүчний салбарын өр төлбөр 2022 онд түүхэн дээд түвшинд буюу 2.1 их наяд төгрөгт хүрч, 187 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг Эрчим хүчний яам мэдээлэв. Энэ нь үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний дундаж тариф өртгөөр 10 хувиар хямд борлуулж байгаатай холбоотой гэж “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн тайланд онцолжээ. Хэрэв үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний тарифыг аажмаар нэмэгдүүлсээр явбал 2030 он гэхэд үндсэн өртгөөр нь борлуулж, салбарын өр төлбөр 10 дахин буурах боломжтой гэсэн тооцоолол гарчээ. Ингэснээр төр зохицуулагч бус өрсөлдөөнт зах зээлд шилжих боломжтой гэж тооцоолсон байна. Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт зах зээлийг нэвтрүүлэх хугацааг тооцохдоо үйлдвэрлэлийн хэмжээ хэрэглээний түвшинд хүрсэн…
Нүүрсний хэргин сонсгол үргэлжилж байна. Энэ өдрийн сонсголоор Бортээгийн ордын тухай мэдээлэлтэй танилцаж, гэрчүүдээс тодруулж байна. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголын үеэр “2023 оны есдүгээр сарын биржийн тонн тутмын үнээс нэгжийн нийт өртгийг хасаж тооцвол Бортээгийн орд нь 404 их наяд төгрөгийн үнэтэй нүүрстэй орд. Энэ ордын нүүрсийг борлуулах эрхийг нэг компанид өгчихсөн байна” гэлээ.
“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь (2023.12.22) өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсголоор эхлээд хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлын талаарх 6 сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд холбогдуулан 55 гэрч дууджээ. 1) “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой…
Нүүрсний хэргийн өнөөдрийн сонсгол дээр “Нүүрсний хулгайчид 44 их наяд төгрөг завшсан” гэж мэдэгдэж байсан УИХ-ын гишүүн Т.Доржханд “Монгол Улс 2016 оны үе хүртэл нэг хаантай гээд л, барааг нь үзчихээд үхэх юмсан гэж Ц.Нямдорж яриад байдаг байсан. Тэр хүн нь Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байсан юм билээ. Түүнээс хойш дараагийн нэг хаан гараад ирсэн гэж харагдаад байна. “Голомт” банк, “Бодь”-группийн эзэн Д.Баясгалан гэдэг хүн тэр хаан нь юм байна. Түрүүн хэлсэнчлэн хууль, шүүхтэй нь худалдаж авах аргаар ажлаа явуулж иржээ. Монголын эдийн засгийг банкирууд нь базаад тэнд уул уурхай хийдэг, энэ талд төмөр зам барьдаг гээд…
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2023.12.21) хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгой нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, тус компанийн хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компаний нийт хувьцааны 18.4 хувийг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Тус компанийн…
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг арванхоёрдугаар сарын 7-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа. -Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 15-наас хүчин төгөлдөр болсон. Хуулийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр ямар ажлууд хийхээс яриагаа эхэлье. -Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, иргэдийг ихээр бухимдуулж буй хэд хэдэн асуудал бий. Замын хөдөлгөөний түгжрэл, орчны буюу агаар, хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчлөл зэрэг олон асуудал байна. Эдгээр асуудлын шалтгаан нь Улаанбаатар хотын…
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031” -г хэрэгжүүлэх хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран боловсруулж Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2022 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдад танилцуулав. Энэхүү сургалт, мэдээллийг Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяраар ахлуулсан баг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж буй Европын холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр хүргэлээ. Тус бодлогыг 2023 оны эхний хагаст Дархан-Уул, Баянхонгор, Дорнод, Увс 4 аймгийн нийт 104 аж…
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ДЭД САЙД С.ЗУЛПХАР ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Хөгжлийн төвөөс “Нийгмийн хамгаалал болон хөгжлийн асуудлаарх бодлогын хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулдаг бөгөөд 4 дэх удаагийн хэлэлцүүлгийг “Албан бус хөдөлмөрийн зах зээлийн тэлэлт ба насжилт: Нийгмийн хамгаалал асуудлыг шийдэл эсэх” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлгийн “Нийгмийн халамжийн тэтгэврийн хамрагдалтыг нэмэгдүүлэх нь” гэсэн салбар хуралдаанд цахимаар оролцож, тэтгэвэр, тэр дундаа нийгмийн халамжийн тэтгэврийн чиглэлээр Засгийн газраас баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, үг хэллээ. Ийнхүү үг хэлэхдээ нийгмийн хамгааллын тогтолцоо үүсэн тогтсоноос хойш…
Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд хөрш орноосоо хамааралтай. Өвлийн ид хүйтэн дөнгөж эхэлж байхад шатахууны нөөц хомсдож, цахилгаан үе үе тасрах боллоо. ОХУ-аас Монголд нийлүүлдэг цахилгаан станцад гэмтэл гарснаас асуудал үүсч, цахилгааны хязгаарлалтад орох хүндхэн нөхцөл байдал үүсээд байна. Хэдийгээр хойд хөрш цахилгааныхаа хэмжээг одоохондоо багасгаагүй ч байдал хүнд байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “эр зоригтойгоор” мэдэгдсэн. Цаашдаа гал алдах аюул нүүрлээд байгаа нь учирч болзошгүй бодит эрсдэл юм. Юутай ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайдаа дагуулаад ОХУ руу яаралтай мордсон байна. Шатахуун, эрчим хүчний нийлүүлэлтийн асуудал Оросын холбогдох хүмүүстэй уулзаж ярилцах гэнэ. Д.Лхагва