Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байгаа. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна” хэмээлээ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг, шинэ төлөвлөлтийн 74 чиглэлээс 34 чиглэлийг хэвээр үлдээж байгаа юм. Тус төлөвлөлт нь өнөөдрөөс буюу…
Зохиогч: Admin
2023 оны 1 дүгээр сарын 19-нд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Эрхүү хотын Олимпын залгамж тамирчин бэлтгэдэг спортын коллежийн захирал, “Байкал-Арена” спорт цогцолборын захирал Резик Илья Юрьевич болон Буриад улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Наталья Николаевна Соломинская, Буриадын баруун Сибирийн их сургуулийн “Биеийн тамир, спорт” танхимийн дэд профессор Любарская Эльвира Викторовна нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол Улс, ОХУ-ын Спортын салбар 2022-2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө” амжилттай хэрэгжиж хоёр орны спортын салбарын ажлууд хоёр талдаа харилцан ашигтай, үр өгөөжтэй, тасралтгүй явагдаж байгааг дурдаж, 2024 онд…
Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн Даланжаргалан, Иххэт зэрэг өвөлжилт хүндэрсэн суманд ажиллалаа. Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна. Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарч байгаа. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьж байлаа. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос тогтмол хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж буйг…
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олoн нийттэй харилцах хэлтсээс “Улаанбаатар хотод үргэлжлэн цас орж, зам, талбайн цас цэвэрлэгээнд дүүргүүд болон хувийн хэвшлийн тохижилт, үйлчилгээний байгууллагын 671 албан хаагч 53 машин техниктэйгээр ажиллаж байна. Ингэхдээ халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр, уруу зам, даваа гүвээ, уулзваруудад давс, бодис цацаж буй. Цас нэгдүгээр сарын 20-ны 06:00 цаг хүртэл орох төлөвтэй байгаа бөгөөд цас орж дууссаны дараа авто замыг хусаж, гарсан цасыг ачиж, цэвэрлэх юм. Авто замын ачаалал, түгжрэлээс шалтгаалан тохижилт үйлчилгээний байгууллагууд шөнийн цагаар ажиллаж байна” хэмээн мэдээллээ. Хотын захиргааны зүгээс их цасыг арилгахад дан ганц ТҮК-ийн ажилтнуудын хүч хүрэхгүй тул Хог хаягдлын тухай хуулийн…
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2024.01.19) хэвлэлийн бага хурал хийж, 2023 онд гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо өнгөрсөн онд нийт 10 удаа хуралдаж, 14 сэдэв асуудлын хүрээнд байнгын хорооны 5 тогтоол баталж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 109 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоол батлуулжээ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “D өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем”-ыг нэвтрүүлсэн нь Монгол Улсын иргэн дэлхийн хаанаас ч өргөдөл, санал гаргах боломж бүрдсэн хэмээн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар мэдээлэлдээ онцоллоо. Цахим шилжилтийг боомилж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж, 109 хуулийн…
Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай ярилцлаа. -Саявтар та 1990 оноос өмнөх Монгол ямар байсан талаар тун сонирхолтой материал нийтэлсэн харагдсан. Ардчилалд шилжихийн өмнөх социалист Монгол ямар хэцүү нөхцөлд орчихсон байсныг нотолсон өчнөөн баримт уншлаа. “Социализмын үед ямар сайхан байв аа” гэх санаашралыг үгүйсгэхээр тэр баримтуудыг аль болох олон хүн уншаасай гэсэн бодол төрсөн шүү? -“МАХН-ын төв хорооны бүгд хурлын материалаас 1984-1990 он” гэж гарчиглаж байгаад бичсэн л дээ. Тухайн үед Монгол Улс бодит байдал дээрээ яг ямар байсныг харуулах гэж оролдсон юм. Амаржаргал гэдэг нөхөр тэр үеийг “муухай, алдаа дутагдалтай” гэж өөчлөн ярих нэг хэрэг. “АН-ын нэг гишүүн л…
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийт 1647 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1301, гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 3 хэргийг нөхөн илрүүлжээ. Цагдаагийн өгсөн мэдээллээс харвал ганцхан өдөрт хүний биед халдах хэрэг 63 бүртгэгджээ. Хүний эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг өсөх хандлагатай байна!
Өнөөдөр буюу 19-нд Дорноговийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Цаг агаарын мэдээг анзаарч сонсолгүйгээр алсын замд гараад амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарсан тулд малчид, ард иргэд, тээвэрчдэд онцгой сэрэмжтэй байхыг дахин дахин анхааруулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн нөлөө бүхий улстөрчтэй уулзаж, санал солилцож буйдаа баяртай байна гээд ноён Тони Блэйр гурван удаа Монголд зочилж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж байсан тул Монголын талаар тодорхой мэдээлэлтэй байдагт талархал илэрхийллээ. Тэрбээр, Монгол Улс 1992 онд ардчилсан хөгжлийн замыг тууштай сонгож, ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох, шашин шүтэх зэрэг ардчиллын суурь үнэт зүйлсийг…
Автобусанд хүн ихтэй байлаа. Нэлээд өндөр настай эмээ орж ирээд би суумаар байна хэмээн хүмүүс рүү довтолж эхлэв. Тэр хүний зөв. Ахмад настай хүн нийтийн унаанд босож явж чадахгүй. Даанч урдуур сул суудал байсангүй. Дандаа настай улс суусан байв. Нэгэн 50 гаруй насны эр “Та хойшоо явбал тэнд дандаа залуучууд суусан байна” гэвэл нөгөө эмгэн гэнэт уурлаж “Би хотод 75 жил амьдарсан. Заавал энд сууна. Надад хэн ч заахгүй” гэж хэлээд 70 шүргэж яваа насны өвгөнийг босгочихлоо. Нөгөөх нь би уг нь тариа хийлгэчихээд явж байгаа юмсан гэж учирлавал түрэмгий эмгэн огтоос тоосонгүй. Нээрэн ч адилхан настай хүнийг босгохын оронд…