Засгийн газрын хуралдаанаар боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд сүүлийн хоёр жилд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг улсын хэмжээнд нэгдсэн шалгуураар хөндлөнгөөс үнэлдэг болсон. Гүйцэтгэлээс урамшуулал олгох, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, сургалт, үйл ажиллагаанд хамруулах, сургалтын менежментийг ингэж сайжруулснаар олон ахиц гарч байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Тухайлбал, 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр сургалтын байгууллагын гүйцэтгэлийн дундаж 71.7 хувь байсан бол 2023 онд 74.2 болж, багшийн…
Зохиогч: Admin
2007-2010 оны үед гудамжинд гуйлга гуйсан хүмүүс ховордож билээ. Бараг л харагдахаа больсон. Гэтэл сүүлийн хэдэн жилд мэдэгдэхүйц нэмэгдлээ. Өмнөө цаасан хайрцаг тавиад алхаж өнгөрөх хүмүүсийг царайчлангуй харах өрөвдмөөр төрхтэй хүмүүс хаана л бол хаана сууж байх. Энэ бол нэгдүгээрт, хөдөөнөөс хот руу шилжих их нүүдлийн сөрөг үр дүн. Хоёрдугаарт, улсын эдийн засаг доройтож, ажлын байр хомсдож, улмаар орлогогүй болсон хүмүүсийн амьдрах сүүлчийн арга нь энэ. Гуравдугаарт, орон гэргүй архины хамааралтай хүмүүсийн шийдсэн хэлбэр. Ямар ч байсан хүн ам цөөтэй монголчуудын хувьд нэг ч болов хүнийг хөсөр хаяж хэрхэвч болохгүй. Төр засгийн анхан шатны нэгж ажлын хариуцлагаа сайжруулмаар байна. Нийгмийн…
Засгийн газрын хуралдаанаар Улсын Их Хурлын тогтоолоор баталсан х Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдсан, 2023-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм. Засгийн газраас яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан…
Энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна. Тухайлбал, маргааш буюу 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг агаарын байгууллагаас мэдээллээ. Энэ үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Завхан, Идэр, Тэс гол дагасан хөндийд шөнөдөө -44 градус хүрч хүйтрэхээр байна. Мөн салхины хурд ширүүсэх бөгөөд ирэх өдрүүдийн ихэнх хугацаанд 13-15 м/с хүрнэ. Ялангуяа говь, тал, хээрийн нутагт салхины эрч хүчтэй байна. /ОБЕГ/
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нийт 1720 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1401, гэмт хэргийн шинжтэй 120 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 78 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 21 хэргийг нөхөн илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, ганцхан өдөрт 1720 хэрэг, зөрчил бүртгэгдсэн бөгөөд үүнээс хүний биед халдах 42, согтуугаар тээврийин хэрэгсэл жолоодох хэрэг 55 гарсан байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудлууд болон Монголын зочид буудлын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлчилгээг сайжруулах, тулгарч буй асуудал, шийдлийн талаар санал солилцов. Нийслэлийн хэмжээнд 237 зочид буудал үйл ажиллагаа явуулдаг. Тус салбарын эрүүл ахуй, аюулгүй байдал, тохижилт, хоол хүнсний үйлчилгээнд шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Монгол Улсыг зорин ирж буй жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын идэвх, оролцоо чухал байна. Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериантай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дахь авлигын гэмт хэргийг бууруулахад хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй зарим ажлаас танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж, авлигатай хийх тэмцлийг системийн түвшинд авч үзсэн учраас өмнөх жилүүдээс илүү олон авлигын хэрэг илчлэгдсэн. Тиймээс 2023 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын авлигын үзүүлэлт хойш татагдах байх. Гэхдээ Засгийн газар авлигатай системийн, эрхзүйн түвшинд тэмцэж, авлигаас ангижирах…
Улсын Их хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.01.16/ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь 2018-2023 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн тухай хуулиар тогтоосон төсвийн алдагдал, нийтийн өрийг хязгаарлах төсвийн иж бүрэн байдлыг хангаж, төсвийн гадуурх ажил, үйлчилгээг ил тод болгож улмаар төсвийг олон нийтийн болон мэргэжлийн байгууллагын нэгдсэн хяналтад оруулахад дэмжлэг үзүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Нийгэмд болон УИХ-ын хүрээнд төсвийн хяналтыг сайжруулах, алдагдалгүй, өр үүсгэдэггүй төсөвтэй болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх дуу хоолой нэмэгдсэн гэж үзэж байна. Нийтийн санхүүгийн сахилга батыг нэмэгдүүлэх нь чухал байна. Тиймээс Төсвийн тогтвортой…
УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж гишүүдийн асуултад хариултдаа “Төрийн хэмнэлтийн хуулиас эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудыг хасаж өгснөөр эдгээр хүмүүсийн асуудлыг нээж өгч байгаа юм. Товчоор хэлбэл, Төрийн хэмнэлтийн хуулийн хязгаарлалтад орохгүй, тусгай хувцас хэрэглэх асуудлыг нээлттэй болгож зохицуулсан” хэмээв.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Архангай аймгийн Булган суманд оторлож байгаа малчин өрхүүдийн төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл сонслоо. Тус аймгийн нутгаар Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгаас малчид ирж өвөлжихөөс гадна аймаг дотроо ч отор нүүдэл хийх нь их байна. Аймгийн 8 суманд зудын байдалтай гэж үнэлэгджээ. Энэ үеэр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас отор нүүдэл хийж байгаа залуу малчин А.Дорждагвынд зочиллоо. Залуу малчин гэр бүл ган, зуд, байгаль цаг уурын бэрхшээлээс илүү малын гаралтай түүхийн эдийн үнэгүйдэл малчдын аж амьдралд хамгийн том чөдөр тушаа болж байгааг онцолсон…