Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 2005-2021 он буюу 16 жилийн хугацаанд төсвийн орлого 99.9 их наяд төгрөг байсан бол сүүлийн гурван жилд 110.4 их наяд төгрөг болсон. Экспорт 2005-2021 онд 78.4 тэрбум ам.доллар байсан бол 2022-2025 онд 63.3 тэрбум ам.долларт хүрэх, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 ам.доллар байсан бол 2025 онд хоёр дахин өсөж 8,000 ам.долларт хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагыг оновчтой зохион байгуулснаар гадаад өр төлбөрийн дарамт буурсан зэргийг танилцууллаа. Үүний зэрэгцээ 2025 оны төсвийн зардлыг бууруулах гурван хувилбарыг Сангийн яам боловсруулж…
Зохиогч: Admin
Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг бууруулах зорилгоор “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн албаны гудамж, замын хяналт шалгалтаар арваннэгдүгээр сарын 8-13-ны өдөр 3659 тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон бөгөөд хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил түгээмэл илэрсэн байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа. Тэрбээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг нуун далдалсан, хуурамч…
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2024 оны 233, 235 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга…
Сар орчмын өмнө Камала Харрис телевизийн АВС сувагт ярилцлага өгч байлаа. Энгийн найрсаг яриа хөөрөөний үеэр нэр дэвшигч өөрийнх нь талаар илүү ихийг мэдэхийг хүсэж буй сонгогчдод сонирхолтой зүйлсийг ярих болов уу гэж америкчууд хүлээнэ. Одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены хэрэгжүүлж буй алхмуудаас ялгарахаар өөр ямар зүйлсийг та хийж чадах вэ гэсэн асуултад Харрис “толгойд юу ч орж ирэхгүй байна” гэж хариулсан нь олон сонгогчийн ой тойнд үлдэж хоцорчээ. Яг ингэж хэлснийг нь, өөрөөр хэлбэл, Харрис сурталчилгааныхаа явцад шинээр юуг ч санал болгож чадахгүй гэдгийг бүгд найрамдахчууд тэр даруйд нь овжноор шүүрэн авч, сөрөг сурталчилгаа хийж эхлэв. Дэд ерөнхийлөгч Харрис нэр хүндээ…
Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ долоо хоногт хоёр өдөр дараалан хуралдах юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа. -Усны асуудлыг зохицуулсан 13 орчим хууль байдаг. Хууль хоорондын нийцэл ямар байна вэ. Ер нь ажлын хэсэг байгуулах гол шалтгаан нөхцөл юу байсан бол…? -Монгол Улсын Их Хурлын даргын 09 дүгээр сарын 05-ны өдийн 79 дүгээр захирамжаар Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах…
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд бүртгэгдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмийн жортой холбоотой асуудлаар иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, цаашид тус төвийн дуудлага алдалтыг арилгах, иргэдэд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэх, төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан, -11-11 төвд хандсан иргэдийн санал гомдолд дурдсан асуудалд долоо хоног бүр дүн шинжилгээ хийж, эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авч, үр дүнг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулах, -Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний талаар иргэдийн санал хүсэлтийг нийгмийн сүлжээ болон бусад сувгаар авч шийдвэрлүүлэх, цахим…
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих ажлыг Шадар сайд Т.Доржхандын ахалсан Ажлын хэсэг хариуцан ажиллаж байна. Хуулийн төслийг хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулах асуудлуудыг тусгахаар ажиллаж байна. Үүнд: -Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах; -Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх; -Хөрөнгө оруулагч, төр хооронд үүссэн маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах; – Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг…
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг түүнд үүрэг болголоо. Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 44-р захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх…
Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. “Тойрог бус том төслүүдийг бодно” гэсэн уриатай төсөв л дөө, уг нь. Түүнээс ч болсон уу, жил жилийн төсөвт суулгаад авчихдаг тав, арван тэрбумдаа харамсаж уурссан гишүүд цөөнгүй байв. Түүнийгээ үгээр хэлээгүй л болохоос үйлдлээрээ бол үзүүлсэн. Гэхдээ эрхэм гишүүд төсвийг өөр өөрийнхөөрөө “уншиж”, түүнийгээ олон нийттэй хуваалцах зарчмаар хэлэлцэв. Үнэхээр хэрэггүй зардлууд ч байлаа. Зарим артай сайдын багцад “захиалга”-ын төсөв суусан ч байна. Тэднийг нь төсвийн сүүлийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн илчиллээ. Гишүүдийн мэдээлэл олон нийтийн анхаарлыг төсөв рүү хандуулсан. Ийм улс төрийн үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Тэр үеэр…
Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Ундраагаас тодрууллаа. -УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сүүлийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ? -Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Дотоод орчны бохирдол ба эрүүл ахуй, аюулгүй байдал”, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Дотоод орчны агаарын чанар”, Барилгын хөгжлийн төвийн “Замын-Үүд боомтын барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лаборатори” сэдэвт мэдээлэл, зөвлөмжийг сонсож, санал солилцлоо. -Ажлын хэсгийн сонссон мэдээллүүдийн хүрээнд олон нийтэд дотоод орчны бохирдлын талаар…