Зохиогч: Admin

Нийтийн тээврээр зорчих үнийг нэмэх асуудал хөндөгдөж эхэллээ. Судалгаагаар 1350 төгрөг болгож байж тус салбарын алдагдал буурах гэнэ. Үнэн хэрэгтээ ингэж нэмлээ гээд алгадал буурах уу? Үгүй л байхгүй юу! Яагаад гэвэл алдагдал үүсэх болсон шалтгаанаа олж тогтоолгүйгээр шууд үнэ нэмэх тухай ярьж байгаа нь туйлын буруу. Нийтийн тээврийн алдагдал жолооч нараас нь эхлэлтэй. Нэг буудлаас 10 хүн суулаа гэхэд 4-6 нь бэлэн мөнгө өгч байна шүү дээ! Автобусны жолооч нар орой буухдаа 100.000-200.000 төгрөг халааслаад буудаг гэх яриа оргүй биш болов уу. Хянагч нэртэй хүмүүсийн зарим нь жолооч нарт хяналт тавих нь бүү хэл хамтардаг нь нууц биш болсон.…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 43 дугаар зарлиг гаргасан. Зарлигийн хэрэгжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Оюутболд,  “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн нар мэдээлэл өгөв. Эхний ээлжинд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын сангийн тухай зэрэг…

Дэлгэрэнгүй

Скүүтер, дугуйны хэрэглээ хүүхэд, залуусын дунд ихэсч байна. Үүнийг дагаад автозамаас гадна явган хүмүүс, хүүхдүүд осолд өртөх нь нэмэгдэж байгааг албаныхан анхааруулах болсон. Даанч нийгэм ул суурьтай хүлээж авахгүй байна. Өнөөдөр 16.30 цагийн үед Ионсей эмнэлгийн хойд явган хүний зам дээр 20-иод насны залуу 2-3-хан насны орчим хүүхдийг шүргэж унагачихаад Арслантай гүүр уруудаад зугтаав! Хүн чанар алга болжээ! С.Сүрэн

Дэлгэрэнгүй

АН-ын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооныхон үүр цайтал хуралдаж тэргүүнээ сонгожээ. Хуралд  21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцжээ. Тус сонгуульд Амгалангийн Адъяасүрэн, Батбаярын Жаргалан, Бадамдоржийн Пунсалмаа, Домбонгийн Үүрийнтуяа нарын нэр дэвшигчид өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50,8%-ын саналаар Фортуна Батбаярын охин Жаргалан ялалт байгуулжээ. Тус холбооны тэргүүнд өрсөлдсөн элийрэгч хэмээх Ц.Уянга санал хураалтын өмнөхөн нэрээ татсан юм.  С.Сүрэн

Дэлгэрэнгүй

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг онцолж, уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв.  Мөн Ерөнхийлөгч В.В.Путинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Төрийн Думын дарга В.В.Володин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтарсан Комисс ажлаа эхэлсэн нь хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын…

Дэлгэрэнгүй

 Хавар хичээл тарахдаа зуныхаа даалгаврыг хийгээд ирнээ гээд явсан бяцхан хүүхдүүдээс 30 гаруй нь намар хичээлдээ ирэхгүй, найзуудтайгаа дахин уулзахгүй болжээ. Дэндүү аймшигтай!!! (ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс) Хэдхэн хоногийн өмнө согтуу жолоочийн гайгаар өсвөр насны цэцэг шиг хоёр охин осолд орж, нэг нь харамсалтайгаар амиа алдсан. Энэ талаар хүн толгойтой бүхэн шуугисан ч замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй, дураараа аашилдаг жолооч нар огт сургамж авсангүй. Гэрлэн дохио зөрчдөг, хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг буурахгүй байна. 2023 оны 9 сарын 25-ны өглөөний 09.25 цагт “Сансар”-ын Имартын ард талын уулзвар дээр ногоон гэрэл асч хүмүүс гарцаараа гарч явтал нэгэн…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудыг эрүүл ахуй, чанар, стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсээр хангах, хүнсний аюулгүй байдалд хийж байгаа хяналт шалгалтын талаар холбогдох албаныхнаас тодруулав. Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин: -Сургалтын байгууллагын гадна болон дотор орчинд хяналт шалгалт хийсэн. Гурван байгууллага хамтран сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна. Цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг дөрвөн компани хариуцаж байгаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: -81 байгууллагын уснаас 105 дээж авсан. Мөн сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс 27 дээж авлаа. Эдгээр дээжийг лабораторид хүргүүлж,  56 дүгнэлт гарсан. Шалгалтад хамрагдсан сургуулиас 49 нь хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулж…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр хотын дарга Яармагийн орон сууцны байрнуудаас зэвтэй ус гарч буйг хэрхэн шийдвэрлэж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодруулахад “Яармагийн шугамд хоёр удаа угаалга хийсэн. Гэвч иргэдээс ирэх гомдол буураагүй. Азотын хийгээр угаалга хийхэд төсөв өндөр гарч байгаа. Шугам, сүлжээг солиулахаар төсөвт суулгасан” хэмээсэн бол Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү “Шугамд хуванцраар доторлогоо хийх юм уу, эсвэл шинээр солих шаардлагатай” гэв. Хотын дарга шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулж, хариуцлага тооцох ёстойг хэлж байлаа. Мөн хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд шаардлагатай машин механизмын худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилж байв. Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдож очоод нэр бүхий хүмүүсийн ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэдний нэг бол тус компанийн ерөнхий нягтлан бодогч Д.Алтанцэцэг байлаа. Түүнтэй компанийн санхүүгийн үйл ажиллагаа, захирал асан Б.Ганхуягийн холбогдоод буй асуудлууд болон өөрийг нь ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа. – Нүүрсний хэрэг гэх асуудал нийгэмд яригдаж эхлэхтэй зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, өөр бусад улстөрчдийн нэр дуулдаж эхэлсэн. Тэр дунд таны ч нэр зарим хэвлэлээр гарч байлаа. Эндээс тодруулж ярилцвал ойлгомжтой байх болов уу. Та…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинд өнөөдөр бараалхлаа. Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын хамтын ажиллагаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглээд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Монгол, Орос хоорондын худалдааны тэнцвэргүй байдлыг багасгах, төмөр зам, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов. Мөн сүүлийн үед ОХУ түлш шатахууны экспортоо түр…

Дэлгэрэнгүй