Зохиогч: Admin

Нийгмийн ухааны доктор, улс төр судлаач Б.Түвшинбаяртай улс төрийн нам, сонгуулийн асуудлаар ярилцлаа. -Юуны өмнө танаас энэ сонгуулийн онцлог, тэр дундаа иргэдийн улс төрийн боловсрол ямар түвшинд байна вэ гэдгээс яриагаа эхэлье ээ? -Улс төрийн боловсрол гэхээс илүү сонгогчдын боловсролын асуудлыг ярих нь чухал байх. Тэгэхээр сонгогчдын боловсрол гэдэг олон талт ойлголт. Эрх зүйт төр гэж юу вэ. Ардчилал гэж юу вэ гэдгийг. Ийм улсад амьдарч байгаа иргэдийн эрх, үүрэг гэж юу гэдгийг ярих хэрэгтэй болно. Тэгэхээр сонгуульд яагаад заавал оролцох ёстой вэ, оролцсоноороо иргэнд ямар ач холбогдолтой вэ гэдэг суурь ойлголтыг сонгогчдын боловсрол гэж тайлбарлаж болно. Ардчилал өндөр хөгжсөн…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг 2024 оны гуравдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-ын Засгийн газар 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламжийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлж байгааг Элчин сайд Шэнь Миньжюан танилцуулан батламжийг нь гардуулан өглөө. БНХАУ сайн хөршийн хувиар эв санааны нэгдлээ илэрхийлж зуданд өртсөн хөдөө нутгийн ард иргэдэд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлж, тусламжийн хандив өгч буйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын…

Дэлгэрэнгүй

“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” уламжлалт арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаад Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албатай хамтран зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн хувьд “Донор дүүрэг” болох зорилго дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд ЦССҮТ-тэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр ажиллаж байгаа юм. Байгууллагаараа цусаа бэлэглэж “Донор хамт олон” болох зорилго төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг амжилттай хамарч байгаа бол энэ санаачилга хүрээгээ тэлж “Донор дүүрэг” болох хэмжээнд хүрсэн нь үнэхээр бахархмаар үйлс билээ. Ирэх сарын 3-ны Цусаа бэлэглэх өдрийг дахин хамтран тэмдэглэх болсон БЗД-ийн ИТХ-ын Ажлын албаны хамт олонд хоёронтой талархал илэрхийлье. Өнөөдрийн үйл ажиллагааны хүрээнд донор Ч.Болормаа “Мөнгөн донор”, донор…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2024.03.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Монгол…

Дэлгэрэнгүй

АН-ын анхан шатны гишүүдийн төлөөлөл гэх хэдэн хүн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж,  “УИХ-ын гишүүд, намын дэргэдэх байгууллагын дарга нар, луйварчдыг жагсаалтад оруулахыг эсэргүүцэж байна” хэмээн мэдэгдлээ. Хэвлэлийн хурлыг зохион байгуулсан АН-ын гишүүн Г.Хажидмаа “Өнгөрсөн 7 хоногт бид АН-аас 2024 оны УИХ-д нэр дэвших лидерүүдээ анхан шатны гишүүдээсээ сонгож дэвшүүлье гэдэг саналыг гаргасан юм. Гэтэл жагсаал гэдэг луйварчдыг төрд гаргах аймшигтай зүйл гараад ирлээ. Үнэнч шударгаар 2024 оны сонгуульд орж дарангуйллаас гарахын тулд ёсзүйтэйгээр нэр дэвшигчдээ сонгох ёстой. Үүнийг анхан шатны гишүүдийн саналаар шийдэх ёстой юм. Өнгөрсөн жилүүдэд АН хэзээ ч сөрөг хүчин байгаагүй. Одоо байгаа даргыг маш олон жирийн гишүүд…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 882 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 852 хэрэг шалгагдаж байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал: “Э” нь…

Дэлгэрэнгүй

Пакистаны шинээр байгуулагдсан парламент Шехбаз Шарифыг Ерөнхий сайдаар томилсноор тэрбээр уг албан тушаалыг хоёр дахь удаагаа хашихаар боллоо. Тэрбээр шоронд хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханы дэмжиж байсан өрсөлдөгчөө ялжээ. Бүх нийтийн сонгууль болсноос гурван долоо хоногийн дараа дээрх томилгоог хийсэн бөгөөд сонгуулийн үеэр айлган сүрдүүлсэн, сонгогчдын саналыг луйвардсан гэх шүүмжлэл гарч байсан юм. Ш.Шарифын “Муслимын лиг” нам /PML-N/ сонгуулийн дүнгээр хоёрдугаарт орсон бол И.Ханы “Шударга ёсны төлөө хөдөлгөөн”-ий /PTI/ дэмжлэгтэй бие даан нэр дэвшигчид хамгийн олон суудал авсан хэдий ч олонх болж чадаагүй байна. Ням гарагт Үндэсний ассамблейн дарга Аяз Садикийн мэдэгдсэнээр, Ш.Шариф парламентын 201 гишүүний саналыг авсан байна. Ерөнхий сайдаар томилогдохын тулд түүнд 169 санал хэрэгтэй байсан юм. Харин И.Ханы “PTI” намын дэмжиж байсан, түүний өрсөлдөгч Омар Аюб 92 санал авчээ. Ш.Шариф Ерөнхий сайдаар томилогдсоны дараа хэлсэн үгэндээ парламентад…

Дэлгэрэнгүй

Оны өмнө хотын дарга Х.Нямбаатар автобусны жолооч нарын цалинг 3.500.000 төгрөг болгоно гэж мэдэгдсэн. Энэ нь  мэдээж жолооч нарт таатай сонсогдсон байх. Яг долоо хоногийн өмнө нийтийн тээврийн жолооч нар “Бидний цалинг 3.500.000 төгрөг болгох амлалтаа биелүүл” хэмээн шаардаж жагссан. Гэхдээ өөрсдийнхөө сахилга хариуцлага, ухамсар сэтгэхүй ямар байгаа талаар огт хөнддөггүй юм. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо гэгч байгууллага байдаг ч автобусны жолооч нарын цалин бага байна гэж хашгирахаас бус хариуцлага, соёл хандлагын талаар нэг ч үг унагаж үзээгүй. Өнөөдөр нийтийн тээвэр алдагдалтай байгаа нь үнэн. Алдагдлыг нь төрөөс дааж ирсэн нь үнэн. Жил бүр төсвөөс татаас өгдөг. Гэхдээ…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа. -Улаанбаатар хотод метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр/өчигдөр/ зарлалаа. Нийтдээ хэдэн төгрөгийн өртгөөр ямар ажлыг хэдий хэр хугацаанд хийж гүйцэтгэх юм бэ? -Метроны асуудал олон жил яригдсан. Энэ хугацаанд хэд, хэдэн оролцогч тооцоо судалгааг хийсэн. Үүнээс хамгийн эцсийн байдлаар Японы ЖАЙКА байгууллага эдийн засгийн тооцоо судалгааг нь хийж өгсөн байдаг. Уг тооцоон дээр үндэслээд бид эхний ээлжид 17.7 километр урт, 14 зогсоолтой, цагт 10-12 мянган хүн тээвэрлэх боломжтой, Амгалангаас Толгойт чиглэлд Энхтайваны өргөн чөлөөг…

Дэлгэрэнгүй

“Хөх сувд-2024” мөсний баяр Хөвсгөл аймагт хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Дотоодын төдийгүй гадаадын жуулчид олноороо мөсний баярыг зорин очиж байна. Уламжлал болсон энэхүү соёлын арга хэмжээ нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол орныг сурталчлах талаасаа өндөр ач холбогдолтой юм. Энэхүү баярын хүрээнд урлаг, спортын олон арга хэмжээ зохиогдож байгаагаас гадна төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ гарчээ. Одоогоор 50 мянга гаруй хүн Мөсний баярт хамрагдаж байна. Д.Дорж

Дэлгэрэнгүй