УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал болж тэднийг гэм буруутайд тооцлоо. Тэдний нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасч, 40.000 сая төгрөгөөр торгох ял оноов. Шүүхийн энэхүү шийдвэрийн дараа З.Энхболд “Эрдэнэс Тавантолгойг”-н орд газрыг Хятад, Монголын хамтарсан компанид өгөөгүйн төлөө надад өс санаж ял оноолоо. Энэ ялыг шүүх биш улстөр эдийн засгийн бүлэглэл оноож байгааг Монголын ард түмэн мэдэж аваарай” хэмээсэн юм.
Зохиогч: Admin
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо. Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газарт даалгалаа. Өнөөдрийн байдлаар долоон аж ахуйн нэгж үхрийн мах 1902.0 тонн, хонины…
Автобусанд хижээл насны хоёр эмэгтэй хоорондоо ярилцана. Нэг нь “Энэ Нямбаатар тэнэг байхаа. Автобусанд хүний толгой тоолох юм гэнэ” гэвэл нөгөөх нь “Харин тийм. Ямар ашиг байдаг юм бол? Шал дэмий юм хийж байх юм” хэмээн мэдэмхийрэв. Ганц хотын дарга биш нийслэлийн бүхэл бүтэн газар, хэлтэс хүний толгой тоолдог төхөөрөмж сууриулах нь зөв гэж үзчихээд байгааг мань хоёр эмгэн огт ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаа илт. Зүгээр л хийж байгаа ажлыг харлуулж байвал санаа нь амардаг гаж сэтгэлгээ ахмад настнуудын дунд ч бий болчихож. Залуусын хувьд бүр яриад ч хэрэггүй. Нийтийн тээврийн алдагдал их байгаа нь мөнгөө төлдөггүй зорчигчдоос гадна…
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2024 оны 1, 2 дугаар сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн авлига, ашиг сонирхлын шинжтэй өргөдөл, гомдол болон нийтийн албан тушаалтны ХАСХОМ, ХАСУМ-ийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллав. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан давхар ажил эрхлэлтийн хязгаарлалтыг хэрэгжүүлээгүй “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Н”, салбарын хууль тогтоомжийг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн…
Засгийн газрын хуралдаанаар зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцлээ. Орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын зүй бус хорогдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан зудын гамшигт нэрвэгдэж, банкууд дахь малчны зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсхүл зээлийн ангиллын чанар буурахгүй байх зохицуулалтыг “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаанд оруулж, мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөлөө. Малчдын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан хуримтлагдсан хүүгийн зургаан нэгж хувиас давсан хүүгийн төлбөрийн 2024 оны эхний хагас жилд шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар…
Өнөөдөр III/13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, маргааш 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Салхи зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байна. Гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ техник, технологийн шинэчлэлт хийж байна. Учир нь тус үйлдвэрийн ашиглаж буй Эрдэнэтийн овоо ордын хүдрийн агуулга жил ирэх тутам ядуурсаар байгаа юм. Анх уг ордын хүдрийн агуулга 0.8 хувьтай байсан бол одоо 0.34 хувь хүртэл буураад байна. Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлы гишүүн Д.Батлут болон уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын төрийн захиргааны уирдлагуудтай уулзах үеэрээ тус үйлдвэрийн Ерөнхий захирал, доктор Г.Ёндон энэ талаар тодорхой танилцуулсан юм. Цаашид үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөж, үр ашгийг дээшлүүлэхийн тулд техник, технологийн шинэчлэл хийх, мөн нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч, үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх…
Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 4500 гаруй хүн бүртгүүлснээс 1826 нь нийслэлд шалгалт өгч байна. Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгаа бөгөөд төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч мөн нэмэгдэж буйг зохион байгуулагчид онцолсон юм. Өнгөрсөн онд нийт 16 мянга гаруй хүн Төрийн албаны ерөнхий шалтгалт…
Өчигдрөөс эхлэн нийслэлийн зарим гудамж талбайд замын хөдөлгөөний өөрчлөлт хийж эхэлсэн билээ. Тэгвэл энэ арга хэмжээг хотын даргын зүгээс аваагүй болохыг Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “НЗДТГ-аас автозамын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Уг асуудлаар Тээврийн цагдаагаас тодруулна уу. Хэвлэл мэдээллийн зарим байгууллага, нийтлэгчид мэдээллээ нягталж байхыг хүсье” гэж байр сууриа илэрхийлжээ. Тээврийн цагдаагийн газраас зарим замын эгнээ байрыг өөрчлөх замаар түгжрэлийг бууруулах ажил хийсэнг\ бололтой.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2024.03.12) Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЕАБХАБ) Ардчилсан институц, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмын хүрээнд санал солилцсон юм. Уулзалтын эхэнд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоогоор хослуулан явуулах, Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох талаар хууль зүйн болон практик үндэслэлүүдийг товч танилцуулав. Тэрбээр, эдгээр өөрчлөлт нь төрийн бодлогын…