Өнгөрсөн долоо хоногт “Богд хан” амралтын газрын машины зогсоолд өөрийнхөө эзэмшлийн машинд буудуулсан байдалтай олдсон өмгөөлөгч Г.Батбаярын үхлийг ойр дотныхон болон хамтран зүтгэгчид нь “Энэ бол улс төрийн захиалгат аллага” гэж хардаж байгаагаа олон янзаар мэдэгдлээ. Тэд нар өмгөөлөгч Г.Батбаяр агсныг олны анхаарал татаж байсан олон дуулиант хэргийг өмгөөлж, Босоо хөх Монгол гэх эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн гол зөвлөгч нь байсан гэж мэдэгдсэн. Түүний үхлийн шалгааныг тэд хэд хэдэн үндэслэлээр тайлбарлахыг оролдсон нь тийм ч их үнэмшилтэй байсангүй. Харин ч бусдын үхлээр далимдуулан хэн нэгнийг буруутгаж, нэр хүндийг нь унагах гэсэн…
Зохиогч: Admin
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны-Ар” гэдэг газар дөрөвдүгээр сарын 30-нд ойн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид,сумын мэргэжлийн ангийнхан, Дадал сум дахь “Онон-Балж” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран ажиллаж, тавдугаар сарын 01-ний 20:00 цагт унтраасан. Харин Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Бадам-Иш” гэдэг газар тавдугаар сарын 01-ний 18:00 цагт хээрийн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн…
Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд ил галын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байгаа юм. Дээрх тохиолдолд буруутай найман этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцсон. Тухайлбал дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд Иргэн Б шар өвс шатаасны улмаас 13 га орчим талбай гал түймэрт өртсөн зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авч Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2.1 дэх хэсэгт заасан “Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын…
Засгийн газрын хуралдаанаар импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав. Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна. Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 тавдугаар сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон тус компанийн гүйцэтгэх захиралд даалгалаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг…
13 нас хүрээгүй хүүхдүүдэд ухаалаг гар утас хэрэглүүлэхгүй байхыг Францын судлаачид зөвлөжээ. Гэтэл манайд хар багаас нь дэлгэцийн хамааралтай болгож байна. 1 дүгээр ангиас нь математикийн хичээлийн хүрээнд гар утас болон таб ашиглуулдаг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь буруу санагдах юм. Eduten хэмээх Финляндын сургалтын хөтөлбөрийг Монголын сургуулиудад туршиж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ бол гар утас болон табаар даалгавраа хийдэг технологи. Тийм болохоор хүүхдүүд 6 настайгаасаа эхлэн гар утасны хэрэглээнд орно гэсэн үг. БШЯ энэ шийдвэрээ эргэн харж үзээсэй! Д.Лхагва
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 79, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 56, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг зургаа, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах дөрөв, Авлига, албан тушаалын гурав, Мөнгө угаах хоёр, Төрийн нууцыг хууль бусаар олж авах нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: Нийслэлийн прокурорын газраас “З” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Ө нь нэр бүхий зургаан иргэний болон…
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан тухай “Блүүмберг” агентлаг мэдээлжээ. Уг хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим өмнө нь баталсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар Цагаан ордонд илгээсэн байна. Хууль тогтоогчдын санал нэгтэй баталсан дээрх хууль гарын үсэг зурснаас хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болох бөгөөд хориг 2040 оныг дуустал хүчинтэй байх аж. Гэхдээ цөмийн реакторуудыг ажиллуулах ураны өөр эх үүсвэр байхгүй тохиолдолд хоригийг цуцлахыг зөвшөөрөх ба АНУ-ын Эрчим хүчний яам Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд нартай зөвшилцсөний үндсэн дээр импортын зөвшөөрөл олгож болно. Энэ заалт 2028…
Цаг уурын гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна. Харин төв болон зүүн аймгуудын нутгаар харьцангуй сэрүүн, тунадас ахиу орох магадлалтай байгаа тул дулааны улиралд гэнэтийн үер ус, гол мөрний түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжилж, эртнээс арга хэмжээ авахыг анхааруулж байна. Зургадугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар…
АН-ын гишүүн Ц.Сүхбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би шууд хэлье. Хэрэв энэ удаагийн сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулбал 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдана. Ямар ч тохиолдолд МАН 30-аас дээш хувийн санал авах боломжгүй” хэмээн заналхийлжээ. Энэ хүн бол Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд байсан дипломатч хүн. Гэтэл нийгмийг эмх замбараагүй байдалд уриалан дуудсан зүйл яриад сууж байгааг нь зөвтгөх арга алга. Ямар нам ялахыг одоогоор хэн ч мэдэхгүй. Гэтэл АН-ынхан “МАН 30-аас дээш хувийн санал авах боломжгүй” гэж хүчээр тулгаж байгааг яаж ойлгох вэ? Судалгааны үр дүн байна уу? Эсвэл өөрсдөө ялагдахаа мэдрээд эртнээс нийгмийн сэтгэлзүйг…