Монгол бол байгалийн хийн төвлөрсөн системгүй улс. Ахуйн хүрээнд ч албан байгууллагын хэмжээнд ч газ хэрэглэх туршлага, соёл хомс. Энэ үүднээсээ газны хэрэглээндээ алдаа гаргаж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарсаар байна. Харамсалтай нь орлого ашиг хөөсөн янз бүрийн компаниуд газыг хүссэн хүнд нь дуртай хэмжээгээр нь хяналтгүй худалдан борлуулдаг явдаг арилсангүй. Yүнд хяналт тавьдаг төрийн байгууллага ч гэж алга! Уг нь 3 давхараас дээш давхар орон сууцанд газ хэрэглэхийг хориглодог боловч хэнэггүй, ухамсаргүй, харанхуй хүмүүс үл тоож бусдын амь насыг дээсэн дөрөөн дээр аваачиж байна! Нэг л баллонтой газ дэлбэрвэл тэр орон сууц нурахдаа тулна шүү…
Зохиогч: Admin
Ойрын өдрүүдэд буюу тавдугаар сарын 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, зургаадугаа сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Иймд нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байж, хол, ойрын замд гарахдаа хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж, баталгаат гүүр, гармаар зорчих, -Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах, -Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ…
АН-ын дарга Л.Гантөмөр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Ялагдаагүй Ерөнхийлөгч гэж бидний үзэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэвшүүлсэн. Монголд үйлдвэрлэл бий болгохгүй бол болохгүй гэдэг үүднээс үйлдвэрлэгч, инженерүүдийг дэвшүүлж байгаа. Хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж бид Н.Алтанхуягийг хэлдэг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг дэвшүүлсэн. Ард түмэн шинэ залуу, нэр цэвэр улстөрчийг хүлээж байгаа. Энэ хүлээлтэд хариу болгож бид хуучин улстөрчид болон төр засагт ажиллаж байсан хүмүүсээ хойш нь суулгасан” хэмээн онцолсон. Гэхдээ түүний энэ байр суурь өөрийг нь намын дарга болоход гол түлхэц үзүүлсэн Ц.Элбэгдоржид таалагдахгүй нь ойлгомжтой. Учир нь Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр бол Ц.Элбэгдоржтой туйлын таарамж муутай улстөрчид шүү…
АН-ын жирийн гишүүд болон ҮБХ-ны гишүүдээс нэр дэвшилттэй холбоотой дотоод асуудлыг яаралтай шийдэхгүй бол хугацаагүй суулт зарлахаа мэдэгдлээ. Нэр дэвшүүлэлттэй холбоотой ҮБХ-ны хоёр өөр тогтоол гаргаж СЕХ-д өгсөн нь АН-ыг сонгуульд орж чадах эсэх хууль зөрчсөн эсэх асуудлыг үүсгэсэн. Намын удирдлага болох Л.Гантөмөр, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Э.Одбаяр зэрэг хүмүүс хоорондоо учраа олж чадахгүй байна. Сонгон шалгаруулалтын шаардлагын дагуу нэр дэвшигчдээ тодруулалгүй орой нэр дэвшигчдийн нэрсийг сольсон гэдгийг тэдгээр гишүүд батлан дахин мэдэгдлээ. ҮБХ-ны шийдвэрийг баталгажуулдаг субьект нь тухайн хурлыг удирдсан дарга, нарийн бичиг. Гэтэл тэдний гарын үсэггүй тогтоолыг хүчин төгөлдөр гэж дарга нар гарын үсэг зураад СЕХ-нд өгсөн. Бид СЕХ-ны Хуулийн…
АН-ын дарга Л.Гантөмөр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрбээр “Энэ удаагийн сонгууль бол зөвхөн АН-ын сонгууль биш ээ. Монголын ардчилал байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгууль юм. Тойрогт нэр дэвшигчдээ гаргаж ирэхдээ дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, шийдэл, ард түмний хүлээлт зэргийг харгалзсан. Жишээ нь, Х.Баттулгыг бид ялагдаагүй Ерөнхийлөгч гэж үзэж байгаа учир нэр дэвшүүлсэн. Хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж үзэж байгаа учир Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн” гэв. Гэхдээ АН-ын даргын энэ байр суурь гадаадад байгаа хүний дургүйцлийг хүргэх нь дамжиггүй. Д.Дорж
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Бүүвэй өртөө” болон “Ийм Бол Гоё” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар иргэдэд тав тухтай орчинд ажиллаж, амьдрах ээлтэй орчин бүрдүүлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах, хөхөөр хооллолт болон эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих “Бүүвэй өртөө” төслийг хэрэгжүүлэх юм. “Бүүвэй өртөө” төслийн хүрээнд хүүхэд хуурайлах, хөхүүлэх зориулалт бүхий жишиг өрөөнүүдийг төрийн байгууллага болон ААН-үүдэд тохижуулахад харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана. Тодруулбал, Дүнжингарав болон Мишээл экспо төвд байрлах “Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдэд эх хүүхдийн өрөөг байгуулах юм. Түүнчлэн ААН болон төрийн үйлчилгээний байгууллагуудад…
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авлаа. Ажлын хэсэгт 19 нам, 2 эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлэв. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй…
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.20-05.26 /нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 8 иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 64 нь гал түймэр,11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ анхаарууллаа.
УИХ-ын гишүүн асан Г.Уянга ТВ-9 телевизэд өгсөн ярилцлагадаа “Нэр дэвшүүлэлтийг, жагсаалтыг харж байхад АН болоогүй байна, шинэчлэгдээгүй байна, хуучнаасаа салаагүй байна. нөгөө л хуучин лидерүүд, зууралдсан зунгааралдсан хэвээр байна. Ийм хүмүүс залуустаа орон зайгаа тавьж өгөх болоогүй байна гэж харамссан. Энэ намд Ц.Элбэгдорж гэдэг хүний нөлөө хэвээр байна. С.Баярцогтыг нэр дэвшүүлчихээд ямар нам ялна гэж бодох юм. Б.Хурц гэдэг алуурчинг нэр дэвшүүлчихээд ямар нам ялах юм бэ? Ц.Элбэгдоржийн нөлөө хараанд шууд байдаг ийм хүмүүсийг жагсаалтын дээр оруулах, гарцаагүй гишүүн болгох, өөрсдийн хүнээ төрийн дээд байгууллагад байршуулах сонирхол байсаар байна. Зарим хүмүүс өөрийгөө аварч хамгаалах гэж, гэмт хэргээ хайцаалах гэж төрийн…
“Өнөөдөр 2024.05.25-ны өдөр Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдийн бүртгэлээ хуулийн хугацаанд багтаан Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө. Тус бүртгэлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгч О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн З.Нарантуяа, Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар Сонгуулийн Ерөнхий хороонд албан ёсоор хүлээлгэн өглөө” гэж АН-аас мэдээллээ. Гэхдээ нэр дэвшилтээс улбаалсан зөрчил үүссэн нь зарим сайтын мэдээллээс тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, АН-ыг сонгуульд оролцуулахгүй байх хэмжээнд хүртэл зарим хүмүүсийн уур бухимдал дээд цэгтээ хүрч, улмаар тус тусынхаа мэдлийн хэвлэл мэдээллийн…