Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Орост ховорхон дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байсан бөгөөд тэд энэхүү уулзалтаараа зэвсгийн асуудлаар хэлэлцээ хийж, цэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж найдаж байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар Умард Солонгос Украины дайнд зориулж Орост сум, зэвсгийг нийлүүлэхээр тохиролцож магадгүй байна. Москва хариуд нь тагнуулын хиймэл дагуул, цөмийн шумбагч онгоц зэрэг зэвсгийн технологитой холбоотой технологийг Пхеньян руу шилжүүлэх талаар ярилцаж магадгүй юм. Хэрвээ Ким, Путин нар Хятадтай гурван талын тэнгисийн цэргийн сургуулилт хийх зэрэг цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцвол Солонгосын хойг болон бусад бүс нутагт аюулгүй байдлын томоохон сорилт бий болно гэж…
Зохиогч: Admin
Ливид үерийн гамшигийн улмаас далан нурж, байшингуудыг нураасны дараа 5000 гаруй хүн амиа алдсан гэж таамаглаж байна. Ливийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр далан нурж, аль хэдийн үерт автаад байсан газруудад илүү их ус түрж орсны улмаас 5,000 гаруй хүн амиа алдаж, 10,000 хүн сураггүй алга болсон гэдэг урьдчилсан статистик гарчээ. Ливи дэх Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчдийн тэргүүн Тамер Рамадан мягмар гарагт Швейцарийн Женев хотноо сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Амиа алдсан хүмүүсийн тоо олон мянгаар тоологдож байна” хэмээн мэдэгджээ. Доод тал нь 5,300 хүн нас барсан гэж Ливийн зүүн нутгийн…
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар 2023 оны 09 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад оролцож байна. БНСУ-ын “Бан Ги Мүн” сан болон Стэнфордын их сургуулиас хамтран зохион байгуулдаг энэ удаагийн олон улсын чуулга уулзалт “Эрчим хүчний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги…
Өнөөдөр өглөө 09 цагийн үед Сүхбаатарын талбайн урд талын замын голд “приус-30” машинаас 40 орчим насны эмэгтэй хэнэг ч үгүй буучихлаа. Ихэмсэг ярвагар царайтай тэр хүнд бусдаас санаа зовсон шинж даанч алга. Харин ч өөрийнхөө хийж буй зүй бус үйлдлээрээ гайхуулж байгаа нь илт. Соёлжиж, боловсорсон өөр улс оронд бол иймэрхүү үзэгдэл эвэртэй туулай харсан дайны бүдүүлэгт тооцогдоно. Гэтэл манайд он цаг улирах бүр хүмүүсийн ухамсар, ухаан дордсоор, соёлын хувьд хоцрогдсоор… Хогийн сав хамар доор нь байхад заавал гудамжинд хаяна. Цэр, нусаа хаана ч хамаагүй цацна. Олон нийтийн газар нэг нэгэнтэйгээ ичмээр хэрэлдэж, уралцана. Өөрийнх нь буруу байхад бусад руу…
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Цагаан аралын судалгаа, мэдээллийн төвд БОАЖЯ-ны харьяа Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ хамтран Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны албан хаагчид, Орчны бүсийн зөвлөлийн гишүүд, байгаль хамгаалагчдад 2023 оны есдүгээр сарын 9,10-ны өдрүүдэд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлгийг нээж Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад, ЦУНБХТ-ийн захирал Т.Бүдээхүү нар үг хэлсэн. Энэхүү хамтарсан сургалт, хэлэлцүүлэг нь байгаль орчны салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, туршлага, мэдээллээ солилцож,ялангуяа олон нийт, хүүхэд, залууст байгаль хамгааллын нөлөөллийн ажлыг үр дүнтэй явуулахад чухал хувь нэмэр оруулж байгааг тэд…
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 34 дахь удаагийн “Номын баяр” энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус бүрдээ сонирхолтой хөтөлбөр бүхий “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзтай байх аж. Тодруулбал, хэвлэн нийтлэгчид олон улсын номын зах зээлд номоо гаргасан туршлагаа хуваалцахын зэрэгцээ номын тухай подкастууд, шинэ номын нээлтүүд, шинэ хэвлэлийн газруудтай танилцах ярилцлагуудыг сонирхох боломжтой. Уламжлалт номын баяраар “Өсвөр насныханд санал болгох 50 номын жагсаалт”-ыг танилцуулахын зэрэгцээ, сурагчдыг “Автобустай аялал”-аар номын баярт хүргэх юм. Мөн гадаадын зохиолчид номын…
Улсад 44 их наядын хохирол учруулсан нүүрсний хулгайн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал яг одоо үргэлжилж байна. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр яллагдагч Б.Ганхуяг үг хэлсэн бөгөөд “Нийгэмд яригдаад байгаа шиг 40 гаруй их наяд төгрөгийн хохирлын асуудал байхгүй шүү. Бусдын хэргийг надад тохох гээд байгаа юм уу” гээд шүүгчээс татгалзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Б.Ганхуягийн хувьд 9 сар орчим хоригдож байгаа юм. Харин Т.Аюурсайханы хувьд шударга бусын хонгилын эсрэг тэмцсэнийхээ төлөө олон дайсантай болсон гэж мэдэгдсэн билээ. Х.Нямбаатар сайдын хэлснээр нүүрсний гэх…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав. Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлэхэд салбарын эрдэмтдийн зөвлөлийн үүрэг, оролцоо чухал байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, амжилт хүсэн ерөөв. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл, түүний үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын захирамжаар байгуулсан юм. Ерөнхийлөгчийн…
АНУ-ын эрх баригчид БНАСАУ-аас ОХУ-д зэвсэг нийлүүлж болзошгүйд түгшиж байгаагаа илэрхийлж, тус улсын удирдагч Ким Жөн Унд ийм төлөвлөгөөнөөс татгалзахыг уриалав. “Бид БНАСАУ-ыг Орост зэвсэг нийлүүлэхгүй, худалдахгүй байх талаар өмнө нь хүлээсэн амлалтаа биелүүлэхийг уриалж байна” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ойрын өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба даваа гарагт мэдээлсэн юм. Харин Умард Солонгосын төрийн мэдлийн “КСNА” агентлаг мэдээлэхдээ, айлчлалын үеэр Ким Жөн Ун В.Путинтэй уулзаж, хэлэлцээ хийнэ гэсэн байна. Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын удирдагч…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дундговь аймагт үргэлжилж байна. Тэрбээр тус аймгийн Дэрэн сумын Саруул багийн аймгийн аварга малчин Намсрайн Болдбаатарынд зочилж нутаг орны байдал болон малын түүхий эдийн үнэ ханш, мах, махан бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх, малчин өрхийн хүүхдүүдийн боловсрол, малын вакцин, түүний чанар хүртээмжийн талаар санал солилцлоо. Засгийн газраас малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход малчин иргэдийн санал хүсэлт чухал гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Гэрийн эзэн Н.Болдбаатар “Миний өвөө 1948 онд маршал Х.Чойбалсангаас БНМАУ-ын сайн малчин цол хүртэж байсан бол өнгөрсөн жил…