Зохиогч: Admin

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах” сэдэвт сургалтыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, хэлсэн үгэндээ “Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар 29 жил болж байна. Өнгөрсөн 2023 онд болсон “Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан”-ы үеэр батлагдсан 2024-2025 оны хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа сургалт ийнхүү эхэлж байна” гэлээ. Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын захирагч, салааны дарга нарын 60 орчим алба хаагч хамрагдаж байна. ОХУ-ын Онцгой…

Дэлгэрэнгүй

АНУ-ын 2024 оны сонгуулийн үр дүнг хараахан эцэслэн гараагүй байна. Одоогийн байдлаар Д.Трамп 52 орчим хувийн саналаар тэргүүлж, К.Харрис 48 орчим хувийн саналаар удаалж байна. Энэ талаар CNN “АНУ-ын энэ удаагийн сонгуулийн үр дүн хараахан дуусаагүй байгаа ч Дональд Трамп ялалт байгуулах магадлал өндөр харагдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн түүхэн дэх хамгийн гайхалтай эргэн ирэлтүүдийн нэгэнд тооцогдох мөч ойртож байна. Сонгуулийн газрын зураг нь Жо Байденд ялагдсан 2020 он гэхээсээ илүү Трамп ялсан 2016 он шиг харагдаж байна. Тулааны талбар болох долоон мужаас эхний хоёр нь болох Хойд Каролина, Жоржиа мужуудад Трамп ялна гэж таамаглаж байсан. Эдгээр ялалтууд нь уламжлалт хөдөө…

Дэлгэрэнгүй

Гэмтлийн болон хүүхдийн эмнэлгийн ачаалал стандарт хэмжээнээсээ давсан нь удаан үргэлжлэх тусмаа аюултай үр дагавар. Цас мөсний улирал эхлээгүй байхад гэмтэж бэртсэн хүмүүсийн хөлд дарагдсан, тэдэнд үйлчлэх эмнэлэг нь ганцхан. Ханиад томууны “сезон” болоогүй байхад Эх нялхасын эмнэлэгт ганцхан шөнө 460 хүүхэд хандаж байна гээд бодохоор гамшиг цаашаа. Үргэлжлээд Хавдрын эмнэлэг гэдэг зарим хүнд орой нь үл харагдах уул мэт цаг нь олдоход хэцүү газар бий. Эхний ээлжинд энэ гурван эмнэлгийн тоог ядаж нэгээр нэмчих, биш ээ нэмүүлчих юмсан! Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлөөс барилгын гадна фасадыг манай орны эрс тэс цаг уурт тохируулж стандартыг үнэлж, дүгнэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Хяналт шалгалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хамтран өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр Монгол Улс болон олон улсад барилгын фасад болон дулаалгын материалын хэрэглээ өнөөгийн байдлын судалгааг гаргаж, танилцуулсан юм. Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдлын талаар НХШГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч С.Мөнхцэлмэгээс тодрууллаа. Тэрбээр “Бид барилгын гадна фасад болон дулаан тусгаарлах материал үйлдвэрлэж байгаа…

Дэлгэрэнгүй

Энэ УИХ анхныхаа улсын төсвийг хэлэлцэж байна. Урьд урьдны УИХ-аас огт өөрөөр, ер нь бол жинхэнэ хэлэлцүүлэг өрнөв. Төсвийн шүүсийг ч чадлаараа шахах шиг болов. Түүний зэрэгцээ шинэ гишүүдийн зарим нь хэн нь хэн бэ гэдгээ ч таниулж амжив. Мэдээж, 126 гишүүнтэй, тэдний нэг хэсэг нь намуудын жагсаалтаар, нэлээд нь тойрогт нэр дэвшиж сонгогдсон болохоор байр суурийн зөрүү ч гарч байгаа харагдлаа. Жишээлбэл, тойрогтой гишүүд “Таван тэрбум”-ын эрх мэдэл авах гэж чамгүй чардайв. Харин жагсаалтын гишүүд, дээрээс нь тойргоос сонгогдсон шинэ гишүүд түүнийг нь дэмжихгүй, шүүмжлэлтэй хандаж байв. Нэг үгээр хэлбэл, парламентын ардчилал сая нэг цухалзаж эхлэв бололтой. Үүний нэг…

Дэлгэрэнгүй

Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн хүрээнд зорчигч тээврийн хэсэгт 30 ширхэг, ачаа тээврийн хэсэгт 28 ШИРХЭГ БАРИЛГА байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламж, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ТЕЛЕХЯНАЛТЫН СИСТЕМ, тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх УХААЛАГ ГАРЦУУД, өндөр хүчин чадлын РЕНТГЕН төхөөрөмжийг ашиглалтад орууллаа. 2024 оны эхний 9 сарын байдлаар улсын хилээр 216 мянган ачааны автомашин улсын хилээр нэвтэрч,  3.1 сая тонн ачааг улсын хилээр нэвтрүүлсэн. Үүнийг 2023 оны бүтэн жилийн үзүүлэлттэй харьцуулахад хилээр нэвтэрсэн ачааны автомашины тоо 28 хувиар, ачаа эргэлт 26 хувиар тус тус өссөн байна. Зорчигч тээврийн шинэ цогцолборт хүлээлгийн болон үйлчилгээний танхимуудыг цогцоор…

Дэлгэрэнгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Бүгд хуралдаанаар манай улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр батлав. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр уг тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэр, хүчин чармайлт болохыг онцлов. Монгол Улс уг тогтоолыг 1998 оноос хойш 2 жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлж ирсэн ба энэ жилийн тогтоолд НҮБ-ын нийт 36 гишүүн улс…

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэв. “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй энэ удаагийн экспогийн нээлтийн ёслолд Пакистан, Серби, Словак, Узбекистан, Малайз, Казахстан зэрэг орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамт тэрбээр хүндэт зочноор оролцож байна. Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүний хамт “Шанхайн экспо”-д өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн олон төлөөлөлтэй оролцож буйгаараа онцлогтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ази,…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-нд АНУ даяар 60 дахь удаагийн бүх нийтийн сонгууль эхэлж байна. Энэ сонгуулиар тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчөөс гадна Конгрессын Сенатын танхимын 33 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, 11  муж улс ба хоёр нутаг дэвсгэрийн захирагчид, түүнчлэн орон нутгийн эрх барих байгууллагуудыг сонгоно. Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө одоогийн дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Миннесота муж улсын захирагч Тим Уолц нарын хослол Ерөнхийлөгч асан Д.Трамп, Охайо муж улсаас сонгогдсон Сенатын гишүүн Жеймс Дэвид Вэнс нартай өрсөлдөж байна. Сүүлийн хэдэн сард хоёр нэр дэвшигчийн кампанит ажил эрс идэвхжиж, бие биенийгээ хатуу ширүүнээр шүүмжлэх болсон юм. Өдгөө…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.05) хуралдаан 10 цаг 57 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай”  Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Байнгын хорооны дарга Р.Сэддорж төслийн талаар танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.6 дахь хэсэг, Төвбанк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйл 1, 2, 3 дахь хэсэг, 271 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 273 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах…

Дэлгэрэнгүй