ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагдаагийн албан хаагчид “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгөх үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын viber чатыг олон нийтэд ил болгосноо зарлав. Мөн “Ц.Элбэгдорж арилжааны банкинд долларын хугацаатай хадгаламж нээлгэсэн. Ингэхдээ “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлсэн байна” гэв. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэн цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн. Ер нь бол АНУ-аас ялтан солилцох, гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа…
Зохиогч: Admin
НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалт төрийн ордонд өнөөдөр (2024.04.25) эхэллээ. Тогтвортой хөгжлийн 16 дахь буюу энх тайван, шударга ёсыг цогцлоох зорилгын 10 зорилт, хоёр дэд зорилтууд нь хүний үндсэн эрх, эрх чөлөө, амьдралын орчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалахаас эхлэн дэлхийн засаглалыг сайжруулах хүртэлх өргөн хүрээг хамардаг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд геополитикийн хурцадмал нөхцөл байдал бий болж, олон улсын харилцааны томоохон сорилт, бэрхшээл тохиолдож байгаагаас дээрх зорилтын хэрэгжилтэд багагүй ухралт…
Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Захиргааны хэм хэмжээний акт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Засгийн газраас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан захиргааны хэм хэмжээний актыг хоёр дахин багасгах чиглэл өгсний дагуу холбогдох хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгүүд ажиллаж байна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан багц хуулийн төслийн талаар хэлэлцүүлэгт танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Засгийн газрын хуралдаанаар захиргааны хэм хэмжээний акт буюу “бичил” хуулиудыг яамд, сайд, Засаг дарга нар…
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Жайка олон улсын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөлтэй хамтран Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх, хэрэгжилтийг хангах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сараас эхлэсэн юм. Хамтын ажиллагааны хүрээнд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх үндэсний хэмжээний 16 сургагч багш, мөн Улаанбаатар хотод 66 , Ховд, Дархан-Уул, Дорнод, Хөвгөл аймагт тус тус 18 иргэнийг ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэсэн байна. Харин энэ удаад 04 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод аж ахуй нэгж , төрийн бус байгууллагуудын төлөөлөл 36 иргэнийг ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэх сургалт болж ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх үндэсний хэмжээний сургагч багш нар хичээлийг…
Х.Баттулгыг АН-ын залуу гишүд хажиглаж, намаасаа зайлуухын түүс болж эхэлжээ. Тухайлбал, АН-ын гишүүн Л.Ганхөлөг хэвлэд өгсөн ярилцлагадаа “Х.Баттулга АН хоёр бол нэг саванд яагаад ч багтахгүй. Сонгуулийн тал дээр хувь хүний зүгээс болгоомжилж байгаа зүйл нь улстөрийг сүрэглэж хийж байна. Сүрэг дотроо ч нэгдсэн зорилго алга. Тэнд зөвхөн эрх мэдэл л байна. Зөвхөн сонгуульд ялах, ялаад яах гэж байгаа нь тодорхойгүй. Энэ тодорхойгүй сүргийг ахлаж байгаа хэдэн хүн нь л ашигладаг. Ялсан хойноо тэс өөр юм хийдэг гэдгийг 2017 онд харлаа. АН-аас Ерөнхийлөгч сонгогдлоо. Одоо гоё болох нь гэтэл хэдэн арван жилээр ухрах жишээтэй. Хэрэв баруун тийшээ харсан хүмүүс дээр…
Малчид, иргэд, тээвэрчдийн анхаарал: Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг ОБЕГ анхааруулж байна.
Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон. Үүнээс улбаатай гэмт хэрэг зөрчил гарах шалтгаан болж ирсэн байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Хангай” зочид буудлын асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улаанбаатар хот сүүлийн 30 жил эмх замбараагүй болж, төлөвлөлт буруу хийгдэж нүдэнд үзэмжгүй хот болсон. Бидний хувьд энэ алдааг засахаар үе шаттайгаар ажиллаж байна. Уг барилга хувьчлагдаад 30 жил болсон. Даанч өнгөрсөн хугацаанд эзэнгүй мэт явж иржээ. “Хангай” зочид буудалтай холбоотой…
Засгийн газрын хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав) их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, оролцогчдыг уялдаа, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүргийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хурдасгуур төв”-д хариуцуулж, шаардагдах нэмэлт зардлыг Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа. Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг…
Өнгөрсөн жил хүчтэй үер бууж их хэмжээний хохирол амсаад байсан Ливи улсын Дерна хотод дахин байгалийн аюулт үзэгдэл тохиолджээ. Шороон шуурга өдрийн цагаар шуурсны улмаас шөнө мэт харанхуй болсон байна. Тэнгэр бүхэлдээ Бархасбадь гараг шиг улаан болон хувирч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Гэвч ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй талаар орон нутгийн удирдлагууд мэдээллээ. Эх сурвалж: https://abc.com
Өчигдөр орой 21:43 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэндуудлага мэдээлэл онцгой байдлын утсанд иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 21:48 зогсоож, 22:03 бүрэн унтраасан байна. Онцгой байдлын албанаас тухайн автобус компанид хандаж техникийн аюулгүй байдлаа хангахыг анхааруулсан байна. Миний мэдэхийн энэ цэнхэр автобус дөрөв дэх удаагаа шатчихлаа. Хэрвээ автобусны хаалга гацах ч юм уу өөр хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд зорчигчдын амь нас хохирох хэмжээнд хүрнэ гэдгийг тухайн автобус компани яагаад ойлгохгүй байна…