Зохиогч: Admin

ХУУЛЬ ДҮРЭМГҮЙ МЭТ ДУР ЗОРГООРОО АВИРЛАХ ГЭСЭН БАЛМАД СЭТГЭХҮЙТЭЙ ЖОЛООЧ НЭРТЭЙ НИЙГЭМШЭЭГҮЙ ОРКУУД ИХ ГАЙ ТАРЬЖ БАЙНА. ХҮН АМ ИХЭЭР ТӨВЛӨРСӨН НИЙСЛЭЛ ХОТ  ӨӨРИЙН БИЧИГДСЭН БОЛОН БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ ДҮРЭМТЭЙ ГЭДГИЙГ ҮЛ ТООЖ ГЭМ ЗЭМГҮЙ ХҮМҮҮСИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ЭД ХӨРӨНГӨНД ХОР ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙГААД ЯАРАЛТАЙ ДҮГНЭЛТ ХИЙЖ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ БОЛЖЭЭ! ХАМГИЙН НЭГДҮГЭЭРТ, ХУРД ХЭТРҮҮЛЖ, ГЭРЛЭН ДОХИО ЗӨРЧИЖ, УРСГАЛ СӨРЖ БАЙГАА ЭТГЭЭДҮҮДИЙН ЭРСДЭЛТЭЙ ҮЙЛДЛИЙГ НЭН ДАРИУ ТАСЛАН ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА! ХҮҮХДИЙН АМРАЛТ ЭХЭЛСЭН ЭНЭ ӨДРҮҮДЭД ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХУУЛЬ ДҮРМИЙГ ХАТУУ МӨРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ГЭГЭЭН ЦАГААН ӨДӨР ГЭРЛЭН ДОХИОН ДЭЭР ЗОГСДОГГҮЙ МАЛНУУД ОРОЙ ҮДЭШ БҮР Ч…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын хэмжээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн их, дээд болон ерөнхий, мэргэжлийн, сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулсан  “БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” нэгдсэн уулзалт өнөөдөр боллоо. УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэн баталсан. Багц хуульд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техник боловсролын сургалтын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиуд багтаж байгаа юм. Боловсролын багц хуулийн шинэчлэлийг Монгол Улс анх удаа хийж буйгаараа онцлог болжээ. Дэлхийн хэмжээний Монгол хүнийг бэлтгэхэд чиглэсэн цогц шинэчлэл болж чадсан гэдгийг…

Дэлгэрэнгүй

Манай улсад одоогоор цүнхний хувьд мөрдөх стан­дарт гэж байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагын зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хи­чээлд хэрэглэгдэхгүй…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Сэлбэ-Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон “Aqua garden” хорооллын хоёр блок, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа. -“Aqua garden” хотхон, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станцын барилга байгууламжуудыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ? -Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулагдан, хэрэгжилтийг ханган ажиллаж…

Дэлгэрэнгүй

Монгол Улсад  анх удаа 11 спортын 12 төрлөөр зохион байгуулсан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хаалтын ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо. Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг бөгөөд энэ удаагийн “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 880 орчим тамирчин найман өдрийн турш ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Хаалтын ажиллагааг Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдсөн долоон орны тугийг мандуулснаар эхлүүлсэн юм. Энэ удаагийн спортын наадамд БНХАУ-ын баг, тамирчид 38 алт, 32 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээрээ тэргүүллээ. Харин Монгол Улсын баг гурван алт, 13 мөнгө, 28…

Дэлгэрэнгүй

Вагнерийн босс Пригожин Тверь мужийн нутагт онгоцны ослоор нас барсан талаар Оросын хэвлэлүүд мэдээллээ. “Агаарын орон зайг ашиглах зөвшөөрлийг тогтсон журмын дагуу авсны үндсэн дээр Embraer-135 (EBM-135BJ) онгоцоор нислэг үйлдэж байсан” хэмээн “Росавиация” агентлаг дамжуулжээ. Харин Владимир Путиныг шүүмжлэгч Билл Браудер лхагва гарагт CNN-д хэлэхдээ, “Вагнер компанийг үндэслэгч Евгений Пригожинийг тээвэрлэж явсан гэх онгоцны ослын ард ОХУ-ын Ерөнхийлөгч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн мэдэгджээ.

Дэлгэрэнгүй

Дугуй унах, хүүхэд, залуус эрс нэмэгдэв. Гэхдээ манайд яг стандартад нийцсэн дугуйн зам байхгүй болохоор дугуйчид ихэвчлэх явган хүний замыг сонгохоос өөр арга алга. Нэг үеэ бодвол хэсэгхэн газарт дугуйн замын тэмдэглэгээ хийсэн боловч сураагүй болоод ч тэр үү явган хүмүүс тэр замаар “бэлчих’ нь элбэг. Сyргалт сурталчилгаа ч хийж байгаа юм алга. Хамгийн аюултай нь хүүхэд, хөгшдийг дайрчих шахам хар хурдаараа давхин өнгөрөх дугуй унасан залуус олширч байна! Хүүхдээ дагуулаад явж байгаа хүний өмнөөс шидсэн чулуу шиг хурдтай орж ирэх тэр этгээд хээр хөдөө бус хүний хөл ихтэй хот газар явж байгаагаа яагаад ойлгож харахгүй байна вэ? Ганцаараа явж…

Дэлгэрэнгүй

Нэрт зохиолч, яруу найрагч Д.Урианхай гуайтай ярилцлаа.  -Хүний амьдралыг бодоод байхаар бүр толгой эргэж гүйцэх юм. Утгатай ч юм шиг, утгагүй ч юм шиг. Заримдаа бодоход зөв зүйл хийгээд зөв ч амьдраад байгаа юм шиг, заримдаа буруу юм хийгээд буруу ч амьдраад байгаа юм шиг. Ялангуяа, өнөө үед! Амьдралын өртөг өндөр, үнийн дарамт, улстөр, эдийн засгийн хямрал, нийгмийн харилцааны хэлбэлзэл, гэмт хэрэг гээд урьдчилж харах боломжгүй үзэгдлүүдээр дүүрчихсэн ахуй нөхцөлд залуучуудын бодол, ойлголт, хүмүүжил тогтвортой төлөвшиж өгөхгүй их савалгаатай байх шиг. Та өнөөгийн бидний, ер нь хүний амьдралын талаар янз бүрийн зүйл боддог, янз бүрийн л утга агуулгатай санаа, эргэцүүлэлтэй…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна Ерөнхий боловсролын ахлах сургуулийг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулийн харьяа ахлах сургуулийн статусыг тодорхой болгох, өөрчлөн зохион байгуулах, сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор  Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар хот болон орон нутагт байгаа салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн зохион байгуулж, цогц арга…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг  хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар нийслэлийн хэмжээнд 31 байршилд “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг  зохион байгуулж байна. Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг наймдугаар сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм. УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Дэлгэрэнгүй