Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмын нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, археологи, хүмүүнлэг болон бусад салбарт өргөжиж байгааг сайшаав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг германы тал тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, өнгөрсөн 50…
Зохиогч: Admin
Капитол руу дайрсан хэргээр Ерөнхийлөгч асан Дональд Трампад эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад халдашгүй дархан эрх үйлчлэхгүй гэж АНУ-ын давж заалдах шатны шүүх үзжээ. “Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үед хэрэгжиж байсан халдашгүй дархан эрх нь цаашид эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж шүүхийн шийдвэрт дурдсан байна. Энэ шийдвэрийг уг хэргийг хянан хэлэлцсэн гурван шүүгч санал нэгтэй гаргажээ. 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Трампыг дэмжигчид Капитол руу дайран орох үед болсон үйл явдлыг шүүхээр хэлэлцэх явцад халдашгүй дархан эрхтэй холбоотой асуудал үүсжээ. Трампын өмгөөлөгчид ярихдаа, тухайн үед тэрбээр Ерөнхийлөгч байсан тул хэрэгт татаж шүүхээр яллах боломжгүй гэж мэдэгдэж байгаа юм. 2020 оны сонгуулийн…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн угтан авав. Энэ удаагийн төрийн айлчлал нь ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөвдэх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт болохыг онцлон тэмдэглээд иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа онцоллоо. Цаашид худалдаа, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны хооронд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн явцыг түргэтгэх, бодит ажил болгохын төлөө байгаа гэдэгт талууд санал нэгдлээ. Өнгөрсөн оны сүүлээр эрчим хүч,…
Нийслэлийн онцгой комисс /НОК/ халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгааг албаныхан хэлж байлаа. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан: -Өнгөрсөн долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас их хэмжээний…
Дүнжингаравын ойролцоо болсон онц ноцтой ослын дараа Засгийн газраас Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх, УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өгч билээ. Б.Энхбаяр сайд ч энэхүү аймшигт ослын шалтгаан явж явж газрын наймаатай холбогдож байгааг нуугаагүй. Хотын дарга Х.Нямбаатарын хувьд Улаанбаатарын газрыг баруун солгойгүй зарсны гайгаар нийслэл маань бетонон ширэнгэ болж хувирсан тул газар олголтын асуудлыг шалгана хэмээн удаа дараа эмоцитой мэдэгдсэн. Одоо нээлттэй сонсголоо маш яаралтай хийж, буруутай эздийг…
Нийслэлийн Засаг даргын Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай A/242 дугаар захирамж гарсан. Тус захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн зарим байршилд ажиллалаа. Тэрбээр “Нийслэлд хүүхдийн тоглоомын 1200 гаруй талбай байдгаас 976 нь нийтийн эзэмшлийн талбайд байдаг. Эдгээрээс 803 талбайд стандарт хангуулах шаардлагатай бөгөөд 173 нь стандартын шаардлагыг 70 хувиас дээш хангасан байна. Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайд гэмтэж, эмнэлгийн тусламж авсан хүүхдийн тоо өссөн. Тухайлбал, 2022 онд энэ тоо 2453 болж нэмэгдсэн байна. Хүүхэд, багачуудын аюулгүй байдлыг хангахын тулд тоглоомын…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Логвинович Оверчукийг хүлээн авч уулзав. Харилцан итгэлцэл дээр суурилсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, бодит агуулгаар баяжуулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв. 2023 оны 10 дугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэнийг тэмдэглэв. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, хоёр улсын төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нарын 2023 онд хийсэн уулзалтын үеэр…
Налайх дүүрэг 4-р хороо 52-р гудамжинд оршин суугч иргэн П газ алдаж гал гарлаа гэх дуудлагыг 06:00 цагт өгч тус дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус хаяг дээр хүрэлцэн очсон. Иргэн П газны бүрэн бүтэн байдлыг шалгалгүй асааж, гал алдсан байсныг аюулгүй болгосон. Иргэдийн анхаарал болгоомжгүй, хэнэггүй байдалтай холбоотой ахуйн газ дэлбэрэх, гал гарах, улмаар иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байна. Иймд дараах зөвлөмжийг ахуй амьдралдаа хэрэгжүүлж, мөрдөж ажиллахыг зөвлөж байна. ЗӨВЛӨМЖ: Хийн баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1.5 метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулах Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх…
Хөрөнгө оруулалтын хуультай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, экс Ерөнхийлөгч Х.Баттулга нарын “дайн” үргэлжилж байна. Ард түмэнд “Монголын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байна” гэдэг ойлголт төрүүлэх ажиллагаа амжилттай явагдаж байна. Ч.Хүрэлбаатар энэ хүрээнд дахин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Түүх давтагддаг гэлцдэг. 2017 онд намайг Сангийн сайд болох юм бол МАН 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдаж 1 л суудалтай үлдэнэ хэмээн манай намынхныг айлгаж, түүнийгээ нотлох гэж бүх мэдээллийн хэрэгслээр намайг элдвээр гүтгэн доромжилж байсан юм. Тэр үед намайг Монгол биш Казах гэж байсан юм. Хотгор шанагыг зарсан хэмээн гүтгэж байсан. Намайг бас элдвээр хэлж, доромжилж байсан…