Зохиогч: Admin

Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас авто зам, замын байгууламж цасанд боогдож, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул: А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан  А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 02 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо. Мөн Сүхбаатар, Өмнөговь аймгууд орох, гарах хөдөлгөөнөө түр хязгаарласан байна. /ОБЕГ/

Дэлгэрэнгүй

Ахмад настны тухай болон Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд ахмад настнуудын саналыг сонсох уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Монголын ахмадын холбоо /МАхХ/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-наас хамтран зохион байгуулсан уг уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон ХНХЯ-ны газар, хэлстийн дарга нар оролцож хуулийн төслийн талаар танилцуулга хийж, ахмадуудын асуултад хариулж харилцан ярилцлаа. МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар уулзалт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Төмөр хэмээгч усан туулай жилд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Шинэ сэргэлт-Ахмадын оролцоо” сэдэвт ахмад настны Үндэсний чуулган болж өндөрлөсөн. Тус чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож ахмад настны талаар цаашид баримтлах бодлогыг…

Дэлгэрэнгүй

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас баруун зүгт өнөөдөр буюу 2 сарын 16-ны 12:56:24 цагт 53 километрийн зайд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 49°28’48.0″N 97°00’00.0″E

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэж, 17-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. Иймд: -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах; -Тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх, -Хол, ойрын замд гарах зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй…

Дэлгэрэнгүй

Цэргийн нэрт шинжээчийг баривчилсныг, засгийн газрын зүгээс сөрөг хүчний зүтгэлтнүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авч байгааг шүүмжилсэн НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн газрын ажилтнуудыг нутаг буцахыг Венесуэлийн тал шаарджээ. Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын 13 ажилтныг 72 цагийн дотор нутаг буцахыг шаардсан байна. Өнгөрсөн долоо хоногт шинжээч Росио Сан Мигелийг баривчилсны дараа НҮБ-ын комиссоос “улс даяар өргөжсөөр буй хэлмэгдүүлэлтийн давлагааг зогсоохыг засгийн газарт уриалсан” тайлан гаргажээ. Түүнчлэн пүрэв гаргийн өглөө Р.Сан Мигелд өмгөөлүүлэх эрх олгохыг уриалсан байна. Үүний хариуд Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Хиль мэдэгдэл хийж, Дээд комиссарын газрын үйл ажиллагааг түр зогсооно гэж анхааруулаад, тус байгууллагын тайланг “нэг талыг баримталсан”, “Николас Мадурогийн засгийн газрыг түлхэн унагахыг оролдсон хүмүүсийг өмгөөлж хамгаалсан” хэмээн тодорхойлжээ. Харин НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч…

Дэлгэрэнгүй

2023 оны зун бороо ихээр орсны улмаас энд тэндгүй үер буув. Үерйн аман дээр буусан айлууд орон гэрээсээ салав. Үүнд иргэдийн ч, төрийн байгууллагуудын ч буруу байсан. Дураараа очоод буучихсан газар нь газрын зөвшөөрөл өгчихсөн гэж байгаа. Хэлэх үг ч алга. Тухайн үед хотын дарга байсан Д.Сумъяабазар эрсдэл бүхий байршилд газар эзэмших гэрчилгээ олгосон эрх бүхий хүмүүсийг шалган тогтоож, хариуцлаго тооцох талаар ам ангайж байсан ч удалгүй таг болчихсон. Энэ өвөл ч халиа тошингийн дэргэд буусан олон айл өрх сэтгэл түгшээж байна. Шар усны аюул нүүрлэх нь тодорхой болоод байна. Яахаараа тийм хэцүү газар очоод буучихдаг байна аа? Яагаад газар…

Дэлгэрэнгүй

Автобусны маршрут нэг л биш ээ. Би өчигдөр орой 19.48 цагт Жуковын авторбусны хойд буудал Баянмонгол хороолол руу явахаар урагшаа эргэдэг автобусыг хүлээлээ.  Буудлын самбар дээр бичсэнээр бол 32, 65 гэсэн номерийн автобуснууд явдаг юм байна. Харамсалтай нь 45 минутанд тэр чиглэлийн автобус нэг ч ирсэнгүй. Харин Офицер-Таван шар гэсэн хаягтай автобус ар араасаа яг 10 удаа ирлээ. Миний хүлээсэн автобус таг. Бараг 50 минут хүлээсний эцэст арай гэж ирэв. “Энэ чиглэлийн автобус ийм цөөхөн явдаг юм уу? Бараг нэг цаг хүлээлээ” гэвэл жолооч нь болох хар яр хийсэн эр “Тэр нийтийн тээвэртээ хэлэхгүй юү” гэж зандрав. Нийтийн тээврийн гаар…

Дэлгэрэнгүй

Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Эхний шугамыг 6-8 сарын хугацаанд барьж дуусах бөгөөд хагас жилийн хугацаанд туршилтаар явуулж байж иргэдэд үйлчлэх юм. Ингэснээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно. Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ аль болох нийтийн эзэмшлийн зам, талбайг сонгосон бөгөөд замын нөлөөлөлд “Улаанбаатар БҮК” ХК-ийн газар өртөж буй. Тодруулбал, тус компанийн газарт дүүжин тээвэр явах цамхаг байрлуулах шаардлагатай байгаа тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд холбогдох албаныхан төслийн талаар танилцууллаа. Улаанбаатар хотын авто…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс автомашины “Азын” гэх тодотголтой улсын дугаарыг цахим дуудлага худалдаанд оруулах зөвлөмжийг өгч шийдвэрлүүлснээр одоогийн байдлаар нийт 11966 ширхэг улсын дугаараас 12,734,800,000 төгрөгийн орлого төвлөрүүлж “Хүүхдийн төлөө санд”-д төвлөрүүлээд байна. “Азын” гэх 3000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон Автотээврийн үндэсний төвийн зарим албан тушаалтныг шалгах явцад 1.5 тэрбум төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан үйлдэл шалгагдан шийдвэрлэгдэж байв. Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд 2020 онд Зам тээврийн яаманд 2 удаагийн зөвлөмж өгч, авлигын нөхцөл, шалтгаан бүрдүүлсэн журмыг шинэчлэн батлуулсан нь автомашины “азын” гэх дугаарыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан олгох боломжийг…

Дэлгэрэнгүй

Ардчилсан Hамын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Б.Жаргалан “Үнийн өсөлт иргэдийн сэтгэлийг хамгийн их зовоож байна. Цагаан сараар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ өмнөх жилийнхээс 46 хувиар өссөн судалгааг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Цагаан сарын бэлтгэл ажил, сар шинийн золгуутын ачаалал өрх айл, ахмад эмэгтэйчүүдэд хүндээр тусч байгаа. Нийт хүн амын тэн хагас нь ядуу амьдарч байна. Ихэнх иргэд өр зээлтэй байна. 2023 онд Монгол Улс түүхэнд байгаагүй нүүрс экспортод гаргасан байгаа юм. Тодруулбал, нийт 70 сая тонн нүүрс экспортолж  8.9 тэрбум ам.долларын орлого олсон. Гэтэл энэ…

Дэлгэрэнгүй