Шар усны үер буух эрсдэлтэй байршлуудад өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт ажиллалаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны зүүн талд Дунд голын голдирлыг хааж, хашаа барьсны улмаас өнгөрсөн зуны үерээр тус гол гүүр даван үерлэсэн тул голын ай савыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тухайн орчим дахь бургаснуудыг шилжүүлэхэд байгаль орчны үнэлгээ хийлгэх, зөвшөөрөл авах гэх мэт маш их хугацаа, төсөв шаардагдах тул эхний ээлжид түвшинг нь 1.5 метрээр доошлуулахаар төлөвлөж байгааг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэлж байв. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний урд байрлах “Дэлгэрэх”…
Зохиогч: Admin
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ: “Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө, Эх орны түшиг тулгуур болсон эрхэм хүндэт эрчүүд ээ, Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганыг бид хоёр дахь удаагаа…
Нийслэлийн шар усны үерт өртсөн болон өртөх эрсдэлтэй байршлуудад өнөөдөр Хотын дарга ажиллаж байна. Энэ хүрээнд усны хаялгагүй, зам талбайд нь борооны ус их хэмжээгээр тогтдог Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд мөн ажилласан юм. 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл тус компани нийслэлд ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр тус байршилд ажиллаж, “Төв…
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Спикер Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ “Хэдхэн сарын дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм. Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой” хэмээн онцлов. Тэрбээр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, аймгийн төлөө бус бүсийн төлөө ажиллах боломж бүрдлээ гэсэн агуулгыг илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн тоог нэмснээр Монгол…
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2024 оны сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн гаргажээ. Энэхүү саналаа Монгол Ардын Намд өглөө. МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Стратеги академийн захирал Д.Бумдарь нар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нарыг хүлээн авч уулзлаа. МҮХАҮТ-аас УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэн боловсруулжээ. Уулзалтын үеэр уг саналыг “Монголын бизнесийн орчны 2023 судалгааны тайлан”-гийн хамт өглөө. МҮХАҮТ-аас өгсөн саналд бизнес эрхлэх орчныг сайжруулах, төр засгийн бизнесийн орчны тогтвортой байдлыг хадгалах, концес буюу төр хувийн хэвшлийн түншлэлийг…
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.03.15/ нэгдсэн хуралдаан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал тогтоох тул Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны 03 дугаар сарын…
ОХУ-ын бүс нутгуудад ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Энэ удаагийн сонгууль гурван өдөр буюу гуравдугаар сарын 15-17-ны хооронд үргэлжлэх юм. Түүнчлэн цахимаар санал хураалт явуулахаас гадна, Донбасс, “Шинэ Оросын” оршин суугчид анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гэж байна. Тус улсад цахимаар санал авах механизмыг ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ашиглаж байгаа ба 29 бүс нутагт явуулна. Цахим санал хураалтад оролцох баримт бичгийг нэгдүгээр сарын 29-нд хүлээн авч эхэлж, гуравдугаар сарын 11-нд дуусжээ. СЕХ-ны дарга Элла Памфиловагийн мэдээлснээр, 4 сая 787 мянга орчим сонгогч сонгуульд цахимаар оролцох хүсэлт илгээжээ. Цахим санал хураалтын дүнг хоёр үе шаттайгаар гаргана. ОХУ-ын ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд…
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2024.03.15) 10 цаг 06 минутад гишүүдийн 55.0 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнууд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын болон нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд цахимаар уригдан оролцлоо. Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ / Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ чуулган 2020 оны Улсын Их…
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын IV хуралдаанаар “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч, Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр нар панелистаар оролцсон юм. Засаг захиргааны шинэчлэлийн хүрээнд Улаанбаатарыг 20 минутын хот болгохоор зорьж байна. Энэ нь 20 минут буюу 1.6 км зайд төр, нийгмийн суурь үйлчилгээг төвөггүй авах боломжтой хот төлөвлөлтийг хэлж байгаа юм. Үүний тулд нийслэлийн 204 хороог хүн…
Самданнямын Мөнхчулууныг иргэд мэдэх болсоор нэлээд хэдэн жил өнгөрчээ. НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргад өөрийнхөө нэрийг хурлын заалнаас дэвшүүлж ялалт байгуулж байлаа. Энэ цагаас эхлэн тэрбээр олон нийтийн анхааралд анзаарагдам орж эхэлсэн юм. Түүнээс гадна байр сууриа оновчтой тод илэрхийлж чаддаг учраас түүний хэлсэн үг иргэдэд шуурхай хүрдэг. Энэ утгаараа ч нийгэмд богино хугацаанд танигдсан гэхэд болно. Хамгийн гол нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын даргаар ажиллаж байхдаа үүрэгт ажлаа яг хууль номын хүрээнд ягштал хэрэгжүүлэх гэж хичээсэн нь олон нийтийн сэтгэлд ямар нэг байдлаар хүрсэн билээ. Одоо тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын…