Зохиогч: Admin

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож,  дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн байгалийн бэрхшээлийг  хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүллээ. Хөгжлийн банкны чанаргүй…

Дэлгэрэнгүй

“Донор хамт олон”-оор шалгарч байсан байгууллага бол Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ). Өнөөдөр ЦССҮТ-ийн явуулын баг тус байгууллага дээр очиж цус цуглууллаа. ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн өндөр идэвхтэйгээр цусаа өгч байлаа. “Манай байгууллага ЦССҮТ-тэй гэрээ байгуулан хамтран ажилладаг. Уг гэрээнийхээ хүрээнд өнөөдөр цусаа бэлэглэх ээлжит өдөрлөгийг зохион байгуулж байна. ЦССҮТ-ийн их эмч Р.Энхтуяа цусаа өгөхийн эрүүл мэндийн болон нийгмийн ач холбогдлын талаар 30 минутын мэдээлэл хийсэн. Би өөрөө эмч мэргэжилтэй хүн болохоороо 2015 оноос хойш цусаа өгч эхэлсэн. Хамт олондоо ч уриалдаг. Ер нь нэг удаа цусаа өгөхөд суварга босгосон дайны том буян болдог гэж ярьдаг шүү дээ. Иймд элгэн түмэндээ…

Дэлгэрэнгүй

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой үйл явдлууд бараг сар орчим үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд огт сонсогдож байгаагүй баримтууд хөврөв. Эх сурвалжууд, учир мэдэх хүмүүсийн үе үе ярьж хэлсээр ирсэн “таамаг”-ууд ч дахив. Дахихдаа батлагдах маягтай болж эхлэв. Гол нь энэ сар орчмын хугацаанд “…С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн шалтгаантай байсан” гэдэг нь бараг тодорхой болж байх шиг байна. Гэхдээ хууль хяналтынхан тодорхой алхам хийж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. Магадгүй, мэдээлэхгүй байгаа болохоос мөрдөн шалгах зэрэг бусад үйл ажиллагаанууд нь явагдаж байгаа биз ээ. Ямартай ч “…С.Зориг тухайн үед…

Дэлгэрэнгүй

ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газраас хамтран Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Ачит ихт” компанийн эзэн П.Цагаан нарын вабер чатыг нийтэд дэлгэсэн. Ц.Элбэгдорж үүнийг эсэргүүцэж, “Л.Оюун-Эрдэнэ болон цагдаа нар намайг гүтгэж байна. Эвлүүлэг тарааж байна” гэв. Хачирхалтай нь “Оросын Ерөнхийлөгчийг шүүмжилсний хариуд хойд хөршийн даалгавраар Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар намайг оролдож байна” гэж хилийн чинадаас хээв нэг яриад сууж байна. Орос хэмээх их гүрэн манай огцорсон Ерөнхийлөгчийн үгэнд эмзэглэж, өс санана гэдэг юу л бол? Экс Ерөнхийлөгчийн ярьж байгаагаар бол Ерөнхий сайдын захиалгаар цагдаагийн байгууллага эвлүүлсэн баримт дээр түшиглэж гүтгэлэг тараасан болж таарлаа. Гэхдээ энэхүү баримт нь баталгаатай нотолгоо гэж цагдаа нар олон талаас нь…

Дэлгэрэнгүй

А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын үзлэг хийлээ. Тэнгэр бүүдгэр, цасан шуургатай байна. Зорчих хэсэгт цасан бүрхүүл тогтон гулгаа үүссэн тул иргэд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Мөн -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, -Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, -Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, -Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Эх сурвалж: ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Цэргийн штабаас 2024 оны I ээлжийн цэрэг татлагын ажил эхлэх гэж буйтай холбогдуулан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг арга хэмжээн дээр Цэргийн төв эмнэлэг Поликлиникийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цэргийн албанд татагдаж ирэхдээ өвчний улмаас түр чөлөөлөгдөж буй залуучуудын тоо 2022 онд 23 хувь байсан бол 2023 онд 15 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Гэвч өвчлөлийн ерөнхий тоон үзүүлэлт буурсан мэт боловч сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл тэдэнд сэтгэлзүйн бэлтгэлжилт болон орчиндоо дасан зохицох чадвар дутмаг байгаагаас үүдэн хоёр туйлт эмгэг гэх мэт сэтгэлзүйн тогтворгүй байдал үүсээд буй юм.…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй юм байна. Дэвшилтэт технологи бүхий бүхээг, тоноглолуудтай, дуу чимээ бага тул зорчигчдод тухтай. Мөн 20 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай учраас Ази-Европыг холбосон ачааны урсгалыг нэмэгдүүлж жилд 10 мянган тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Уг хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нисэх бөгөөд АНУ, Сингапур, Австрали руу…

Дэлгэрэнгүй

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Киргиз Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүний харилцан тохиролцсон асуудлууд, тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, Эрдэнэт хотод “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил урагшилж буйг…

Дэлгэрэнгүй

ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.  Цагдаагийн албан хаагчид “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгөх үеэрээ  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын viber чатыг олон нийтэд ил болгосноо зарлав. Мөн “Ц.Элбэгдорж арилжааны банкинд долларын хугацаатай хадгаламж нээлгэсэн. Ингэхдээ “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлсэн байна” гэв. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэн цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн. Ер нь бол АНУ-аас ялтан солилцох, гэмт  хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа…

Дэлгэрэнгүй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалт төрийн ордонд өнөөдөр (2024.04.25) эхэллээ. Тогтвортой хөгжлийн 16 дахь буюу энх тайван, шударга ёсыг цогцлоох зорилгын 10 зорилт, хоёр дэд зорилтууд нь хүний үндсэн эрх, эрх чөлөө, амьдралын орчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалахаас эхлэн дэлхийн засаглалыг сайжруулах хүртэлх өргөн хүрээг хамардаг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд геополитикийн хурцадмал нөхцөл байдал бий болж, олон улсын харилцааны томоохон сорилт, бэрхшээл тохиолдож байгаагаас дээрх зорилтын хэрэгжилтэд багагүй ухралт…

Дэлгэрэнгүй