Зохиогч: Admin

Хүүхдийн тоглоомын талбайд ихэвчлэн урд зүгийн хуванцар тоглоомнуудыг байрлуулдаг. Харамсалтай нь ганц жил байтугай, ганц сар болоод эвдрээд хог болдог. 3-4 насны хүүхдүүд суух зориулалттай савлуур дээр 16-19 насны том залуус суусан харагддаг. Тэднийг эдэлгээ муутай тоглоом даахгүй нь дэндүү тодорхой ч ухамсар дорой залуус тоодоггүй. Камер байршуулаад эвдэн сүйтгэж буй хүмүүсээр нь төлүүлж, хариуцлага тооцож чадахгүй юм бол хоёрын хооронд мөнгө, хөрөнгө хүч үрж хогийн цэг байгуулахаа болимоор юм! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2023.07.17/ голын усанд 21 иргэн амь насаа алдсан байна. Үүний 5 хүүхэд 16 нь том хүн байгаа юм. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн “Туул” голд осолдсон нэг иргэн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” голд осолдсон нэг иргэн, Булган аймгийн Могод сумын “Орхон” голын усанд осолдсон нэг иргэнийг тус тус эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Гол, усны осол нь ихэвчлэн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Иймд: -Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах, -Гол, мөрөн нуурын…

Дэлгэрэнгүй

Хүний амь нас хариуцаж яваагаа автобусны жолооч нар хэзээ ойлгох вэ? Урд хаалга нь нээлттэй замын хөдөлгөөнд оролцож яваа автобус олон байна. Ялангуяа халуун өдрүүдэд жолооч нь салхи оруулж сэрүүцэх гээд хаалгаа нээчихдэг. Гэтэл хөдөлгөөнд оролцож байгаа ямар ч тээврийн хэрэгсэл хаалгаа нээх нь маш эрсдэлтэй учраас дүрэм журмаар хориглодог. Үүнийг том оврын автобусны жолооч нар ойлгохгүй байгаа нь даанч харамсалтай. Ялангуяа учраа мэдэхгүй хүүхдүүдэд тун халгаатай үйлдэл хийж байгаад жолооч нар, автобус компани, Нийтийн тээврийн асуудал хариуцлага байгууллага онцгой анхаарах цаг болж! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө эрчим хүчний саларынхантай өглөөний уулзалт хийж Засгийн назраас эрчим хүчний салбарыг бүх талаар дэмжихээ илэрхийлэв. Уулзалтад оролцсон “ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар хэлсэн үгэндээ “Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа. Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна” хэмээн анхааруулав.

Дэлгэрэнгүй

Барууны орнуудад тагтааг нисдэг харх хэмээдэг. Учир нь тагтаа зөвхөн хот суурин газрыг, тэр дундаа хог хаягдал бараадан амьдрах агаад ялгадас нь 60 төрлийн халдварт өвчин тээдэг аж. Тагтаа шувуу барууны орнуудын уран барилгын гайхамшиг болсон сүм дуганы дээврийг ялгадсаараа ёстой л нэг сүйд хийсэн. Тиймээс тагтаа хооллохыг хориглосон самбар газар сайгүй тавьж, хооллосон тохиолдолд 50 хүртэлх еврогоор торгохоор заажээ. Манай Төв Гандантэгчэнлин хийд ч ийм шийдвэр гаргаад удаагүй байна. Харамсалтай нь, хүмүүс хашааных нь гадна тагтаа хооллодог болж. Эл шийдвэрээс хойш Гандангийн ихэнх тагтаа хотоор нэг тарав. Одоо тэд хогийн цэг, автобусны буудал, орцны дээвэр дээр үүрлэж байна. Тагтаа…

Дэлгэрэнгүй

Олон хоног үргэлжлэн орж буй борооны улмаас голууд үерлэж, хот, хөдөөгүй үерийн гамшиг нүүрлээд байна. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэг, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг, Айраг-Бор-Өндөр чиглэлийн 610 дугаар галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон талаар Улаанбаатар төмөр замаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарчид “Улсын арслан” цол олгов. Мөн найм даван үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэрэнсодномын Бямба-Отгонд “Улсын гарьд” цол олголоо. “Улсын арслан цол олгох тухай” болон “Улсын гарьд цол олгох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын…

Дэлгэрэнгүй

Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд даян аварга Н.Батсуурь улсын арслан Ц.Содномдоржийнг амалсан билээ. Нэвч 60 минутын хгацаанд аль аль нь даваагүй учир хөлийн Цэц хуралдаж шийдвэр гаргахаар боллоо. Улмаар даян аварга Н.Батсуурийг идэвх сайтай барилдсан гэж үзлээ. Үзэгчид эсэргүүцсэн боловч Ц.Содномдорж  элэг бүсээ тайлснаар Н.Батсуурь туг тойров.

Дэлгэрэнгүй

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар уралдааныг үзэж сонирхлоо. Үндэсний их баяр наадамд энэ жил 205 соёолон бүртгүүлснээс 122 уралдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёолонгийн түрүү ‘Хүй мандал’ галаар зочилж, түрүү магнайд хурдалсан хүлгийн уяач, унаач хүүхдэд баяр хүргэлээ. Соёолон насны морьдыг монгол түмэн…

Дэлгэрэнгүй

“Хэд хоногийн өмнө эхнэрээ тосохоор 23 цагийн үед гэрээсээ гарлаа. Гэтэл ахлах ангийн бололтой гурав дөрвөн банди нэг нэг “үнээ” хэмээх том савтай пиво барьчихсан амаар нь уугаад замаар явж байсан. Зүгээр ч нэг явж чадахгүй машинууд руу уусан пивоныхоо савыг шидэлж байх юм. Эд нар хэн болж хүмүүжих вэ? Ийм хүмүүст Монголын ирээдүйг даатгана гэдэг даанч харамсалтай байна” гэж БЗД-ийн иргэн Балжид өгүүлж байна. Үнэндээ дунд сургуулийн ахлах ангийн охид, хөвгүүдийн хүмүүжил нэг л биш ээ. Өдөржин гэртээ утсаа шагайж, сошиал ертөнцийн хог шааранд уусчихаад орой нь гарч архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүүхдүүд цөөнгүй байна. Өвөл болохоор орцноос…

Дэлгэрэнгүй