Зохиогч: Admin

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампад холбогдох сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг хянан шалгаж буй Жоржиа муж улсын шүүгч Трампаар 200 мянган ам.долларын барьцаа төлүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр Д.Трамп болон түүнтэй хамт шүүхэд дуудагдаж буй 18 хүн баасан гаргийн үд гэхэд Атланта хотын шүүхэд өөрийн биеэр очих шаардлагатай болж байна. Барьцааны бичигт дурдсанаар, Д.Трамп гэрчүүдийг заналхийлэх, айлган сүрдүүлэх оролдлого хийгээгүй тохиолдолд шүүх хурал хүртэл чөлөөтэй байх боломжтой. Д.Трампын хувьд, хууль бус үйл ажиллагаа явуулсан, худал мэдүүлэг өгсөн зэрэг өөрийг нь буруутгаж буй 13 хэргийг үгүйсгэж байгаа юм. “Шүүгдэгч нь эл хэрэгт холбоотой бусад шүүгдэгч, гэрч болох хэн нэгнийг айлган сүрдүүлэх, шударга ёсыг…

Дэлгэрэнгүй

Сошиал ертөнц буюу ФБ гээч юм хүн төрөлхтний ахуйд хүч түрэн орж ирснээс хойш монголчууд чухам л хүнээ байж байна даа. Уг нь цахим технологи гэдэг нь мэдээлэл солилцох, сайн сайхныг түгээх суваг юм шүү дээ. Харамсалтай нь ерөнхий дүр зургаараа бусдыг үгүйсгэх, харлуулах, гүтгэх, өөлж муулчлах, хийсэн бүтээснийг нь баллуурдах, зохион байгуулалттайгаар дэвслэх, мууг нь үздэг бохир намаг болж хувирсан байна. Ёс бус үг хэллэг ч газар авлаа. Монголын ирээдүй болсон хүүхэд залуус ийм орчинд ямар хүмүүжил авч, хэн болох вэ?! Монголчууд хүний мууд дурлахаас хамгийн их цээрлэж ирсэн түүхтэй. Одоо тэрхүү сайхан чанар ФБ гэгчийг дагаад устах төлөвтэй.…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, оролцогчид саналаа хэлэв. “Кинг Таур” хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр: “Сууц өмчлөгчдийн холбоонуудыг хөрөнгийн менежментийн компани болгож өөрчилмөөр байна. Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчилмөөр байна. СӨХ-нууд хүний нөөцийн хомсдолд орсон байна.” “Хангарьд” СӨХ-ны дарга н.Жаргал: “Яармагийн Арцатын аманд улсын сургууль, цэцэрлэг алга. Орон сууцнууд төлөвлөлтгүй баригдаж байна. Барилгыг баригдаж дуусаагүй байхад улсын комисс хүлээн авч байна. Улсын комисс орон сууцыг хүлээж авахад хөндлөнгийн хяналтаар иргэдийн төлөөллийг оруулдаг болмоор байна.” “Оч” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Энх-Оюун: “Улаанбаатар…

Дэлгэрэнгүй

Судалгаанаас үзвэл зам тээврийн ослоор амиа алдах эрсдэл Монголд Япон улстай харьцуулахад 7 дахин өндөр байна!! Зүүн 4 замаас зүүн, баруун чиглэлд гэрлэн дохион дээр зогсдоггүй балмад жолооч нарт хатуухан сануулга хэрэгтэй болжээ. Иргэдийн ярьж байгаагаар ялангуяа 18 цагаас хойш гэрлэн дохион дээр зогсдоггүй жолооч нэртэй ухамсаргүй этгээдүүд олон байдаг аж. Тээврийн цагдаагийн газар камерын хяналтаа сайжруулж дүрэм журам зөрчсөн жолооч нарт хатуу арга хэмжээ авахгүй бол тэд хүн хохироосоор л байх бололтой. С.Сүрэн 

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөллүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсон, шийдлийн талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотод 1400 гаруй СӨХ байдаг. Өнөөдрийн уулзалтад түүврийн аргаар сонгосон 30 СӨХ-ны төлөөлөл оролцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “СӨХ бол иргэдтэй тулж харьцдаг анхан шатны байгууллагын нэг. СӨХ-дтой холбоотой маш олон асуудал бий. Тиймээс өнөөдрийн уулзалтаар СӨХ-дын төрийн байгууллагуудтай харилцах харилцаа, уялдаа холбоог сайжруулж, асуудлуудаа нэгтгэн, шийдэл эрэх боломж бүрдэх болов уу. Мөн СӨХ-дыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах, чиг үүргийг нь тодорхой…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургаадугаар сараас эхлэн зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт ажиллахдаа татан гаргах ажиллагаанд оролцож байгаа нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ. Энэ удаа 1981 онд 74 метрийн гүнд живсэн 17,8 тн жинтэй Зил-130 автомашиныг татан гаргалаа. Өмнө нь нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн чиргүүлийг нь татаж гаргаад байсан юм. Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн…

Дэлгэрэнгүй

“60 тэрбум”-ын хэрэг анх найман жилийн өмнө ил болж байв. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө л дөө. Энэ хэрэг мөрдөх байгууллагууд дамжиж хэдэн жил явсны эцэст шүүхээр орсон. Гэхдээ энэ хэргийг шударга шийдээгүй гэж олон нийт үздэг. “…60 тэрбум”-ын хэргийн  шийдвэрлэлт нь хэлмэгдүүлэлт болсон. Золиос болгож зарим хүнийг шийтгүүлээд гол хүн нь үлдсэн” гэдэг.  Тэгвэл энэ хэргийг ТЕГ-аас сэргээн шалгаж эхэлсэн байна. Ингэснээр УИХ-ын дарга асан М.Энхболд дуудагдах бололтой. Мөн түүнийг сүүлийн өдрүүдэд дуулиан шуугиан тариад байгаа хотын газрын асуудалтай холбоотойгоор шалгаж эхэлсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна. Б.Дамдин Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй

60 гаруй насны эмэгтэй 5-13 насны хоёр эрэгтэй хүүхэд дагуулан явж байна. Эмгэний байр байдлыг харвал нэлээдгүй халамцуу бололтой. Гуйвж дайвна. Хүүхдүүдийн том нь “Эмээ та зам руу хальт гишгээд уначих вий” гэвэл архиндаа ааш нь эвдэрсэн өнөөх эмгэн “Яадаг юм. Архи уусан хүн явж байгаа л биз” гэж хээв нэг хариулж байгаа сонсогдов. Өөрийгөө авч явж чадахгүй шахам архи уучихаад бага насны хүүхэд дагуулж яваа настай эмэгтэйд хэдэн үг хэлэх гэсэн боловч миний үгийг авах сөхөө алга. Уг нь ахмад хүмүүс хүүхэд, залууст сайн үлгэр жишээ үзүүлэх ёстой биз дээ? Үгийн сайныг хэлж, үйлдлийн сайныг хийж, бодлын сайныг тунгааж…

Дэлгэрэнгүй

Яг одоо 15 дугаар хороолол, Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд талын Хөлбөмбөгийн талбайд Солонгосын эмч нар гэмтэл, түлэгдэлтэй хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж байна. Өдөрлөгийн хүрээнд Солонгос үндэсний хоолоор иргэдэд үйлчилж байгаа бөгөөд олсон орлогоор нь Төвшинжаргал, Аялгуу гэдэг хоёр хүүхдийн эмчилгээний зардалд хандивлах аж. Уг арга хэмжээг Солонгосын U NINE төрийн бус байгууллага болон “Unicity mega word” компани хамтран зохион байгуулж байгаа юм. Б.Болд

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Aqua garden” хотхон, S’Outlet, “Шунхлай” ШТС-ын барилгыг албадан буулгах захирамж гаргаснаа танилцууллаа. Тэрбээр, тус барилгуудыг Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зурваст барьж, Туул голын эрэг дагуух далан болон үерийн голдрилд саад учруулж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар байгааг дурдаад, албадан буулгахад гаргасан зардлыг “Эм энд Жи констракшн” ХХК-иар нөхөн төлүүлэх, захиалагчдын хохирлыг барагдуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй