Өмнөд Солонгос дахь цэргийн объектуудад цөмийн цохилт өгөх ажиллагааг загварчлах сургуулилалтын хүрээнд ойрын зайн тусгалт хоёр баллистик харвалаа гэж Умард Солонгосын тал мэдэгджээ. Тус улсын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлснээр, АНУ бүс нутагт стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа байрлуулж байгаагийн хариуд анхааруулга болгон уг туршилтыг хийсэн байна. Өмнөд Солонгосын талын мэдээлснээр, хоёр пуужин далайд унасан байна. Өмнөд Солонгос, АНУ хоёр жил тутмын хамтарсан цэргийн сургуулилалт явуулж байгаа энэ үед пуужингуудыг харважээ. Пёньяны зүгээс уг сургуулилалтыг “дайнд бэлтгэж буй явдал” хэмээн буруушаасаар иржээ. Умард Солонгосын армийн мэдэгдсэнээр, пуужингуудыг лхагва гаргийн орой “Өмнөд Солонгос дахь томоохон командлалын төвүүд болон нисэх онгоцны буудлуудад тактикийн цөмийн цохилт өгөх…
Зохиогч: Admin
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Хангай хотхоны 513 дугаар байрны таван давхарт гал гарчээ. Шалтгаан нь ахуйн хэрэглээний газ дэлбэрснээс болсон байна. Азаар хүний амь нас хохироогүй байна. Одоогоос дөрвөн таван жилийн өмнө ОХУ-ын Магнитогорск хотод орон сууцны барилгад ахуйн хэрэглээний газ дэлбэрсний улмаас дөрвөн хүн гэмтэж, 40 орчим хүн сураггүй алга болсон аймшигтай осол болсон билээ. Манай улсын хувьд ч орон сууцанд газ дэлбэрч хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөнд хохирол учирсан хэрэг удаа дараа гарсан. 2012 онд Дархан хотын 9 давхар угсармал орон сууцанд Дашваанжил компанийн тавхан литр газ дэлбэрэхэд ямар их хэмжээний хохирол учирсныг мартах…
АН-ын ҮБХ-ны дуулиан шуугиан дуусаагүй л байна. Шок…Тэд 15 дэд даргатай болж, дэлхийд байхгүй нам болсноо зарласан юм. АН-ын лидерүүдийн энэ яриа тохироонд олон нийт гайхаж цочирдов. АН-ын гишүүдийн олонх нь эгдүүцэж, дургүйцэж байх шиг байна. Яагаад гэхээр түүхэн 23 жилийнхээ хугацаанд ажилласан бүх дэд дарга нарынх нь тоо Лу.Гантөмөрийн дэд дарга нарынхтай дүйцэхээр байгаа юм. Энэ амжилтаар Гиннест бүртгэж, өргөмжлөл хүртээдэг бол манай АН лавтай авахаар болов. АН яагаад ийм шийдэл гаргасныг ухаад сураглаад явах нээ, сонин сонин зүйлүүд сонсогдож байна. Юуны өмнө С.Баярцогтыг намын удирдлагад гаргаж ирэхийн тулд “15 дэд дарга” акцыг сэджээ. Энэ ухаалаг төсөл нь амжилттай…
Автобусанд хянагч эмэгтэй жолоочийн кабины дэргэд зогсоно. Уг нь зорчигчдод шаардлага тавьж, картыг нь даруулах үүрэгтэй хүн шүү дээ. Гэтэл хүмүүсийн нүдэн дээр хоёр гурван хүнээс бэлэн мөнгө аваад жолоочид дамжуулах юм. Дараа нь тэр хянагч эмэгтэйг троллейбус бариад явж байгааг харлаа. Мөн л бэлэн мөнгө авна. Бүр цайчихсан хариулт мөнгийг нь өгч байх юм. Нэг үеэ бодвол автобусны жолоочоор ажиллах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн гэдэг. Доод тал нь 1500.000 цалин авна. Дээр нь зорчигчдоос байнга бэлэн мөнгө авч амташсан учраас тэр л дээ. Өдөрт 100.000 төгрөг халааслаад буух тохиолдол их байдаг гэнэ. Хүмүүсээс мөнгө авахын тулд картаа дар гэж…
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг есдүгээр сарын 1-нд шилжүүллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 30-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаар хийсэн судалгаа, шинжилгээ, тооцооллын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад даалгалаа. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор 2023 оны 2-4 дүгээр сард “Тавантолгой түлш” ХХК болон төр, хувийн хэвшлийн лабораториудад хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилт, галлагаа болон…
БНСУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, Японы Өөрийгөө хамгаалах хүчний тэнгисийн цэргийн хүчин, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Солонгосын хойгийн өмнөд хэсэг дэх олон улсын усан орон зайд пуужингаас хамгаалах хамтарсан сургуулилалт хийлээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, мягмар гарагт болсон сургуулилалтад оролцогчид Умард Солонгосын тал пуужин харвасан тохиолдолд баллистик пуужинг ажиглах, мэдээлэл солилцох ажиллагааг явуулсан байна. Тус яамнаас нийтэлсэн гэрэл зурагт, улс тус бүрийг төлөөлөн “Aegis” системээр тоноглогдсон 3 байлдааны хөлөг онгоц зэрэгцэн явж буйг харуулжээ. Өнгөрсөн долоо хоногт цэргийн хиймэл дагуул хөөргөх оролдлого хийсэн Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул занал өсөн нэмэгдэж буйн хариуд энэ удаагийн хээрийг сургуулийг зохион байгуулсан гэж…
Энэ гавьяат цолны учрыг төр олж шийдэж өгөхгүй бол хэцүүдлээ. Энэ түүхийг анхлан сонсоод чихэндээ итгэж чадахгүй байв. Дараа нь хэд хэдэн нөхрийн ярихыг сонсоод гутрах, сэтгэлээр унах байдалд оров. Над мэтийн шударга хөдөлмөрөө төрдөө үнэлүүлээд гавьяат цолонд хүрсэн монголын мянга мянган шударга иргэнийг доромжилж, хэдэн халтар төгрөгөөр худалдаад авчихдаг цол юм бол бидний хэсэг нөхөд энэ цолыг буцаан өгч, хэвлэлийн хурал зарламаар санагдчихлаа. Дээд Шүүхэд цолны үнэн зөв ба худал, шударга ба шударга бусыг ялгадаг нэгэн алба ажиллуулж давхар батламж өгдөг болмоор байна. Аймгийнхаа тэгш тоотой ойг тэмдэглүүлсэн нэг бизнесмэн хөгшин 200 саяар гавьяат боллоо гэж өөрөө ярихыг сонсоод…
Авлигатай тэмцэх газрынхан таван жил гацсан Дарханы замын тендер шалгаруулалтыг 2022 оноос шалгаж эхэлсэн. Тус газраас Зам тээвэр хөгжлийн яаманд нэгжлэг хийж, тус замын тендертэй холбоотой хэд хэдэн албан тушаалтныг шалгаж байгаагаа мэдээлж байв. Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад оролцсон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгасан бөгөөд тэр дунд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, тус яамны дарга Х.Оргил-Эрдэнэ нарыг шалгаж эхэлсэн юм. Тэгвэл сайд асан Б.Энх-Амгалан нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгажээ. Дарханы замын бүтээн байгуулалтын ажил 2017 онд эхэлсэн.…
15 дугаар хорооллын байрын тоглоомын талбай. 13-14 насны орчим өндөр охин 7 настай болов уу гэмээр хоёр жаахан охин дээр очоод “Та нар эндээс зайл. Өөр байрныхан энд ирж болохгүй” гэж зандран хөөлөө. Нөгөө хоёр нь учраа олж ядан хэсэг бүлтгэснээ уйлсаар холдов. Одооны хүмүүсийн мөс чанар муудсан нь хүүхдүүдээр нь илэрч байгаа нь энэ. Монгол хүн уг нь айл саахалтынхаа орж гарч, аливаа ажил төрөлд нь тусалж ирсэн ховор сайхан зан заншил, уламжлалтай ард түмэн. Гэтэл 1990 оноос хойш тэр сайхан чанар хотод гэлтгүй хөдөөд ч бүдгэрч, бараг устаж эхэлсэн байна. Зөвхөн хар амиа бодсон, бусдад туслах өчүүхэн ч…