Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд оролцох үеэрээ 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзав. Уулзалтаар талууд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг өргөн хүрээтэй салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх удахгүй тохиох Арабын Нэгдсэн Эмират Улс байгуулагдсаны 52 жилийн ойн мэндийг дэвшүүллээ. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилтыг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэг төдийгүй улс бүр…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзан, НЗДТГ, НҮБХХ хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд иргэдийн дасан зохицох чадварыг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарсан шийдэл боловсруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, Улаанбаатар хотын гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг боловсруулах замаар байгаль орчинд ээлтэй…

Дэлгэрэнгүй

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд хүүхэд-нярайн мэс заслын тусламж, үйлчилгээнд хоёр шинэ эмчилгээ, технологийн аргыг амжилттай нэвтрүүллээ. Үүнд төрөлхийн цөсний ерөнхий сувгийн эмгэгтэй хүүхэд болон төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд дурангийн аргаар мэс засал анх удаа хийж мэс засал амжилттай боллоо. Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг, Цээжний мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд хийсэн бөгөөд цаашид тус эмнэлэг нь эмчилгээний шинэ арга, технологийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Европын Холбооноос (ЕХ) Украинд үзүүлэх 50 тэрбум долларын тусламжийг зогсоож, Киевийг ЕХ-нд элсүүлэх саналд хориг тавина гэж Унгар улс сүрдүүлжээ. Ингэснээр Брюссель, Будапештын хооронд үүссэн маргааныг улам хурцатгалаа. Украиныг ЕХ-нд элсүүлэх асуудлаар албан ёсны яриа хэлэлцээ эхлүүлэх шийдвэрийг гаргахын тулд ЕХ-ны гишүүн улсуудын төрийн тэргүүн нар 12 дугаар сарын 14-15-нд дээд хэмжээний уулзалт хийхээр товлоод байгаа юм. Энэ уулзалтын өмнө маргааныг намжаахын тулд ЕХ-ны Зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель Ерөнхий сайд Виктор Орбантай уулзахаар даваа гарагт Унгарт айлчилжээ. Гэвч уулзалтын дараа Ч.Мишель, В.Орбан нар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэнгүй. Унгар улс ЕХ-той сөргөлдөөд удаж байна. Ирэх зургаадугаар сард болох Европын парламентын сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаатай холбогдуулан ЕХ-ноос Украинд үзүүлэх цэрэг, эдийн засгийн тусламжийн талаарх маргаан улам ширүүсчээ. ЕХ-ны эсрэг сурталчилгаа Ерөнхий сайд В.Орбаны “Fidesz” нам энэ сард Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен рүү чиглэсэн сурталчилгаа хийж, түүнийг унгар гаралтай…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, салбар бүрийн үүрэг, оролцоог тодорхойлох, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, боловсон хүчний нөөц, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисст даалгахаар тусгажээ. Хууль, эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаан 11 цаг 34 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуралдаанд танилцууллаа. Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг…

Дэлгэрэнгүй

Өнөөдрийн /2023.11.28/ УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. ИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хэлэлцээд тус Байнгын хорооны даргад  УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүлжээ. Түүний тухай танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. ИХ-ын гишүүн, нэр дэвшигч Б.Баярсайхан нь 1987 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг төгссөн байна. 1991 онд Багшийн сургуулийн хөгжмийн ангийг багш мэргэжлээр, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус суралцжээ. Улмаар 1999 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн дамжаанд суралцсан байна. 2004 онд Удирдлагын академид нийгмийн ухааны магистр хамгаалж, 2000 онд Ирландын Даблин хотын Англи хэлний сургууль, АНУ-ын Вашингтон хотын…

Дэлгэрэнгүй

Энд тэндгүй хөлдсөн нус цэр. Ялангуяа автобусны буудал орчмоор орчны бохирдол бүр их. Хөгшин, залуу гэлтгүй нийтийн унаа хүлээн зогсох завсраа шүлсээ даанч гамгүй хаяна. 60 гаруй насны булган малгай, шубатай дэгжин авгай гудамжинд тавтай нь аргагүй нусаа нийж байх юм. Настай хүмүүс ийм бүдүүлэг байхаар хүүхэд залуусын ухамсар, сэтгэхүй ямар байх нь даанч ойлгомжтой. Алгын чинээ даавуу халааслаад явж чадахгүй, нус цэрээ захирч чадахгүй хүмүүс нийгэмд их л гай болж байгаагаа ухаарахгүй байгаа нь харамсалтай. Наад зах нь ханиад томууны улиралд шүлс, нусаар дамжиж амьсгалын замын өвчин дэгддэг. Сүрьеэгийн нян хөрсөнд 40 хоног амьдрах чадвартайг эмч нар байнга анхааруулдаг.…

Дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 15, 22-ны хуралдаанаар Метроны урьдчилсан тооцоолол, танилцуулгад яамдын саналыг нэгтгэн, хэлэлцүүлсэн. Үүний дүнд 2024-2028 онд багтаан Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд 17.7 км урт метро барьж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсэг Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг яамдын болон Нийслэлийн…

Дэлгэрэнгүй

УИХ дахь АН-ын бүлэг ковидын үеийн төсвийн зарцуулалтын талаар нээлттэй сонсгол явуулахыг шаардаж мэдээлэл хийлээ. Энэ үеэо УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Эрх баригчид цар тахлын үеийн 20 их наяд төгрөгийн мөнгөн дүнгээр сонсгол явуулах хүсэлгүй байгаагаа харууллаа. Үүнийгээ хууль эрх зүйн хүрээнд хааж байна гэж ойлгож болно. Энэ сэдвээр дахин нэг жилийн хугацаанд сонсгол явуулах боломжгүй гэдэг дүгнэлт гаргаж бидэнд танилцууллаа. Цар тахлын үеийн 20 их наяд төгрөгийн будилааныг эрх баригчид солигдохоос нааш ард түмэн олж мэдэхгүй юм байна” гэлээ.

Дэлгэрэнгүй