Зохиогч: Admin

Монгол Улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй Мал эмнэлэг, үржлийн алба  үүсэж хөгжсөний  түүхт 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр (2023.12.05) Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэлэв. Тэрбээр, ярианыхаа эхэнд Монгол улсын эдийн засаг, хөгжлийн тулгуур, хүн амын амьжиргааны гол  эх үүсвэр болох мал аж ахуйд мал эмнэлэг, үржил, мал, амьтны гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулан ажиллаж буй малын эмч, мал зүйч, эрдэмтэн багш, судлаачдад Монгол улсын Их Хурлын даргын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монголын мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын…

Дэлгэрэнгүй

Нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсгол өнөөдөр хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Нээлттэй сонсголыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж, хуралдааныг удирдан явуулж байна. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 168 хүнийг гэрчээр дууджээ. Өнөөдрийн сонсголд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан бүрэн эрх нь түтгэлзсэн “Ажнай” гэх Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар ирж мэдээлэл хийж, асуултад хариулж байгаа бол гэрчээр дуудагдсан Ц.Элбэгдорж гадаадад явж байгаа учир оролцох боломжгүй гэдэг хариулт өгсөн байна. Д.Дорж

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой даваа гарагт Бээжин хотноо уулзлаа. Хятадад энэ оны эхээр хийсэн А.Лукашенкогийн төрийн айлчлалын үеэр Хятад-Беларусийн харилцааны өндөр түвшний хөгжлийг ахиулах талаар талууд чухал тохиролцоонд хүрсэн гэдгийг Ши Жиньпин онцлоод, түүнээс хойш хоёр орон улс төрийн харилцан итгэлцэл, уялдаа холбоо бэхжиж байгааг хэллээ. Хятад улс Беларусьтай өрнүүлэх харилцаагаа стратегийн, урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харж, улс орныхоо нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг тууштай дэмжиж, Беларусийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж ирсэн гэж Ши Жиньпин хэлжээ. Мөн Хятад улс Беларусьтай стратегийн уялдаа холбоогоо үргэлжлүүлэн бэхжүүлж, харилцан бие биенээ тууштай дэмжиж, бодит хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Бүс ба Зам” санаачилгыг анх дэвшүүлснээс хойш 10 жилийн хугацаанд хамтын ажиллагааны баримт…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу 2023 оны арван хоёрдугаар сарын…

Дэлгэрэнгүй

АН үүсэн байгуулагдсан ойн баярыг угтаж зохион байгуулсан форум  дээр тус намын дарга Л.Гантөмөр хэлсэн үгэндээ “Баян, ядуугийн ялгаа хамгийн дээд цэгтээ яаж хүрдгийг бид харж байна. Хүүхдэдээ хоол хийх махаа худалдаж авч чадахгүй болсон байна. Ээжүүдийн нуруун дээр ирэх дарамт маш их болсон байна. Дарга нийгмийн золиос бидний ирээдүй болж байна. . Ардчиллын эмэгтэйчүүл сэтгэл зүрхээрээ энэ асуудал руу хүчтэй ороосой гэж хүсэж байна” хэмээв.

Дэлгэрэнгүй

Томуугийн өвчлөл цар хүрээгээ тэлсээр байна. Хятадад дэгдсэн ханиад хүүхдэд ихээхэн халтай бөгөөд нэг хоногийн дотор уушгины хагтаа үүсгэж байгааг эмч нар анхаарууллаа. Ядаж байхад шинэ жилийн баяр дөхөөд байдаг. Зарим байгууллагууд хэдийнээ “ёолк”-оо тэмдэглээд эхэлсэн байна. Амьсгалын замын өвчлөл өндөр үед уг нь наадам цэнгэлээ хойш нь тавих хэрэгтэй ч манайхан баярлаж хөөрөхөө нэгдүгээрт тавиад  ухаан алга. Юун ханиад томуу…Бөөнөөрөө нийлж оны шилдгээ шалгаруулж, шампанск буудуулж л байвал боллоо гэх үзэл давамгайлж байна. Мэдээж шагнал авсан нэгнээ үнсэж үнгэх нь тодорхой. Халсан хүмүүс аяга тавгаа солих ч энүүхэнд. Үүнээс болоод л өвчлөл нэмэгдээд байгааг анхаарч үзмээр байгаа юм даа.…

Дэлгэрэнгүй

Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Тэгвэл энэ удаа Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Партизаны гудамжийг тухайн газар үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр иргэдийн аюулгүй байдлыг хангасан анхны “Ногоон гудамж” бий болгох дэд төслийг боловсруулж, хэрэгжүүллээ. Тус гудамж нийт 4.2 га талбайг хамардаг бөгөөд Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Прокурорын газар, 11 дүгээр сургууль, Нэгдүгээр цэцэрлэг зэрэг төрийн байгууллагаас гадна…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.04) Төрийн ордонд эхэллээ. Сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр сонсголын үйл ажиллагаа эхлэв. Улсын Их Хурлын гишүүн, Хянан…

Дэлгэрэнгүй

Салбарын сайддаа зодуулсан гэх Улаанбаатар төмөр замын орлогч дарга Н.Энхцогттой үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа. – Таны биеийн байдал яг одоогоор ямар байгаа вэ? – Миний хувьд одоо Төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тархины битүү цохилттой гэх оноштой. Мэдээж эм, тарианаас гадна уламжлалт эмчилгээ болох бариа засал хийлгэж байгаа. Үйл явдлаас хойш одоо хорь гаруй хонож байна. Биеийн байдал дээрдсэн зүйлгүй хэвэндээ л байна. Тархины зүүн талаар байнга лугшиж өвдөнө. Зүүн талаараа хэвтэхээр өвдөөд унтаж чадахгүй байгаа тул өнөө орой цусаа хануулахаар бэлдэж байна. – Хэзээ цохиулсан бэ? – 11 дүгээр сарын 9-нд. – Тэрнээс хойш өдийг болтол тасралтгүй…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулсантай холбогдуулан орон сууцжуулах ТЭЗҮ боловсруулах, Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг даалгасан. Энэ дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Богдхан уулын аманд байгаа үл хөдлөх хөрөнгийг бүртгэх ажлын бэлтгэлийг сайтар хангах үүрэг өгсөн. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу 4215 га талбайд 2420 иргэн, аж…

Дэлгэрэнгүй