Зохиогч: Admin

Хүүхдийн ордонд “Үндэсний сэтгүүл зүй-111” жилийн баярын хурал болж байна. Одоогоос 11 жилийн өмнө Монгол Улсад сэтгүүлзүйн салбар анх үүссэн билээ. Хуралд үе үеийн сэтгүүлчид оролцож, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа асуудлыг хэлэлцэж, цаашид хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн, дарамт учруулсан үзэгдэлтэй хэрхэн тэмцэх талаар зөвлөлдөж байна.

Дэлгэрэнгүй

2024.03.06-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газрын удирдлагуудтай албан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Ц.Баярмагнай, Мэдээлэл технологийн төвийн дарга Д.Гантулга, Гадаадын иргэн харьяатын газрын Захиргаа удирдлагын газрын дарга И.Баатархүү, Виз зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул, Мэдээлэл технологийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ганзориг, Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат нар оролцлоо. Уулзалтаар: -Хоёр байгууллагын цаашдын уялдаа холбоо -Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлууд -Мэдээллээ солилцох чиглэлээр нэгдсэн ойлголтод хүрлээ.

Дэлгэрэнгүй

Онцгой байдлын байгууллагаас “Сендвич хавтан, тавилга, вакум цонх, бетон зуурмагийн үйлдвэрийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Хяналт шалгалтад 291 барилга байгууламжийг хамруулан 1761 зөрчлийг илрүүлж, 381 зөрчил буюу 21.6 хувийг газар дээр нь арилгуулсан. Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага -177, мэдэгдэл-85, танилцуулга-4, зөвлөмж – 24 боловсруулж байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ. Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлага болон галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн 4 иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 6.100.000 төгрөгийн торгууль оногдуулсан бол…

Дэлгэрэнгүй

Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэтэй нэг тойрогт өрсөлдөх ёстой гэдэг нь Монголын ард түмний хүлээлт төдийгүй, улстөрийн шударга өрсөлдөөний зарчим байх ёстой! Эртний ирүүл тулалдаан зөвхөн нэр төрийн ч бус бас утга учиргүй зүйл ч огт бус! Энэ хүлээлт, зарчим зөвхөн энэ хоёрт төдийгүй Л.Гантөмөр,Т.Доржханд болон бүгдэд нэг адил үйлчлэх ёстой! Ерөнхий Сайдад санаатай бол Ерөнхий Сайдтай халз үз! Аваргыг давж аварга болдог бус уу? Үгүй бол бууж өгч, улстөрийн тэргүүн биш, Оюун-Эрдэнийн сүүл гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг! Үзэх иртэйдээ зай бол!      Монгол бөх муучлан амлах нь эртний ирүүл тулалдааны утга учрыг завхруулан бузарлаж гутаасан хэрэг! Тиймээс л Монголын ард түмэн тунасан бөхөд дурлах,…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 оны есдүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх, мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх асуудлаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тус Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хоёр дахь удаагийн уулзалтаа хийлээ. Уулзалтаар…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газраас зудын нөхцөл байдалтай сумдад Шуурхай зургаан бүлэг ажиллаж, шаардлагатай өвс тэжээл, хүнсний багц зэргийг үнэ төлбөргүй олгож, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Засгийн газраас хоёрдугаар шатны арга хэмжээнд улсын хэмжээнд зудтай байгаа сумдад 100, эмнэлгийн байгууллагуудад 60 автомашин олгох шийдвэр гарч, туулах чадвар сайтай автомашин, тэжээлийн будаа, хүнсний багцыг олгож байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир, Баян-Уул, Бигэр, Цээл сумдад Suzuki Jimny автомашин олгов. Мөн Ховд аймгийн Үенч, Мөст, Булган, Чандмань, Манхан зэрэг сумдад автомашин гардуулаад байна. Эдгээр сумд нь автомашингүйн улмаас алс хязгаарт суугаа малчдад тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрээд байсан юм.…

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ 14 дэх удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулган Бээжин хотын Ардын их хурлын ордонд эхэллээ. Хятадын нийслэлийн яг төвд болж буй чуулганд энэ удаад 2956 депутат оролцож байгаа бөгөөд гуравдугаар сарын 11-ныг хүртэл үргэлжилнэ. Чуулганаар хэлэлцэх сэдвүүдийн жагсаалтад долоон асуудал багтжээ. Хууль тогтоогчид эхлээд 2023 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, засгийн газрын ажлын талаарх Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны илтгэлийг сонсоно. Мөн 2024 оны холбогдох төсөл, 2023 оны төв, орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тайлан, энэ оны төсөлтэй танилцана. Түүнчлэн “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын тухай хуульд нэмэлт,…

Дэлгэрэнгүй

Малчдад туслах хандивын аяны хүрээнд 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 04-нийг хүртэл 41 иргэн, 94 аж ахуйн нэгж, байгууллагын 2.951.661.237 төгрөг, 5 иргэн, 21 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.706.900 төгрөгийн 69.829 ширхэг бараа, материалын хандив буюу нийт 3.725.368.137 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст ирүүлсэн. Ирүүлсэн хандив тусламжийг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын дагуу хаваржилт хүндэрсэн малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар /2024.03.05/ 701.532.900 төгрөгийн 41.484 ширхэг бараа, материалыг 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт хуваарилан хүргэлээ. /ОБЕГ/

Дэлгэрэнгүй

1990-ээд оноос өмнө Савхин эдлэлийн үйлдвэр гэж байлаа. Олон арван хүн ажилладаг, бүтээгдэхүүнээ экспортонд гаргадаг томоохон улсын үйлдвэр байв. Тус үйлдвэрт ажиллаж байсан Н.Тунгалаг гуайтай гудамжинд таарлаа. -Сайхан. Сайхан хаваржиж байна уу? Эгч нь баруун 4 зам орох гээд автобус хүлээгээд зогсож байна. Төв замын автобус ар араасаа ирэх л юм. Даанч хүн нь багтахгүй нь хэцүү байна. Уг нь өдрийн цагаар автобус сийрэг байсан биз дээ? Шугамын автоубус явахгүй бус явж л байна. Хотын хүн ам хэт ихэссэн болохоор ачааллаа даахгүй байна даа. -Таныг бага залуу байхдаа улсын нийслэлийг ирээдүйд ийм болно гэж төсөөлөөгүй биз? -Яаж төсөөлөх вэ? Тэр…

Дэлгэрэнгүй

Нийгмийн ухааны доктор, улс төр судлаач Б.Түвшинбаяртай улс төрийн нам, сонгуулийн асуудлаар ярилцлаа. -Юуны өмнө танаас энэ сонгуулийн онцлог, тэр дундаа иргэдийн улс төрийн боловсрол ямар түвшинд байна вэ гэдгээс яриагаа эхэлье ээ? -Улс төрийн боловсрол гэхээс илүү сонгогчдын боловсролын асуудлыг ярих нь чухал байх. Тэгэхээр сонгогчдын боловсрол гэдэг олон талт ойлголт. Эрх зүйт төр гэж юу вэ. Ардчилал гэж юу вэ гэдгийг. Ийм улсад амьдарч байгаа иргэдийн эрх, үүрэг гэж юу гэдгийг ярих хэрэгтэй болно. Тэгэхээр сонгуульд яагаад заавал оролцох ёстой вэ, оролцсоноороо иргэнд ямар ач холбогдолтой вэ гэдэг суурь ойлголтыг сонгогчдын боловсрол гэж тайлбарлаж болно. Ардчилал өндөр хөгжсөн…

Дэлгэрэнгүй