Зохиогч: Admin

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч 3 дугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулахад – Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх; – Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх; – Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн…

Дэлгэрэнгүй

13 давхар орон сууцны 3 давхарт тамхины иш хөглөрч, хаясан шүлс хатаж амжаагүй нэлийх нь бохир хогийн цэгийг санагдуулна. 50 нэлээд гарсан насны жижигхэн эмэгтэй шал угааж байв. “Та өдөр болгон орцоо цэвэрлэдэг үү?” гэж асуувал “Тиймээ” гэж байна. 13 давхараас эхлэн угаасаар нэг давхарт ирэхэд хамаг бие нь сульдаж хэвтээд өгмөөр санагддаг гэж нэмж хэлээд санаа алдахад нь хачин ихээр өрөвдөв. “Хамгийн хэцүү нь маргааш дахиад л ухамсаргүй хүмүүсийн бохирдуулсан орчинг цэвэрлэнэ гэж бодохоос халширдаг ч амьдралын төлөө зүтгэж л байна даа. Ахлах ангийн хүүхдүүд, бас архичин, тамхичид их зовоох юм. Тэд хүний хөдөлмөрийг үл ойшоон нулимдаггүй байсан бол…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацааны анхны хуралдаанаа өнөөдөр (2024.03.19) хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилж, энэ оны нэгүгээр сарын 12-нд өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Донорын тухай хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж буй…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.03.19) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.  Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн даргалсан бөгөөд хуралдаан 12 цаг 36 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай…

Дэлгэрэнгүй

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан. Тухайн үед тэрбээр тус компанийн удирдлагатай уулзаж, уг асуудалд хуулийн баг гарган ажиллуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзлаа. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлджээ. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд…

Дэлгэрэнгүй

Амьдрал бэлэглэх хүмүүнлэгийн аян үргэлжилж, ЦССҮТ-ийн бодлого, үйл ажиллагааг дэмждэг байгууллага, иргэний цар хүрээ улам өргөжсөөр байна. ЦССҮТ-ийн цус цуглуулах явуулын баг “Оюу толгой” компанийн Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь оффист ажиллаж байна. Хамтын ажиллагааныхаа хүрээнд энэ сарын 21-нийг хүртэл гурван өдөр ажиллах бөгөөд Оюу толгойн нийт ажилтнууд өндөр идэвхтэйгээр цусаа хандивлаж байна. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 117 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 89 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 861 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 22 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 822 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 3…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлттэй Засгийн газрыг тунхагласан. Энэ хүрээнд иргэдэд хүнд сурталгүй шуурхай үйлчлэхийг төрийн байгууллагуудад даалгасан. Гэтэл утсаа авдаггүй яам, агентлаг, харьяа газрууд олон байдаг талаар иргэд гомдоллож байна. Өөрийн биеэр очоод төрийн байгууллагын үүдийг сахиад суух боломж хүн болгонд байхгүй. Ард түмэнд шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг утсаар, эсвэл нийгмийн сүлжээгээр үзүүлэхдээ цааргалж баймааргүй байна. Ард түмний татварын мөнгөөр төрийн ажлыг явуулж байж үйл ажиллагаандаа сэтгэлтэй хандмаар байна. Төрийн бодлого шийдвэр дунд, доод шатанд хангалтгүй хэрэгжиж байгааг анхаарна уу? Дараагийн удаа хүнд сурталтай төрийн байгууллагуудыг зарлах болно. Д.Бат

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 39 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80.1 хувьтай байв. Тухайлбал, дүүргүүдэд үүссэн хур, үүсмэл хогийн цэгүүдийг шалгах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд есөн дүүрэгт үзлэг шалгалт хийхэд нийт есөн байршилд хур хогийн цэг үүсжээ. Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэх үүрэг бүхий 12 ОНӨААТҮГ, 13 хувийн аж ахуйн нэгж 393 техник хэрэгсэл, 913 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлын зохион байгуулах үүрэг өгсний хүрээнд гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд суурьшлын бүсээс 3051…

Дэлгэрэнгүй

АН нийт орон даяар Бүтэн ардчилал сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа билээ.  Бүх гишүүдээс санал авч мөрийн хөтөлбөртөө тусгах уг хэлэлцүүлэг Баянгол дүүрэгт зохион байгуулагдах үеэр АН-ын дарга Л.Гантөмөр “ Ард түмний санаа зовж буй гол зүйл бол амьдрал болохгүй байна гэдэг явдал. Өнөөдөртөө Монголд коммунист нам засаглаж байгаа ч гэсэн улс төрийнхөө тусгаар тогтнолыг хадгалж чадаж байна. Харин эдийн засгийн тусгаар тогтнол, энергийн хараат бус байдал, үйлдвэрлэлийн хараат бус байдал, ажилтай, орлоготой болох боломж зэргийг яах вэ? гэдгийг бид хэлэлцэж байгаа. Эдгээрийг шийдэж байж Монголын ардчилал бүтэн болох юм. Гэвч МАН-ынхан коммунист арга барил, үзэл суртлаараа л ажиллаж байна. Даргыгаа…

Дэлгэрэнгүй