Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадавх бүхий шинэчлэл салбарын төсөл”-ийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарч буй Баянхошуу дэд төвийн эхний ээлжид газар чөлөөлөлт хийх 18 айлын төлөөлөлтэй уулзан, газрыг орон сууцаар солих тодорхой шийдлүүдийн талаар санал солилцлоо. Нийслэлийн…
Зохиогч: Admin
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулах ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт төрийн албан хаагчид болон ажил олгогч, иргэд олон нийтэд зориулсан сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар оролцож, салбарын бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Мөн ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл” сэдвээр танилцуулга хийж, энэ оны 1 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн багц хуулийн шинээр мөрдөгдөж буй зохицуулалт, шинээр батлагдсан дүрэм, журмын талаар холбогдох асуултад хариулт өглөө. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал…
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг Монголын бүх телевизийн сувгаар үзэгчдэд хүрлээ. Ярилцлагын талаар иргэд өөр өөрсдийн бодол дүгнэлттэй болсон нь сошиалын постуудаас харагдаж байна. Ямартаа ч Засгийн газрын тэргүүн энэ удаагийн ярилцлагааpaa С.Зориг агсны хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал, МАНАН бүлэглэл, Н.Энхбаярын баривчилгаа, МАН, МАХН-ын хуваагдлын автор нь Ц.Элбэгдорж гэсэн утга санааг тод илэрхийллээ. Харин энэхүү ярилцлага Ц.Элбэгдоржийн дургүйцлийг ихэд төрүүлсэн байна. Экс Ерөнхийлөгч эгдүүцлээ дарж ядан “Өөртөө дурласан эргүү дагз” хэмээн Л.Оюун-Эрдэнийг шоолсон постыг цахим хуудсандаа оруулжээ. Д.Дорж
Гуравдугаар сарын 20-ны байдлаарх мэдээгээр зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна. Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа тухай Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр /2024.03.29/ мэдээллээ. Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна. Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ өчигдөр шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт 5.9 сая мал хорогджээ. Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа юм. Хандивын хувьд бэлэн мөнгө 3.5 тэрбум төгрөг мөн 888 сая төгрөгийн бараа материал цугласан. Бараа материалыг малчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа бол дансанд цугласан мөнгийг зарцуулаалж эхлээгүй байна…
Ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдож, 5.8 жилийн ял эдэлж байгаад хэлмэгдсэн гэдэг үндэслэлээр суллагдсан Т.Чимгээ хохирлоо барагдуулахаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сүхбаатар дүүрэгт нэхэмжлэлээ гаргалаа. Монголын шүүх энэ асуудлыг шийдчих байх гэсэн итгэлтэй байна. Энэ хүмүүсийн хохирлыг асуудлыг шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан юм.
Их аварга Хакүхо Даваажаргалын удирддаг “Миягино” дэвжээний Монгол бөх бусдыгаа дарамталж зодсон гэдэг асуудал үүссэн билээ. Улмаар Японы Сүмо бөхийн холбооны Удирдах Зөвлөл Миягино дэвжээг хаах, эсэх асуудлыг авч хэлэлцээд “Миягино” дэвжээг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Мөн тус дэвжээний бусад багш, арын алба болон бөхчүүд нь Исэгахама дэвжээ рүү шилжихээр болоод байна. Их аварга цаашдаа ямар ажил эрхлэх нь тодорхой бус байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа сэтгүүлчдэд мэдээж “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг нэмнэ хэмээн мэдэгдлээ. Тэрээр “Хүүхдийн мөнгө бол хүүхдийн тоогоороо олгогдох ёстой. Цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр тусгасан. Гэхдээ энэ жил сонгуулийн жил учраас халамжийн хөтөлбөрүүд сонгуулийн хуулиар хориотой. Цалин тэтгэвэр бол өөр шүү дээ. 2025 онд цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр төсвийн хүрээгээ Сангийн яам руу хүргүүлсэн. 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 орчим тэрбум төгрөг болдог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгоно гэвэл 660 тэрбум төгрөг болдог ч юм уу, хамрах хүрээ нь нэлээн нэмэгдэж орж ирнэ гэсэн үг” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 28-нд болсон “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо. Жилийн өмнө буюу 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр дэлхий дахинд эх орноо сурталчлах “Монголд зочлох жил”-ийн нээлтийг “Welcome to Mongolia” арга хэмжээгээр эхлүүлж байсан юм. Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчид, зочид буудал, агаарын тээврийн компаниуд, хэвлэл мэдээллийнхэн, кино урлаг, дэлгэцийн бүтээлийн одод, найруулагч, продюсерууд, цахим ертөнц, нийгмийн сүлжээний нөлөөлөгчид, контент бүтээгчдэд талархал илэрхийллээ. Өнгөрсөн 2023 онд…
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би 2022, 2023 онуудад хууль хяналтынханд шалгуулж 461 дүгээр ангид 3 сар хоригдож, өнгөрсөн сард цагаадлаа. Эрх баригч нам намайг гурав дахь удаагаа шоронд хийсэн. 2008 онд жагсаал цуглаан зохион байгуулсан гэж хорьж байсан. Өнгөрсөн удаад “хэрээ мэдэхгүй дарвалзсан” гэж 461-д 2 сар 15 хоног хорьж шалгалаа. Миний ариун цэврийг хоёр жил шалгаад, “ариун цэвэр онц сайн байна” гэж дүгнэлээ. АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан улс нийгэмд учруулсан ямар нэгэн хэрэг хийгээгүй байна. Худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй, хүн алаагүй байна гэж үзсэн. Үүнийг үндэслэж НПГ-аас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Өнөөдөр эрх чөлөөтэй…
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулагчийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллага хоорондын сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх болон ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, тохирсон ажлын байрыг олж үнэлгээ хийх, ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй хүн байх…