2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр нараар ахлуулсан таван Ажлын хэсгийг байгуулаад буй. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалангаар ахлуулсан гуравдугаар Ажлын хэсэг өнөөдөр өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг эхлүүллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөө дагуух нэг талдаа…
Зохиогч: Admin
Ерөнхий Сайд асан С.Баяр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Эби бид хоёр нэг үе хоёр том намын дарга нар байв. Бие биендээ хүндэтгэлтэй ханддаг. Харин хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед муридаг зан нь осолтой. Өөрт нь ч хэлдэг. Оюутолгойн гэрээг батлах, сонгуулийн хуулиа холимог болгох, сонгуулиар мөнгө амлахгүй гэж олны өмнө 2008 онд бид хоёр гар барин тохирсон. Аль нь ч биелээгүй. Харин ч тэрбээр итгэл эвдэн гэнэт 1 сая гэв. Тэрнийг нь давуулж 1,5 сая гэсэн нь миний буруу. Их мөнгө амлах гаж тогтолцооны суурийг нь бид хоёр ийн тавьсан түүхтэй. Тэрбээр 2008 оны 7-р сарын 1-нд олныг…
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой нэлээд хэдэн асуудал хөндсөн. Энэ нь экс Ерөнхийлөгчийн дургүйцлийг ихэд хүргэжээ. Ц.Элбэгдорж уур бухимдлаа барьж чадалгүй Л.Оюун-Эрдэнэ рүү сошиалаар хатуухан үг дайжээ. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ ээ, чиний эвлүүлсэн рекламыг үзлээ. Чи их сандарч байна. Нүүр тулахаараа дүү чинь болъё гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ. Чиний нүд бөглөрч, чих таглагдсан байна. Чимээгүй байгаа ч чамд хүмүүс дургүй болсон. Чамайг олон улсын хэллэгээр бол нарциссист гэж хэлнэ. Өөртөө дурласан гаж дон. Уг нь би чиний нэрийг дурсахгүй байя гэж бодсон. Монголоо харахаар элэг…
Боловсролын Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр “Засгийн газраас Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, батлуулж, эрхзүйн орчныг шинэчилсэн. “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрдэм мэдлэгийг дээдэлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ингэснээр 2030-2040 онд Шинжлэх ухаан, инноваци, технологийн эрин үеийг хамтдаа бий болгох боломжтой. Үүнд бэлтгэхийн тулд боловсролын системээс эхэлнэ” гэлээ. “Өдгөө дэлхийн нийгэм, эдийн засагт цар тахлын дараах үр нөлөө,…
Мэргэжлийн хяналтын алба ажлаа онцгой эрчимжүүлэхгүй бол болохгүй цаг иржээ. Хан-Уул дүүрэг дэх спорт цогцолборын хашаанд баригдаж байсан орон сууцны барилгад гал гарч, хүүе хайя гэхийн зуургүй юу ч үгүй шатсан хэрэг одоогоос яг хоёр жилийн өмнө гарсан. Дөнгөж саяхан Эрдэнэт 10 давхар шинэ барилга галд өртлөө. Хэрвээ захиалга өгсөн айлууд нь орсон хойно гал гарсан бол яах байсан бол гэж бодохоор өөрийн эрхгүй хүйтэн хөлс урсаж байна. Ер нь иймэрхүү хэрэг маш их гарч байхад хариуцлага тооцох ёстой, урьдчилан сэргийлэх ёстой төрийн байгууллагууд юу хийж байна вэ?! Мэргэжлийнхний дүгнэж байгаагаар чанаргүй хөөсөнцөрөөс л гал хормын дотор газар авдаг бололтой.…
Төр, түмний түвшинд мөн ч олон жил ярьсан баялгийн сантай болох асуудал одоо нэг биелж мэдэхээр боллоо. Бараг л 20-иод жил ярьсан сан л даа. Харин одоо Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Гэхдээ “…Энэ хуулийг УИХ шийдчихнэ биз” гээд хаячихмааргүй аж. Яагаад гэхээр Үндэсний баялгийн сангийн хуульд “…УИХ баталж чадах болов уу, яах бол” гэмээр хэд хэдэн агуулга багтжээ. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий ордуудын 34 хувийг “Эрдэнэс Монгол”-оор дамжуулаад Үндэсний баялгийн санд хуримтлуулахаар болсон байна. Хуулийн танилцуулгад “…2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг, түүний дотор газрын…
Сүүлийн жилүүдэд ихэвчлэн 16, түүнээс дээш давхар барилгууд баригдаж байгаа. Харамсалтай нь ахуйн хүрээний тамхидалт оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд үнэхээр заналхийлж байна. Тагтан дээрээ тамхи татаад, унтраалгүй хаяснаас болж өчнөөн зуун айл орох оронгүй болох эрсдэл бодитой нүүрлээд байна. Хэдэн жилийн өмнө нэг бүдүүлэг этгээд татсан тамхиныхаа ишийг унтраалгүйгээр шидчихсэн чинь доод айлынх нь тагт руу орж, улмаар хураалттай эд зүйлсэд нь гал гарч тухайн орон сууцны айлууд бүхэлдээ галын эрсдэлд орсон жишээ бий. Өнгөрсөн жил л гэхэд Баянмонгол болон 15 дугаар хороололд бүдүүлэг тамхичны гайгаар гал гарч айл өрх орон гэрээсээ салж байлаа шүү дээ! Бас орцонд татаж…
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024.04.08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, алба хаагчидтай уулзан, зарим үүрэг, чиглэлийг өглөө. Энэхүү уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж буй алба хаагчид бол хүний эрхтэй холбогдсон эмзэг асуудалтай өдөр бүр нүүр тулж ажилладаг хүмүүс. Тиймээс өдөр тутмын үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй байж, хууль тогтоомж, дүрэм, журам ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажиллах шаардлагатайг онцоллоо. Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах гурван үндсэн чиглэлд алба хаагчдыг цаашдаа илүү анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүнд, Нэгдүгээрт, иргэнийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг. Шүүхийн шийдвэр…
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан. Хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа билээ. Хянан шалгах түр хороо нь нийт 5 хянан шалгагч, 6 шинжээчийг томилон ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж ажилласан. Тус хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их…
Дөрөвдүгээр сарын 10, 11-нд уулархаг нутгуудаар болон Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орно. Түүнчлэн 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр,зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.