Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй. Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгорын цөөн сумдын нутгаар дунд. Хөвсгөл, Дархан-Уул, Төвийн зарим, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дорнодын цөөн сумдын нутгаар хэвийн байна. Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-7.5 градусаар дулаан. Хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон. Харин Баян-Өлгийн Сагсай, Увсын Давстад…
Зохиогч: Admin
…Нэгэн банкны “ATM”-ын дэргэд олон хүн дугаарлан зогсоно. Дунд эгнээний туранхай залуу хэн нэгнийг дуудсанаа төдөлгүй яваад очив. Удалгүй буцаж ирээд эгнээндээ орох гэтэл ард нь байсан 30 орчим насны дунд зэргийн нуруутай, дэгжин нүдний шилтэй бүсгүй дүрсхийн уурлалаа. “Чамайг энд байсныг мэдэхгүй юм байна. Би яарч байна” хэмээн ам хэлээ билүүдлээ. “Та намайг хараа биз дээ. Би таньдаг хүнтэйгээ мэндлээд ирлээ” гэж туранхай залууг учирлавал нөгөө бүсгүй “Ёстой мэдэхгүй юм байна. Үхсэнээ хийх гэж гарсан юм бэ” гэж илт гүжирдээд залууг түлхэх мөртөө урдуур нь дайраад орчихлоо. Залуугийн дургүй гэнэт хүрсэн бололтой “Өө муу хөдөө царайлсан маанаг чинь яах…
Өчигдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Энхтүвшин нар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Энэ үеэр гишүүг Б.Пүрэвдорж “Уул уурхайн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа чухал салбарын нэг. Улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортоо нэмэгдүүлэх асуудлыг байнга анхаарлын төвдөө байлгаж боломжоо бүрэн дүүрэн ашиглаж байна. Улс эх орноо хөгжүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортоо нэмэгдүүлэхийн төлөө улс орон бүр байгаа боломжоо бүрэн ашигладаг. Харин Монгол Улсын хувьд ийм боломжоо ашиглаж чадахгүй байна гэж дүгнэж болохоор байна. Ашигт малтмалын тухай…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал өнөөдөр “Корпорейт хотел энд конвейшн центр”-т эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлыг нээж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар аа, Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчид, соён гэгээрүүлэгчид ээ, Монголын багш нарын VIII их хурлын эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Эх орныхоо өнцөг булан бүрээс улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа Та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Боловсрол бол улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжлийн суурь,…
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хуралдаан /2024-04-10/ боллоо. Хуралдаанаар “Парис-2024” зуны олимпын наадмын талаарх танилцуулга мэдээлэл болон шигшээ багийн бэлтгэл ажлын явц, олимпын хотхонд эх орноо сурталчлах “Mongolia house” төслийн танилцуулга, Монгол Улсын багийн бүрэлдэхүүний ёслолын болон спорт хувцасны сонголт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд 45, паралимпын наадамд 12 эрх авч оролцох зорилт тавиад байна. Одоогоор зуны олимпын зургаан төрөлд 10, паралимпын гурван төрөлд дөрвөнэрх баталгаажжээ. Монгол Улсын багийн бүрэлдэхүүний Олимп, паралимпын наадамд өмсөх ёслолын болон спорт хувцасны сонгон шалгаруулалт хийж байна. 10 мянга орчим иргэнээс санал…
УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ сарын 10-ны байдлаар Монгол орны нийт газар нутгийн 10 хувь цасан бүрхүүлтэй, зудтай аймаг, сумын тоо эрс буурсан байна. Гэвч энэ нь зудын хор хохирол буурсан гэсэн үг биш юм. Өчигдрийн /2024.04.11/ байдлаар малын хорогдол 6.6 сая буюу 10.2 хувьд хүрсэн. Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй байгааг УОК-ийн Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээллэв. Түүнчлэн 100 хувь малгүй болсон 400, нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4000 гаруй малчин өрх бийг онцоллоо. Мөн өнөөдрөөс эхлэн баруун аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, 14-нийг хүртэл үргэлжилнэ. Тиймээс…
Сүүлийн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд олон үйл явдал өрнөж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоос хоёр долоо хоногийн өмнө энэ хэргийн талаар ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр уг хэргийг “…Улс төрийн аллага” гэж мэдэгдсэн. Тодруулбал, “…С.Зоригийг хөнөөсөн хэрэг нь тухайн үедээ “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон. Том агуулгаараа системийн авлигатай холбоотой” гэж ярьсан. Л.Оюун-Эрдэнийн “…Захиалагч нь бараг тодорхой С.Зоригийг хөнөөсөн хэрэгт тухайн үед юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана. Энэ хэрэг дээр хэрэв…
Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад нийслэлийн хөгжлийн бодлого, чиглэлийг танилцуулах, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг сонсох зорилгоор “Худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Уулзалтад нийслэлд үйлчилгээ эрхэлж байгаа 700 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, 2024 онд хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг хуулийн хүрээнд хэрхэн дэмжиж, хамтран ажиллах боломжтой талаар ярилцан, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэхээр энэ уулзалтыг зохион байгуулж байна.…
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлэх үеэрээ “Би өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсныг яримаар байна. Төрийн ордонд учир битүүлэг байдлаар амь үрэгдсэн. Хэн түүнийг тангаргийн буг гэж хочилж, хэн тийм нэвтрүүлэг явуулдаг байлаа. Энэ бүх асуудалд гадна, дотны мөрдөн байцаагч нарыг урьж ажиллуулах цаг болсон. Тэгэхгүй бол дараа дараагийн гэмт хэрэг ямар ч байдлаар үйлдэгдэх магадлал өндөр байна. Хамгийн том хулгайчдыг МАН-ын удирдлагууд ивээлдээ авдаг” хэмээн мэдэгдэв. Г.Батхүү агсан 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт МАН-ын С.Чинзоригтой өрсөлдөж, 6000 гаруй хүний саналаар ялагдсан ч сонгууль шударга бус болсон хэмээн заалдаж, улмаар шүүх дээр ялалт байгуулж…
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Салхи дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Иймд: -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, -Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй,…