Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд өнгөрсөн сарын дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд 25.000 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 51 зөрчлийг илрүүллээ. Түүнчлэн тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн, зөөвөрлөсөн хуулийн этгээдэд 3.2 сая төгрөгийн торгууль, 32.6 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлж хариуцлага тооцов. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт…
Зохиогч: Admin
Бүх шатны сургуульд түүхийн хичээлийн цагийг нэмж, чанар, агуулгад нь анхаарахгүй бол түүх, соёлоо үгүйсгэж, нулимсан хоосон толгойтнууд олширох нь! Дэлхийн байтугай Монгол Улсынхаа түүхийн талаар ямар ч мэдлэггүй бүхэл бүтэн үе гарч ирсэн байна. Тусгаар тогтнолын үнэ цэнэ юунд оршдогийг огт мэдэхгүй, тоохгүй байна гэдэг гутамшиг. Суурь боловсрол олгох ёстой ерөнхий боловсролын сургуульд түүхийн хичээл ордоггүй юм уу? Эх оронч зүрх сэтгэлгүй хүмүүст яаж энэ улсын хувь заяаг даатгаж үлдээх вэ?! Сануулахад “Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чинь та нар руу их буугаар буудна” гэдэг мэргэн үг байдаг. Д.Лхагва
Онцгой байдлын асуудал хариуцсан С.Амарсайхан сайдаа, орон сууцанд газ хэрэглэдэг үзэгдлийг бүрмөсөн таслан зогсоомоор байна. Том том баллонтой газ дэлбэрвэл эн өндөр барилгууд тэсэж үлдэх үү?! 2012 онд Дарханд “Дашваанжил”-ын газ дэлбэрч 9 давхар орон сууц нурах шахсан ноцтой осол гарсан. Одоо бүх байруудад хяналт шалгалт хиймээр байна! СӨХ-үүдэд үүрэг даалгавар өгмөөр байна! 3 давхараас дээш орон сууцанд газ хэрэглэхийг хориглодог талаар мэдээлэл, сурталчилгааг яагаад хийдэггүй юм бэ?! Ер нь хуучирч муудсан төмөр баллонтой газыг хэрэглээнээс хасахгүй бол олон хүний амь нас хэцүү ш дээ! Бас орон сууцны лифний аюулгүй байдалд хатуу хяналт шалгалт хийхийг шаардаж байна. Ниргэсэн хойно нь…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулахын төлөө буйгаа тэмдэглэлээ. Мөн Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын үеэр ярилцсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх…
Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж, нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм. Тодруулбал, дээр дурдсан 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800…
Монгол Улсад хүрэлцэн ирсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Ерөнхийлөгч В.В.Путинд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхлаа. Айлчлалын хүрээнд талууд эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Хоёр улсын төрийн тэргүүн мөн Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их…
400 мянган хүн амьдрах багтаамжтай Улаанбаатарт орсон гарсантайгаа нийлээд 1.600.000 хүн чихэлдэн амьдарч байна. Төвлөрлийг сааруулахгүй бол энэ хотын ачаалал хэтэрч, даацаа дийлэхээ болилоо! Хөдөө нутаг эзгүйрч байна. Орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлахгүй бол хэдхэн жилийн дараа бөгс эргэх ч зайгүй болох нь. Үүний сөрөг үр дагаврыг яагаад тооцохгүй байна вэ? Нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэхэд маш төвөгтэй болно шүү дээ. Хөдөөнөөс хот рүү нүүх нүүдэл үргэлжлээд байсан цагт сургууль, цэцэрлэг нэмж бариад ч нэмэргүй. Хэн нутаг орноо, гал голомтоо сахиж үлдэх юм бэ? Зоригтой арга хэмжээ авч Улаанбаатар руу чиглэсэн хөдөлгөөнийг даруй зогсооё! Гэрэл зургийг Д.Лхагвадорж Сэтгүүлч…
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчлал хийхээр болжээ.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон ОХУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, В.В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын…
“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил арга хэмжээг төлөвлөж зөвлөмжийг гаргасан. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан албан хаагчдад үйлчлэх ажилчдын автобусыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төрийн албан хаагчдад хоол, унааны хөлсийг олгодог. Үүнээс унааны зардал болох өдрийн 2000 төгрөгийг ажлын 22 өдөрт тооцож, нийслэлийн Нийтийн тээврийн газарт шилжүүлснээр бид төрийн ордонд ажиллаж байгаа 1400 гаруй ажилтан албан хаагчийг ажилчдын автобусаар хүргэж өгч, авах үйлчилгээг үзүүлнэ. УИХ-ын гишүүд түгжрэлийн нөлөөллийг бууруулах…