Зохиогч: Admin

Төсөв өргөн барихтай зэрэгцээд босож ирсэн автобусны дуулиан сүүлийн үед мартагдах тал руугаа орлоо. Ингэж боломгүй юм. Уг нь Хотын шинэ дарга Х.Нямбаатар “ногоон автобус”-наас гадна, 2009 оноос хойш шууд гэрээгээр авсан бүх автобусны худалдан авалтыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. Олон л ноцтой асуудал илэрч байгаа бололтой. Зөвхөн “ногоон автобус” дээр л гэхэд АТГ, ЭЦА-ны ажлын хэсэг 25 хүнийг яллагдагчаар татсан. Тэдний дөрөв нь гадаадын иргэн юм байна. Хамгийн гол нь үүнд 318 тэрбум төгрөг зарцуулагдсан. Ингэхдээ капитал гэгддэг засвар бүхий автобусыг хууль зөрчиж шууд гэрээгээр авсан байдаг. Тодруулбал, 2023 оны төсөвт “…Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэх”-д зориулж 318 тэрбум төгрөг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар 2023 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвихан, дэд дарга хатагтай Сунтон Саячак нартай тус тус уулзав. Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвихантай хийсэн уулзалтын явцад найрсаг дотно харилцаатай Монгол, Лаос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой өнгөрсөн онд тохиож, талууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг онцоллоо. Хоёр талын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж идэвхтэй хадгалагдаж байгааг…

Дэлгэрэнгүй

Хил орчмын төмөр замын зурвас газрын эзэмшлийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг мөнхүү аудитын байгууллага дүгнэлтдээ дурджээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх талбайн 471 га нь улсын хилийн зурвас, 495 га нь улсын тусгай хамгаалалтын Говийн Бага Дархан цаазтай газарт, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын 107 ордыг ашиглахаар төлөвлөсний нэг нь Говийн Бага Дархан цаазтай газарт хамаарч байхад холбогдох байгууллагаар шийдвэр гаргуулалгүй үйл ажиллагаа явуулсан байна. Мөн Гашуунсухайт өртөөний зүтгүүр эргэх тойрог, шилжүүлэн ачих терминал зэрэг байгууламж тусгай хамгаалалттай газарт баригджээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг урьдчилан тохиролцоогүйгээс төмөр замаар хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй болжээ. Бүтээн байгуулалтын ажлыг дотоодын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлсэн ч зарим үйл ажиллагааны эрх зүйн…

Дэлгэрэнгүй

Энэ сарын 13-нд цэргийн албан хаагч анги дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Нас  барсан шалтгааныг хуулийн байгууллага тов тодорхой гаргана.  Камерын бичлэгт бүгд байгаа. Эцэг,  эхчүүд өөрсдөө үзсэн. Одоо албан ёсны дүгнэлтийг хүлээж байна. Цэргийн албан хаагч амиа алдах гэдэг бол харамсалтай зүйл. Хэрвээ үнэхээр цэргийн алба хаагчтай холбоотой гэмт хэрэг байсан бол хариуцлага хүлээхэд бэлэн. Цэргийн албанд ямар ч яргалалт, дэглэлт байхгүй. Энэ бол гүтгэлэг. Зэвсэгт хүчин, ард түмнийг хагаруулдах санаатай зүйл явж байгаа гэж би үзэж байгаа. Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж буй цэргүүдэд эмнэлгийн үзлэг хийхэд…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч шалгах Ажлын хэсэг байгууллаа Зэвсэгт хүчний … дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонслоо. Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болголоо. Тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахална. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 102 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд эрүүгийн дугаар хэргүүдийн гадаад…

Дэлгэрэнгүй

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай залуу 11 дүгээр сарын 13-нд нас барсан харамсалтай хэрэг гарсан.  Одоогоор нас барсан шалтгаан нь нийтэд ил болоогүй байна. Шалгалт үргэлжилж байна. Гэтэл сошиалчид  “Зодуулсан, дарамтлуулсан. Би хүүгээ цэрэгт явуулахгүй”  гэж шууд  дайраад эхэллээ. Фейсбүүкчид  төсөөлж бодоод, түүндээ итгээд ээлжит бодлогогүй дайралтаа эхэлчихлээ. Үр дүнд нь туурга тусгаар улсын 103 жилийн түүхтэй зэвсэгт хүчний нэр хүнд ямар байдалд орж байгааг дайрч довтолж, гүтгэхээ л түрүүнд барьдаг хүмүүс ойлгохгүй байгаа нь даанч харамсалтай. Цэргийн албанд хүний амь хохирно гэдэг байж боломгүй асуудал. Гэхдээ учир шалтгааныг нь эхлээд олох ёстой. Иргэд түүний…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Өвөрхангай аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулав. Хэлэлцүүлэгт 19 сумын малчин, иргэд, ААН, төрийн бус болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, саналаа илэрххийллээ. Тодруулбал, Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд 21 аймгийг 5 бүс болгон малчдад мэдээлэл өгч, бэлчээрийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, судалгааны ажил зохион байгуулжээ. Манай улсын бэлчээр зохион байгуулалт сүүлийн 30 жилд алдагдаж, бэлчээрийн боломжит даац хонин толгойд шилжүүлэхэд 86 сая байхаас 2022 оны байдлаар 120 сая давжээ. Үүнээс үүдэн газрын маргаан, малчид хоорондын зөрчил, өвөлжөө хаваржааны олон асуудал тулгарсаар байна. Иймд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, татварын уян хатан бодлого, бага хүүтэй зээл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг өсгөх чиглэлд олон ажил хийж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар “Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах” чиг үүрэгтэй “Хөдөөгийн сэргэлт” Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр “ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ХӨГЖЛИЙН НҮҮДЭЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ““Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа. Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого болон тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг бууруулж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон төсөлд тусгасан байна. Мөн нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад нэн шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий…

Дэлгэрэнгүй