Зохиогч: Admin

УИХ-ын намрын чуулган эхэлсэн ч гишүүдийн ирц тааруу байгаа аж. Үүнд бухимдсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаандаа суудаггүй гишүүдийг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд зарлаж байх үүргийг өгсөн байна. Цаашид сонгогчдын итгэлийг авч УИХ-ын гишүүн болчихоод идэвх, сэтгэлгүй хандлага гаргаад байгаа гишүүдийг эргүүлэн татах асуудлыг хөндөж магадгүй аж. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдөр Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн салбар сэргэж, мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг онцолж, идэвхтэй оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гүн талархал илэрхийллээ. Тэрбээр “Ажил хийвэл амжилтад хүрч чадна” гэдгийг харуулж буй олон сайн жишээний нэг нь “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэн юм хэмээн онцолж, цаашид монголчууд зуу, зуун жилээр мод тарьж, эх орноо ногооруулна гэдэгт итгэлтэй байгаагаа…

Дэлгэрэнгүй

Австралид 16 нас хүрээгүй хүүхэд сошиал сүлжээ ашиглахыг хориглохоор ярилцаж эхэлжээ. АНУ, Францад ч энэ чиглэлээр хатуу арга хэмжээ авсаар байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийн цахим орчны хэрэглээ ЮНЕСКО-гийн санааг зовоож сургуулийн орчинд ухаалаг утас хориглох уриалга гаргасан. Гэтэл манайд 1-12 дугаар ангийнханд математикийн хичээлийг EDUTEN гэдэг программаар заах туpшилтыг Л.Энх-Амгалан сайдын үед эхлүүлсэн. Шинэ сайд ч үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл, нүдний хараа нь тогтоогүй, ухаан бодол нь цэгцэрч амжаагүй бяцхан хүүхдүүд EDUTEN хөтөлбөрийн хүрээнд хичээлээ гар утас, таблет, комьпютерээр хийнэ гэсэн үг. Хичээлдээ гар утас, таб аваад явж байна. Эцэг, эхчүүд нь гар утас авч өгөөд л алга болдог. Гэртээ…

Дэлгэрэнгүй

2024 оны 10 сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 10.04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 04-нд нутгийн зарим газраар, 05-нд говь, талын нутгаар, 07-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04, 05-нд ихэнх нутгаар, 06-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, говийн бүс…

Дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсийн эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн бүтээн байгуулалтын ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок 150 МВт-ын цахилгаан станц ашиглалтад орж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатай нь танилцлаа. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, Улаанбаатар хот анх удаа 500 тэрбум төгрөгийн бонд босгож тус станцад 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Хамтарсан Засгийн газар хөгжлийн 14 мега төслийг зарлаж, эдийн засгаа 2 дахин тэлэх томоохон зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн гурван жилд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч…

Дэлгэрэнгүй

Өндөр настай эцэг, эхийнхээ тэтгэврийн мөнгөөр архи уудаг, хүүхдийнхээ сургалтын төлбөрт ашигладаг хүмүүс цөөнгүй. Өөрөөр хэлбэл, аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг өөрт нь зориулдаггүй хүйтэн сэтгэлтнүүд хот, хөдөөгүй байдаг. Тэгвэл тэдний толгойг илэхгүй гэдгээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэрбээр “Эцэг, эхийнхээ тэтгэврийг хувьдаа завшдаг ПАРАЗИТУУДЫГ 6 сараас 1 жилээр хорьдог болно. Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хавсарсан байдлаар сэтгэл санааны хүчирхийлэл 64%, бие махбодын хүчирхийлэл 47%, эдийн засгийн хүчирхийлэл 36%, үл хайхрагдах байдал 21%эзэлж бна. Ахмадын тэтгэвэрт 2 жилээр 100 хувиар тооцож банкууд зээл өгч буй. Хэн зээлийг хэрэглээд байгаа вэ гэдэг нь…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны улсын төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.   Эрхэм монголчууд аа, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монголын ард иргэд шилжилтийн хэмээх тодотголтой 30 жилийг цэглэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давлагаа болсон парламентын засаглалын шинэ эрин үеийг эхлүүлэхийн тулд 126 төлөөлөл бүхий Улсын Их Хурлыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг дэмжсэн билээ. Нэг үгээр хэлбэл, нутгархдаг биш улс орны хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэж чаддаг, ажил хэрэгч төлөөллийг хүссэн нь судалгааны үр дүнгүүдээс тодорхой харагдаж байна. Өндөр хүлээлт хариуцлагыг хамт дагуулдаг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, Дотоод хэргийн их сургуулийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ. Энэ онд Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой, Дотоод хэргийн их сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж бригадын генерал цол хүртсэн Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Пүрэвдоржийн Батбаатарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар цахим сүлжээнд нэгэн “пост” бичжээ. Тэр нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр “Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хөшөөний газрыг хүртэл худалдчихсан цаг үе өнгөрчээ. Шинэ цагийн залуус түүнд хүндэтгэл үзүүлж, талбай дүүрэн цугларчээ. Үзэл санаа, үнэт зүйл, үнэн үргэлж ялдаг. Залуус аа, С.Зоригийн хэргийг ахуйн золгүй явдал болгож, түүх өөрчлөхийн төлөө гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн гашуун үнэнээс хэзээ ч битгий тойроорой. Түүх түүхээрээ үлдэж байж ирээдүй илүү тод байна. Харин ардчилсан хувьсгалын үзэл санаагаа авлигалаар худалдсан ах нарт хандаж хэлэхэд, та нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй” гэж бичжээ. Л.Оюун-Эрдэнийн тухайд “С.Зоригийг “Эрдэнэт”-ээс болж хөнөөсөн. Энэ эмгэнэлт…

Дэлгэрэнгүй

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ахалж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Б.Жаргалан, Б.Найдалаа, С.Цэнгүүн, Д.Энхтуяа нар гишүүнээр ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанд ажлын хэсгийн гишүүдээс гадна  Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах газар, Улаанбаатар дулааны цахилгаан станц, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Дулааны цахилгаан станцуудын цахилгааны болон дулааны инженерүүд, эдийн засагч, хуульчид оролцов. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиудын шинэчлэлийг хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, түүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Гишүүд ажлын хэсэгт хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах, эрчим хүчний дата мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн. Ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг, Эрчим хүчний сайдын удирдсан баг УИХ-ын ажлын…

Дэлгэрэнгүй