Скүүтэр, дугуй, цахилгаан дугуй, мопед, мотоцикль зэрэг тээврийн хэрэгсэл нь нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж байхад арга хэмжээ авахгүй байна. Драмын театрын дэргэдэх айриш пабын хажууд скүүтэр дээр сундлан давхиж явсан 17-18 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нэгэн эмэгтэйг шуудхан мөргөчихөв. Үүндээ санаа зовж байгаа ч шинж алга. Харин ч өөрсдийгөө өмгөөлөн янз бүрийн үг унагааж байх юм. Төв шуудангийн хажуугаар явж байсан 60 гаруй насны ахмад хүнийг мөн л араас нь мөргөчихлөө. Энэ мэт жишээ тасрахгүй байна. Гэтэл яагаад арга хэмжээ авахгүй байна вэ?! Д.Дорж
Зохиогч: Admin
Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Ч.Ганхуягийг бусдын биед халдсан гэм буруутай гэж үзсэн тул 1.350.000 төгрөгийн торгууль оноожээ. Мөн түүний хүргэн дүү “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Б.Золбоог гэм буруутайд тооцож 4,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
Өнөөдөр тохиож буй Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдригй тохиолдуулан ЭМЯ-наас олон нийтэд мэдээлэл өгөв. Энэ жилийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриан дор өнгөрүүлж байна. ДЭМБ-ын тайланд дурдсанаар дэлхий дээр найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай амьдарч байгаа аж. Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байгаа бөгөөд тэдний 82 хувийг бага, дунд орлоготой улс орнуудын хүн ам эзэлдэг гэсэн тоо баримт гарчээ. Үүнээс 31 хувь нь сэтгэл түгших, 28.9 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Харин манай улсад 11700 хүний хамруулсан судалгаанаас харахад 18.4…
Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд 71 удаагийн үйлдлээр 288 ширхэг тарваганы мах илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна гэж НОБГ мэдээллээ.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны…
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” зэрэг зорилтот ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэн баталлаа. Дэлхий дахин улам даяаршиж буй энэ цаг үед улс орны талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, иргэд хоорондын харилцаа, улс хооронд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсын түүх, уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт, амжилтыг гадаадад сурталчлах, Монголд зочлох сэдэл төрүүлэх ажлыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Тиймээс Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтов. Төлөвлөгөөт ажлын дагуу 2028…
Засгийн газрын хуралдаанаар хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль, тогтоомжийн төслүүдийн явцыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуралдаанд танилцууллаа. Тус яамнаас авлигатай тэмцэхтэй холбоотой зарим хуулийн төсөл, тухайлбал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан холбогдох хууль,…
Нийслэлийн зүгээс буцалтгүй тусламж болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд 1800 айлын орон сууц барихаар төлөвлөж буй. Мөн Баянхошуунд 462 айлын ногоон орон сууцны хороолол барихаас эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах юм. Дээрх байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох хүмүүс ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчимд орон сууц, худалдаа, үйлчилгээний төв барих газар чөлөөлөлтийг хийхээр иргэдээс зөвшөөрөл авч байгаа аж. Энэ хүрээнд нийт 232 нэгж талбарын айлуудын 70 хувь нь зөвшөөрвөл газрыг чөлөөлж, 1800 айлын орон сууц барих бөгөөд нийт газрын 60 хувийг…
Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба 10 дугаар сарын 27-нд болох ээлжит бус сонгуулийг угтан парламентын доод танхимыг лхагва гарагт буюу өнөөдөр тараах гэж байна. Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа орсноосоо хойш ердөө найм хоногийн дараа Төлөөлөгчдийн танхимыг тараах гэж буйгаараа Ш.Ишиба дайны дараах үеийн удирдагчдын дундаас ийм шийдвэрийг хамгийн богино хугацаанд гаргасан улстөрч болж байна. Түүний эрх баригч Либерал-Ардчилсан нам нь санхүүжилттэй холбоотой дуулианд холбогдоод байгаа ба эрх баригч эвсэл дэх тус намын түнш Комэйто нам 465 гишүүнтэй танхимыг хянадаг юм. Ш.Ишибагийн Засгийн газар лхагва гаргийн өглөө доод танхимыг тараах төлөвлөгөөг баталснаар сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 15-нд эхлэх бол санал хураалт 10 дугаар сарын 27-нд явагдана. Ерөнхий сайд тухайн өдрийн орой хэвлэлийн бага хурал хийх ажээ.…
Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий 54 ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа билээ. Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах, Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос товч тодруулга авлаа. -Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсгийн ажил ямар шатанд байгаа вэ? -Өнөөдөр манай улсад бизнес эрхлэх нөхцөл байдал түвэгтэй, бизнесийн маргааныг шийдвэрлэх цаг хугацаа удаашралтай байгаа.…