Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох…
Зохиогч: Admin
Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна” гэх гомдол, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явууллаа. Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хорооллын үүдэнд иргэн “Б”-г үл таних 16-17 насны “Б”, “А”, “Х”, “Э” нар бүлэглэн биед нь халдаж, зодсон болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Украин дахь дайныг зогсоохын тулд Энэтхэг улс Москва, Киевийн хооронд хэлэлцээ хийхэд зуучлахад бэлэн байгааг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дахин мэдэгджээ. “Бид энх тайван, тогтвортой байдлыг ойрын үед сэргээхийг бүрэн дэмжиж байна” гэж тэрбээр Казань хотноо болж буй БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа мэдэгдсэн байна. “Асуудлыг тайван замаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж Н.Моди цохон тэмдэглээд, Энэтхэг улс нь хүмүүнлэгийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бүх талтай холбоо харилцаатай байдаг тул “дайныг зогсоохын тулд цаашид бүх төрлийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн В.Путинтэй цаашид харилцахдаа Украины асуудлаарх энхийн хэлэлцээтэй холбоотой сэдвийг гүнзгийрүүлэн хэлэлцэх…
Нийслэлд сүүлийн долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн тоо нэмэгдэж, нийт 93 мянга гаруй иргэнд үйлчлээд байна. Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 4.6 хувь нь ханджээ. Харин ХӨСҮТ-өөс гаргадаг тандалт мэдээний дүнгээр томуугийн өвчлөл улирал хоорондын үеэс идэвхжлийн үе рүү шилжээд 14 хонож байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд илрээгүй. Гэсэн ч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. Тэрбээр “Энэ жил томуугийн дархлаажуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхэлсэн. Энэ хэрээр…
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага-Үндэсний итгэмжлэлийн төвийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тус байгууллага ойгоо тохиолдуулж төрөл бүрийн хүмүүнлэгийн ажил санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд бусдын амь насыг аврах хамгийн бодитой буянт үйлс болох “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цусаа бэлэглэх өдөрлөгийг 2024 оны 10 дугаар сарын 21-нд ЦССҮТ-д амжилттай зохион байгууллаа. “Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудтай хамтран цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын эгнээг өргөжүүлэх, эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насыг аврах хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулах, тэднийг олон нийтэд сурталчлах ариун үйлсийг алдаршуулах зорилгоор “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цус хандивлах аяныг зохион байгуулахаар шийдэж, өнөөдөр бодит ажил болголоо. Нэг…
Үндэсний агаарын тээврийн МИАТ ТӨХК энхийг сахиулагч нартаа үйлчилж эхэллээ. Тодруулбал, тус компанийн “Боинг” хөлөг Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэн хүргэв. Монгол Улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 20 гаруй жил гадны агаарын тээвэрлэгчдээр нислэг үйлдэж байсан бол 2023 оны аравдугаар сард МИАТ ТӨХК Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар энэ оноос энхийг сахиулагч нараа тээвэрлэж эхлэв. Энэ удаа 13 дахь ээлжийн 230 энхийг сахиулагч анх удаа Монгол Улсын төрийн далбаатай агаарын хөлгөөрөө БНӨСУ-ыг зорьсон юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны…
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр ахлан ажиллаж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр (2024.10.16) аймаг, нийслэл, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, улсын хэмжээний томоохон эмнэлгийн төлөөллийг оролцуулан, өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч У.Отгонбаяраас тодруулав. -Ажлын хэсэг өнөөдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Өмнөх хуралдаанаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан. Энэ салбарт бэрхшээл, тулгамдсан асуудал хэр байна вэ? -Улсын Их Хурлын даргын энэ оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл…
Нийслэлийн хэмжээнд авто зам болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр энэ сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 86 хүн тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал эрэгтэй 37, эмэгтэй 49, 0-18 насны хүүхэд 13 ирсэн байна. Халтирч унах гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож буй юм. Хүнд хэлбэрийн гэмтлийн тохиолдолд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна. Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа…
Улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг хэрэгжүүлдэг ашгийн төлөө бус Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент “хүн төвтэй”, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхийн тулд “Гурван төгөлдөршил” бодлогыг гол стратеги хэмээн зарласан. Энэхүү бодлогын хүрээнд байгуулсан 54 ажлын хэсгийн…