Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна. Энэ тогтоолыг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөнө. Монгол Улсын Засгийн газраас хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан 2018, 2019, 2020, 2022, 2023 онд нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг…
Зохиогч: Admin
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссоос Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүллээ. Хүний Эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлж буй саналд хүний эвлэлдэн нэгдэх эрхийн хүрээнд “Төрийн бус байгууллагын тухай хууль”, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийн хүрээнд “Хэвлэл мэдээллийн тухай хууль”, улс төрийн асуудлын хүрээнд “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-иудыг шинэчлэх шаардлагатай байгаа саналаа хэллээ. Мөн үүнээс гадна хүүхдийн эрхийн асуудал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлыг хөндсөн саналаа хүргүүллээ. Хүний Эрхийн Үндэсний Комиссын ирүүлсэн эдгээр саналуудыг МАН судалж, УИХ-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах юм. Монгол Ардын Нам 2024-2028 оны Улсын Их Хурлын…
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нийт 556 хүн ханджээ. Ганцхан өдрийн дотор ийм олон хүн гэмтлийн эмнэлэгт очно гэдэг цочирдом үзүүлэлт биз дээ? Ганцхан өдөрт гэмтэж бэртэж байгаа хүнийхээ тоогоо дайн байлдаан болж байгаа бүс нутгаас илүү гарах шахаж байгаад төр болон иргэд онцгой анхаарах шаардлагатай боллоо! Д.Дорж
Шинэ Зеландад нэг удаагийн электрон тамхи худалдахыг хориглож, 18-аас доош насныханд уг бүтээгдэхүүнийг зардаг жижиглэн худалдаачдад ногдуулах торгуулийг нэмэгдүүлж, жижиглэнгийн худалдаатай холбоотой зохицуулалтыг сайжруулна гэдгээ тус улсын Засгийн газар лхагва гарагт мэдэгдлээ. Ирээдүй хойч үеийнхэнд тамхи худалдахыг хориглосон дэлхийд анхных гэгдэх хуулийн төслийг засгийн газар эргүүлэн татах болсноор ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Гэхдээ Засгийн газар тамхидалтыг бууруулахын төлөө хүчин чармайлт гаргасаар байгаа бөгөөд электрон тамхитай холбоотой нэмэлт зохицуулалтуудыг багтаасан өөр арга хэмжээг хэрэгжүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн яамны дэд сайд Кейси Костелло хэлэхдээ, электрон тамхи татах нь тамхидалтын түвшнийг мэдэгдэхүйцээр бууруулахад нөлөөлсөн хэдий ч өсвөр үеийнхний дунд электрон тамхины хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаа нь эцэг эх, багш нар, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн санааг зовоож байна гэлээ. Шинэ дүрэм журмын дагуу 18-аас доош насны хүмүүст электрон тамхи зарсан жижиглэн…
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч 3 дугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулахад – Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх; – Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх; – Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн…
13 давхар орон сууцны 3 давхарт тамхины иш хөглөрч, хаясан шүлс хатаж амжаагүй нэлийх нь бохир хогийн цэгийг санагдуулна. 50 нэлээд гарсан насны жижигхэн эмэгтэй шал угааж байв. “Та өдөр болгон орцоо цэвэрлэдэг үү?” гэж асуувал “Тиймээ” гэж байна. 13 давхараас эхлэн угаасаар нэг давхарт ирэхэд хамаг бие нь сульдаж хэвтээд өгмөөр санагддаг гэж нэмж хэлээд санаа алдахад нь хачин ихээр өрөвдөв. “Хамгийн хэцүү нь маргааш дахиад л ухамсаргүй хүмүүсийн бохирдуулсан орчинг цэвэрлэнэ гэж бодохоос халширдаг ч амьдралын төлөө зүтгэж л байна даа. Ахлах ангийн хүүхдүүд, бас архичин, тамхичид их зовоох юм. Тэд хүний хөдөлмөрийг үл ойшоон нулимдаггүй байсан бол…
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацааны анхны хуралдаанаа өнөөдөр (2024.03.19) хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилж, энэ оны нэгүгээр сарын 12-нд өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Донорын тухай хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж буй…
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.03.19) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн даргалсан бөгөөд хуралдаан 12 цаг 36 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай…
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан. Тухайн үед тэрбээр тус компанийн удирдлагатай уулзаж, уг асуудалд хуулийн баг гарган ажиллуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзлаа. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлджээ. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд…
Амьдрал бэлэглэх хүмүүнлэгийн аян үргэлжилж, ЦССҮТ-ийн бодлого, үйл ажиллагааг дэмждэг байгууллага, иргэний цар хүрээ улам өргөжсөөр байна. ЦССҮТ-ийн цус цуглуулах явуулын баг “Оюу толгой” компанийн Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь оффист ажиллаж байна. Хамтын ажиллагааныхаа хүрээнд энэ сарын 21-нийг хүртэл гурван өдөр ажиллах бөгөөд Оюу толгойн нийт ажилтнууд өндөр идэвхтэйгээр цусаа хандивлаж байна. Д.Лхагва