Нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.500.000 төгрөг болгожээ. Энэ бол нэг талаасаа хариуцлагатай, мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй жолооч нар ажиллах ёстой гэсэн шалгуур юм. Яг үнэндээ хурд хэтрүүлдэг, гэрлэн дохио зөрчдөг, эгнээ байраа буруу эзэлдэг, хөдөлгөөнд оролцож байж гар утсаараа кино үздэг, видео колл хийдэг, дуут дохиог балмадаар чарлуулдаг, тамхи татдаг, цонхоороо нус, шүлс, хог хаядаг, зорчигчдыг хэл амаар доромжилдог, бууж, сууж амжаагүй байхад нь хөдөлдөг, байнга бэлэн мөнгө авдаг, хөгжим орилуулдаг гээд түмэн хэрэг зөрчил гаргадаг хүмүүс бол автобусны жолооч нар. Хүний амь насыг хариуцаж яваагаа ойлгодоггүй ухамсаргүй этгээдүүд нийтийн тээвэрт яагаад ч тэнцэхгүй!Цалинг нь нэмээд байхад мөн л…
Зохиогч: Admin
Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 07-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна. Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 07-ны байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраалаа. /ОБЕГ/
Өнөөдөр АН үүсэн байгуулагдсан өдөр. Тус намын ойн баярын хурал дээр АН-ын дарга Л.Гантөмөр хэлсэн үгэндээ “Монголд олон намын тогтолцоо бий болж, иргэд нь сонгох сонгогдох эрхээр хангагдсан ч өнөөгийн эрх баригч намаас өөр улс төрийн хүчин дангаар төр барьсан дөрөвхөн жил л байдаг. Энэ хэрээрээ ардчилал гажуудаж, хүн зон нь эргэлзэж, улс орон дарангуйлал руу чимээгүйхэн гулсах боллоо. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхийг хүсэхгүй байгаа ч сургамж авч улс гэрээ өөд нь татаж, хүн зоныхоо амьдрал ахуйг дээшлүүлэх нөр их ажил биднийг хүлээж байна” хэмээн онцлов. Д.Бат
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхдээ “Байгалийн ухааны боловсролын суурь үзүүлэлт дампуурчээ. Есдүгээр ангийн 15 настай гурван хүүхэд тутмын хоёр нь эх хэлээрээ уншаад ойлгохгүй байна. 7000 гаруй хүүхдийн 50 хувь нь математикаар муу үнэлгээ авсан нь 9 дүгээр ангийн хүүхдийн сурлагын үнэлгээ доогуур буюу дөрвөн аргын тоогоо нэмж хасах чадваргүй байна гэсэн үг юм” хэмээн тодотгосон. УИХ-ын гишүүн хүн бол дугаар хорооны иргэн биш. Тэгэхлээр О.Цогтгэрэл хариуцлагагүй үг хэлээгүй байх. Дөрвөн аргын тоо бодож чадахгүй ахлах ангийн хүүхэд байж болох уу? Д.Дорж
Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 2024.04.07-ны өдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, нийслэлийн Захирагчийн ажлын албаны, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж оролцов. Гол зорилго нь шар усны үер болон ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэх байлаа. Учир нь цасан бүрхүүлийн хэмжээ нийт нутгаар багасаж байгаа ч томоохон голын хөндий, ай сав гараар 75-95 хувийн цасан бүрхүүлтэй байна. Цас мөсөнд агуулагдах усны хэмжээ их, цаг агаар дулаарч байгаатай холбоотой шар усны үерийн эрсдэл нэмэгдсээр байгааг энэ үеэр анхааруулав. Нийслэлийн…
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч компанийн ажил зогсож, арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон өрхүүд өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авлаа. Тодруулбал, НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохирсон юм. Иймд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих…
Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт маш их газар авч байгаа. Энэ асуудлыг Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган /2024.04.04/ дээр хөнджээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цахим болон үе тэнгийн дээрэлхэлтийг хамгийн их анхаарч байгаа Засгийн газар, сургуулиудад сэтгэлзүйчдийг бэлтгэн ажиллуулж эхэлсэн” хэмээн гишүүдийн асуултад хариулах үеэрээ онцолсон байна.
Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 05-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, бүрэн унтраалаа. Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 4400 га талбай өртсөн байна. Дорнод аймгийн нутгаар салхи, шуургатай байгаа тул иргэн бүр анхаарал, сэрэмжтэй байхыг Онцгой байдлын албанаас АНХААРУУЛЖ байна.
Барилгажуулна, гэр хорооллыг устгаж оронд нь өчнөөн мянган хүний орон сууц босгоно л гээд байдаг. МАН 300 мянган айлын орон сууц барина гээд амлачихлаа шүү дээ. Налайхад л гэхэд анх удаа 635 өрхийн 7 блок бүхий орчин үеийн цогцолбор хотхон ашиглалтад оруулна л гэж байна. Утаанаас салахын тулд гэр хорооллыг барилгажуулахаас өөр арга байхгүй. Гэхдээ барьсан барилга нь чанар муутай, гал түймэр, газар хөдлөлтөд тэсвэргүй бол баахан хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй шүү дээ. Үүнийг бодолцож, барилга барих чанар стандартыг ягштал мөрдүүлэх талаар ямар ажил зохиох вэ? Туркэд чанаргүй барилга ямар гамшиг дагуулсныг мартаагүй биз дээ?…
Монгол Улсад даатгалын салбар үүссэний 90 жилийн ойг тохиролдуулан Монголын Даатгалын холбооноос “Жилийн хамгийн том 1️ хувь” аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг даатгалын салбарт хэрэгжиж буй технологийн шийдлүүдээр хэрхэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцэхээр “Түгжрэлийг бууруулахад иншуртекийн эерэг нөлөө” салбар хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын төлөөллүүд болон Монголын Даатгалын холбооны гишүүн байгууллагууд оролцлоо. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Хот төлөвлөлттэй холбоотой олон алдаанаас гадна зам тээврийн осол авто замын түгжрэлд багагүй нөлөө үзүүлдэг. 2023 оны…