Төр, түмний түвшинд мөн ч олон жил ярьсан баялгийн сантай болох асуудал одоо нэг биелж мэдэхээр боллоо. Бараг л 20-иод жил ярьсан сан л даа. Харин одоо Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Гэхдээ “…Энэ хуулийг УИХ шийдчихнэ биз” гээд хаячихмааргүй аж. Яагаад гэхээр Үндэсний баялгийн сангийн хуульд “…УИХ баталж чадах болов уу, яах бол” гэмээр хэд хэдэн агуулга багтжээ. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий ордуудын 34 хувийг “Эрдэнэс Монгол”-оор дамжуулаад Үндэсний баялгийн санд хуримтлуулахаар болсон байна. Хуулийн танилцуулгад “…2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг, түүний дотор газрын…
Зохиогч: Admin
Сүүлийн жилүүдэд ихэвчлэн 16, түүнээс дээш давхар барилгууд баригдаж байгаа. Харамсалтай нь ахуйн хүрээний тамхидалт оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд үнэхээр заналхийлж байна. Тагтан дээрээ тамхи татаад, унтраалгүй хаяснаас болж өчнөөн зуун айл орох оронгүй болох эрсдэл бодитой нүүрлээд байна. Хэдэн жилийн өмнө нэг бүдүүлэг этгээд татсан тамхиныхаа ишийг унтраалгүйгээр шидчихсэн чинь доод айлынх нь тагт руу орж, улмаар хураалттай эд зүйлсэд нь гал гарч тухайн орон сууцны айлууд бүхэлдээ галын эрсдэлд орсон жишээ бий. Өнгөрсөн жил л гэхэд Баянмонгол болон 15 дугаар хороололд бүдүүлэг тамхичны гайгаар гал гарч айл өрх орон гэрээсээ салж байлаа шүү дээ! Бас орцонд татаж…
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024.04.08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, алба хаагчидтай уулзан, зарим үүрэг, чиглэлийг өглөө. Энэхүү уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж буй алба хаагчид бол хүний эрхтэй холбогдсон эмзэг асуудалтай өдөр бүр нүүр тулж ажилладаг хүмүүс. Тиймээс өдөр тутмын үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй байж, хууль тогтоомж, дүрэм, журам ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажиллах шаардлагатайг онцоллоо. Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах гурван үндсэн чиглэлд алба хаагчдыг цаашдаа илүү анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүнд, Нэгдүгээрт, иргэнийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг. Шүүхийн шийдвэр…
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан. Хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа билээ. Хянан шалгах түр хороо нь нийт 5 хянан шалгагч, 6 шинжээчийг томилон ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж ажилласан. Тус хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их…
Дөрөвдүгээр сарын 10, 11-нд уулархаг нутгуудаар болон Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орно. Түүнчлэн 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр,зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.
ОХУ-ын Сибирийн бүс Уралын нуруу орчмын нутагт дөрөвдүгээр сарын 7-нд шар усны үер буужээ. Орск болон Ялшинка хот үерт автаж 10 мянга орчим барилга усанд автаж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Ялшинка хотын эрх баригчдын мэдээлснээр 230 мянган оршин суугчтай хотоос 6100 гаруй хүнийг аль хэдийн нүүлгэн шилжүүлсэн, 40 сургуулийн 15 нь усанд автсан гэв. Иргэд цөөн тооны тэжээвэр амьтан, эд зүйлээ авч амжсан тухайгаа мэдэгджээ. Энэ нь тус улсад сүүлийн 80 жил тохиогоогүй байгалийн гамшигт үзэгдэл болсон хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнэлээ гэж ОБЕГ мэдээллээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН төрийн бүх шатанд эрх бариад найман жил боллоо. Ямар ч шалтаг тооцохгүйгээр 40 их наядын нүүрсний хулгайчийг олох 100 хувь эрх мэдэл нь байна. Гэтэл одоо хүртэл олж илрүүлж чадахгүй байна гэдэг бол өөрсөдтэй нь холбоотой шүү дээ. Нүүрсний хулгай нь гэдэг нь Чалкогийн өрийг төлж дууссанаас хойш эхэлсэн юм шиг ойлгогдож байгаа. Нүүрсний хулгайг МАН хэзээ ч илрүүлж чадахгүй. Харин АН ялах юм бол илрүүлнэ. Намайг Хууль зүйн сайдаар томилох юм бол би илрүүлээд л өгнө. Өөрөөр энэ хэрэг илрэхгүй” хэмээн том дуугарсан байх юм. Ард түмнийг басамжлаад ч…
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан бөгөөд гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хийж шүүх эрх мэдлийн талаар тусгайлан зохицуулсан. Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг анх баталсан хэмээн хуулийн төсөл санаачлагч танилцуулав. Тэрбээр, Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу 06 дугаар сарын 14-ний өдрийг…
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг УИХ-ын сонгуульд нэр дэвших, эсэхийг сонирхож байгаа хүмүүс бий. Ялангуяа МоАХ-ны идэвхтэй гишүүд, дэмжигчид буюу түүний улаан фенүүд хамгийн их хүсэн хүлээж байгаа. Гэхдээ мань эр өөрөө Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэх үеэрээ сэтгүүлчийн асуултад “Би нэр дэвшихгүй байх” гэж хариулсаныг хүмүүс санаж байгаа. Бүр дэвшихгүй бус дэвшихгүй байх гэсэн нь мөн л хүлээлт үүсгэсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр нэр дэвшихгүй гэдгээ АН-ын дарга Л.Гантөмөрт хэлсэн бололтой юм. Үнэн бол өөрийн талын хүмүүсээ парламентад илүү түлхүү оруулах тактик барьж байгаа хэрэг л дээ. Нөгөө талаас нь харвал АН-ын бусад бүлэглэлтэй…
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрсэн гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах зэргийг үүрэг болгосон. Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайд цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн байна. Мөн Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийсэн бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас албан хаагчдаа уриалан, байгууллага,…