Эр бяр, ид хаваараа арлын Японыг шуугиулж явсан алдарт Их аварга Асашёрю Дагвадоржийг маань хүнд өвчин ороожээ. Сүмо бол жинхэнэ эр зориг, тэсвэр тэвчээр шаарддаг мэргэжлийн спорт. Түүний барилдаан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, зүрхийг нь догдлуулж чаддаг байсан юм. Эрэмгий харц, хурц дайчин барилдаан нь сүмо бөхийг дэндүү сонирхолтой болгодог байлаа. Асашёрютай хамт Монгол Улсын нэр цууриатдаг байлаа. Сүмо бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Их аваргад аюулт өвчнийг дарах их хүч бий гэдэгт эргэлзэхгүй байна. Монголчууд аа, эд хавтай, эрэмгий дайчин Д.Дагвадорждоо сэтгэлийн урам хайрлацгаая. Д.Лхагвадорж
Зохиогч: Admin
Хавар болж Улаанбаатарчуудын өвөлжингөө хаясан нус цэр, ялгадас гэсэж эхэллээ. Үүнийг дагаад элдэв вирус, бактер агаарт дэгдэж байна. Ядаж байхад хүмүүс нохойгоо хаа тааралдсан газар нь сариулж, баалгах дүр зураг хаа сайгүй. Хөгжилтэй оронд гудамжинд нохойныхоо бохирыг гаргахыг зөвшөөрдөггүй. Харамсалтай нь Монголчууд нохойгоо гэртээ бус гадаа хүндрүүлж сургажээ. Орон сууцны ойр хавиар нэг хөглөрөх нохойны ялгадас гутлаар нь дамжаад гэрт нь орж ирнэ гэдгийг тоодоггүй нь эмгэнэлтэй. Нохой өтгөн, шингэнд хүний биед хортой маш их вирус байдаг учраас эмч нар байнга сануулдаг. Даанч амиа бодсон бүдүүлэг хүмүүс үүнийг хүлээж авахгүй байгаа нь бусад хүмүүст гай болж байна! Д.Дорж
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд айлын амбаар шатаж байна гэх дуудлага ирсний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3х2 хэмжээтэй амбаар, хашаа шатаж байсныг унтраасан. Энэ үеэр газын баллонууд олдож, алба хаагчид аюулгүй болгож, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Иргэд, олон нийт газ хадгалах нь гал түймрийн үед тэсэрч дэлбэрэх, алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг хохироох, ойр орчинд аюулыг дагуулж байна. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд газыг ашиглахдаа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд учрах аюулаас сэргийлж, ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын…
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал даваа гарагт эхэлж, тангарагтны шүүгчдийг сонгон шалгаруулах үйл явц эхэлжээ. Нийт 50 гаруй тангарагтны шүүгчийг шударга байж чадахгүй хэмээн хэлсэнтэй нь холбогдуулан чөлөөлсөн байна. Боломжит тангарагтны шүүгчдийг улс төрийн үзэл бодлыг нь илтгэх асуултуудаар дамжуулан маргааш үргэлжлүүлэн шалгах ажээ. Улмаар Нью-Йоркийн 12 төлөөлөл, зургаан орлогчоос бүрдсэн багийг сонгоно. Д.Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өмгөөлөгчөөрөө дамжуулан насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Дэниелст дуугүй байсных нь төлөө 130 мянган ам.доллар өгсөнтэй холбоотой санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг 34 зүйл ангиар буруутгаж байгаа юм. Харин Д.Трамп өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр иржээ. Д.Трампын хувьд АНУ-ын түүхэнд эрүүгийн хариуцлагад татагдсан анхны ерөнхийлөгч асан болж байгаа юм. 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд…
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдоод байгаа Г.Гэрэл олон нийтийн телевизийн өнөөгийн байдлын талаар сэтгүүлчид байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Би шууд ажилдаа орсон. Нэгдүгээрт, бид ямар хөтөлбөрийн бодлоготойгоор телевиз, радио, сайт маань ямар сүлжээ, нэвтрүүлэг явуулаад байна вэ гэдэгт дүгнэлт хийж танилцлаа. Хоёрдугаарт, санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өглөө. Ингээд хэдэн хэдэн шийдэлд хүрч, 2024 оны төсвийн үйл ажиллагааг дөнгөж саяхан Үндэсний зөвлөлдөө танилцуулсан. Ер нь бол энэ оныхоо төсвийг батлуулахгүйгээр хагас жил орчим ажилласан байна. Үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой асуудлуудыг Үндэсний аудитын байгууллага шалгаж байгаа. Мөн хуулийн дагуу хөндлөнгийн аудит орж ажиллах учиртай. Энэ шалгалтын хүрээнд тодорхой асуудлууд удахгүй яригдана. Түүнийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.…
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголоор өчигдөр буюу эхний өдөр эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж, хэлэлцсэн бол өнөөдөр эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаар хянан шалгагч нар, шинжээчдийн тайлан дүгнэлтийг авч хэлэлцэн, гэрчүүдийн тайлбарыг сонсоно. Өмнөх өдрийн төлөвлөсөн сэдвүүдээс төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлын асуудлыг хэлэлцэж амжаагүй тул өнөөдөр үргэлжлүүлнэ. Энэ сэдвийн хүрээнд дуудагдсан гэрч байхгүй бөгөөд Түр хорооны хянан шалгагчийн танилцуулгыг сонсож, гишүүд болон сонголын бүрэлдэхүүн асуулт асууж, хариулт авна. Энэ өдрийн сонсголын төлөвлөсөн сэдэв буюу эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаарх…
“Улаанбаатар смарт карт” ХХК-иас иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, автобусны буудал дээр ТҮЦ байршуулсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны 26 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны “U money” үйлчилгээний цэгийн байршлыг шинэчлэх тогтоох тухай тушаалаар нийслэлийн хэмжээнд нийт 124 байршлыг баталжээ. Улмаар төсөл хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК нь УБЗАА-тай гэрээ байгуулалгүйгээр зөөврийн байгууламжийн угсралтыг захиалан хийлгэж, үйлчилгээ эрхлэгчтэй дур мэдэн гэрээ байгуулсан байна. Мөн тухайн байгууламжууд нь Нийслэлийн Засаг даргын…
“Голомт капитал ҮЦК” ХХК-ийн “БИД” ББСБ ХХК-тай хамтран хөрөнгө оруулагчдад санал болгож буй эрсдэл, татвар багатай, өндөр өгөөжтэй “БИД” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг нээж цан цохих ёслол өнөөдөр боллоо. Хөрөнгийн зах зээл хөгжсөн улс орнууд эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж, иргэд нь аз жаргалын индекс, амьдралын чанараараа ялгарч байдаг. Ийм л ирээдүйг та бидэнд ойртуулахад бодит хувь нэмрээ оруулж чадах Чингис хаанаараа овоглосон нэгэн шинэ Хөрөнгийн бирж өнөөдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Ийнхүү ЧИНГИС ХААН Хөрөнгийн бирж нь үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын гуравдахь мэргэжлийн байгууллага болж байна. Хөрөнгийн биржийн нээлтийн ёслолын ажиллагаанд…
Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад,Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан суманд нийт 9 иргэн төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, 9 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө. Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангай аймгийн Хужирт, Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас, шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэлнэ. Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм. Сонсголын эхний өдрийн “Эмийн хүртээмж” сэдвийн хүрээнд Эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм…