Арабын Нэгдсэн Эмират улсад сүүлийн 75 жилд ороогүй их хур тунадас буусны дараа гудамж талбай үерт автаж, далдуу модыг үндсээр нь булга татаж, барилгын фасадыг эвдэж сүйтгэсэн байна. Ийм хүчтэй бороо 1949 оноос хойш нэг ч ороогүй байна. Аялал жуулчлалын алдартай Дубай хотод нислэгүүд цуцлагдаж, замын хөдөлгөөн зогсч, сургуулиуд хаагдаад байна. Бороо маш ширүүн орсон тул үерийн ус нэмэгдэж, замууд гол болж хувирсан тул зарим жолооч машинаа орхиход хүрчээ. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлтөөс болж дэлхийн дулаарал нэмэгдэж энэ мэт их хэмжээний хур тунадас орох нь элбэг болж байна. Эмират улсаас гадна Арабын Оман улсад аадар борооны улмаас…
Зохиогч: Admin
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “С.Зориг агсны хөшөөг хамгаалалтад авч, соёлын өвд бүртгүүлэх” чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгчээ. Тэрээр “Ардчилсан хувьсгалын оюун санааны бэлгэдэл болсон энэ хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэн шилжүүлнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл юм. Сүхбаатарын талбайг хуваагаад авчихсан бүлэглэл С.Зориг агсны хөшөөнд ингэж хандсан. Үүнд гайхаад байх зүйл алга. Тэдний зорилго нь С.Зориг агсны хөшөөг олон нийтээс холдуулж, үйл хэргийг нь он цагийн урсгалд мартуулан бүдгэрүүлэхэд байгаа шүү. Ердөө л үнэн нь илрэхээс үнхэлцгээ хагартал айсан гэмт хэрэгтнүүдийн нуугдмал сонирхол нь энэ. Лав намайг Ерөнхий сайд байхад энэ хөшөөг хаашаа ч хөдөлгөхгүй” гэсэн байна. Сануулахад,…
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн “Цаг үе,үзэл бодол” нэвтрүүлгийн өчигдрийн /2024-04-16/ дугаарт оролцож цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа гурилын үнийн талаар сэтгүүлчийн асуултад тодорхой хариулт өгч, энэ салбарт үүсээд буй нөхцөл байдал, иргэдийн худалдан авах чадварт гурилын үнийн өсөлт хэрхэн нөлөөлж буй болон цаашид Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар ярив. Сүүлийн жилүүдэд улаан буудайн тариалалтыг дэмжиж төрөөс татаас өгсөөр байтал гурилын үнэ өссөн нь энэ салбарын хэдхэн компани үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг болсон. Иймд гурилын зах зээлийг тэлж, үнийг…
Яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж 2022-2024 онд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын талаарх тайлан мэдээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 онд 173717 иргэн, 2023 онд 150849 иргэн утсаар болон сошиал сувгуудаар хандсан байна. Утсаар тус төв 2022 онд 72679, 2023 онд 94080 дуудлага хүлээн авч дунджаар 64,5 хувийн гүйцэтгэлтэй…
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж, “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа. Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгох замаар оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ. Мөн тус журмаар Консерваторын сургалтын орчныг сайжруулах арга хэмжээ, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг, дагалдах хэрэгсэл худалдан авах болон засвар үйлчилгээний зардалд Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгоно.
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Гэхдээ эмийн зах зээлийг атгасан хүмүүс дээрх үйл ажиллагааг эсэргүүцэж, хяналт шалгалт хийсэн УИХ-ын гишүүдэд дарамт шахалт үзүүлж байгаа гэнэ. Тухайбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд заналхийлсэн мессеж ирэх болжээ. Энэ талаар Ж.Чинбүрэн гишүүн “Манай хянан шалгагч нар хоёр хуулийн хүрээнд хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж байна. Хуультай, хуулийнхаа хүрээнд хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийг хооронд нь уяж үзэж байна. Энд 41 нэгж байгууллага, дээр нь хамаарал бүхий этгээд 9654 хүмүүсийг 20221 аж ахуйн нэгжтэй нь хамаарал бүхий мөн эсэхийг судаллаа. Надад…
Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.500.000 төгрөг болгоно гэж амлаад санасандаа хүрсэн. Үүний цаана жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх бодлого давхар агуулагдаж байсан юм. Гэвч нөгөө цалингаа нэмүүлсэн жолооч нар нь бэлэн мөнгө авсаар, хууль дүрэм, ёс зүйн алдаа гаргасаар л байна. Жолооч нарыг сонгон шалгаруулна гэсэн ч нөхцөл байдал дээшилсэнгүй. Хотын дарга мөн л ТҮК-ын ажилтнуудын цалинг 3.500.000 төгрөгт хүргэнэ хэмээн мэдэгдлээ. Үүний үр дагаварт хот угаасан шал шиг болох нь юу л бол? Иргэдийн ухамсар, соёл дээшлээгүй цагт гудамж талбайн үйлчлэгчдийн цалинг нэмээд нэмэргүй шүү дээ. Өглөөнөөс орой болтол цэвэрлэсэн гудамж маргааш өглөө нь дахиад…
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголын эхний хоёр өдөр эм хангамжийн салбарын тогтолцоо, зохицуулалт, хүний нөөц, хүртээмж болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс, худалдах, худалдан авах ажиллагаа, нийлүүлэлт, устгалын асуудлыг нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь хянан хэлэлцлээ. Өнөөдөр эмийн бүрдэл болон чанарын хяналтын асуудлыг хөндөж, үүний хүрээнд эмийн чанарын хяналтын тогтолцоо, цувралын хяналт, лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал, зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх эмийн шинжилгээ, зөрүүтэй дүгнэлтүүдийн асуудал, Монгол Улс дахь эмийн бүртгэл, уг бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд, хүний эмийн Зөвлөлийн үйл ажиллагаа, томилгоо, тусгай…
Үндсэн хуульд өнгөрсөн жил өөрчлөлт оруулсан. “…УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гээд 21.1 дэх хэсэгт нь заасан. Өөрөөр хэлбэл, энэ өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог сонгож, гишүүдийн тоог нэмсэн. Энэхүү шинэ тутам “дүрэм”-ээр 2024 оны УИХ-ын сонгуулийг явуулах гэж байна. Сонгуулийн жилийн өмнөхөн орсон энэ өөрчлөлтийг “сонгууль сонирхсон” улстөрчид хүндээр хүлээж авсан. Энэ нууц биш. Туршлагатай хэд нь ч, шинэ улстөрчид ч том тойрогт олуулаа өрсөлдөхдөө бэлэн биш байв. Гэвч нэгэнт батлагдсан хуулийг дагаж бэлтгэлээ базааж эхлээд байна. Харин судлаачид, экспертүүд…
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах Ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан тухайн Ажлын хэсгүүд нь Зөрчилтэй эзэмших, ашиглах эрхтэй газар, хайс, хашаа, байгууламж; Хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм зөрчсөн барилга байгууламж; Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түр байгууламж, өргөтгөл; Хаягийн байгууламж, самбар, гадна хаяг; Гэрэлтүүлгийн шон, замын тэмдэг тэмдэглэгээ; Гудамж талбайн хогийн сав, хог хаягдал зөөх, тээвэрлэлт; Инженерийн шугам сүлжээний онгорхой таг,…