Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо. Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгалаа. Үерийн…
Зохиогч: Admin
Зөв төлөвшилтэй хүүхэд, залуус олон байгаа нь бахархал төрүүлж байна. Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны хүүхдүүд сайн дураараа тоглоомын талбайгаа цэвэрлэж бусдад сайн үлгэр жишээ үзүүлжээ. “Та нартаа баярлалаа. Нэг сайхан үг байдагдаа, ахмадууд маань зөвлөх хүч, эмэгтэйчүүд эвлэрүүлэх хүч, залуус зүтгэх хүч байдагаа гэж. Залуус маань олон сайхан ажил санаачлан хийгээрэй” гэж тус хорооныхон талархалаа дэвшүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2024.05.28) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2009 онд Монгол Улсын Их Хурлаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгон шинэчлэн баталсан билээ. Энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэйгээр оролцох боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, салбар дундын бодлого зохицуулалтыг сайжруулах…
Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг Данийн парламент /Фолькетинг/ дэмжсэнгүй. Уг баримт бичгийг батлахыг гишүүдийн 83 нь эсэргүүцэж, 21 нь дэмжсэн бол хоёр гишүүн түдгэлзсэн гэж Данийн парламентын цахим хуудсанд мэдээлжээ. Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг тус улсын сөрөг хүчний дөрвөн нам энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр өргөн барьжээ. Дөрөвдүгээр сард уг төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен мэдэгдэхдээ, “Дани улсын хувьд ямар ч урьдчилсан нөхцөл байхгүй гэсэн ганц шалтгаанаар тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн байна. “Бид энэ тогтоолыг дэмжих боломжгүй, гэхдээ дэмжих өдөр ирээсэй гэж хүсэж байгаа” гэж…
Сүүлийн үед охид, хөвгүүд, залуус автобусанд ахмад настнуудад суудал тавьж өгөхөө бараг больсон талаар настнууд бухимдах боллоо. Энэ талаар иргэдийн төлөөлөл ийнхүү ярьж байна. -Би одоо 68 настай. Саахарын өвчтэй болохоороо хөл мэдээ алддаг. Өчигдөр орой автобусанд орж иртэл сул суудал байсангүй. Ихэнх суудлыг 17-20 насны залуучууд эзэлсэн байлаа. 18 орчим насны охины дэргэд очиж зогсвол босч өгсөнгүй. “Эгч нь бие муутай хүн. Босоод өгөөч” гэвэл “Уучлаарай, би жирэмсэн гэж” хээв нэг худлаа хэлдэг байгаа. Жирэмсэн хүнийг би мэдэхтэйгээ. Тэгж худлаа ярьж суугаад сурчихсан юм билээ. Хэдхэн буудал газар залуу хүмүүс зогсч явлаа гээд ахмадууд шиг ядрах уу? (СХД-ийн иргэн…
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчидтэй хариуцлага, ёсзүйн гэрээ байгууллаа. Тэрээр энэ тухай: “Та бүхэнд Шинэ 30 жилийг эхлүүлэх үнэт зүйлийн ТҮҮЧЭЭ болохыг ерөөе! Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна. Улсын Их Хурлын гишүүн гэдэг эрх ямба, хувийн ашиг сонирхлыг хойш тавьж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл билээ. Энэ утгаар өнөөдөр нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулж, амжилт хүсэв. Хувь тэнцүүлсэн тогтолцоо бол мэргэжлийн экспертүүд, нийгмийн салбарын төлөөлөл, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөллийг багтааж чаддагаараа төр, иргэний ойлголцлын…
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн тойруугийн гудамж буюу “Алтай хотхон” орчимд хур борооны улмаас авто замын болон явган хүний замын зорчих хэсэг усанд автдаг байсан. Тогтсон усыг соруулах арга хэмжээ авч ажилладаг байв. Тэгвэл тус байршилд борооны ус зайлуулах 437 метр шугам угсарлаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн орон нутаг даяар эрчимтэй өрнөж, сонирхох малчдын тоо нэмэгдсээр байна. Харин АН энэ хөдөлгөөний агуулгыг үгүйсгэж, мушгин гуйвуулсан мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж эхлээд байгаа. Үүнийг эсэргүүцэж “Хурдасгуур” төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат, “Хурдасгуур” төвийн захирал Ё.Азжаргал, Архангай аймгийн Цахир сумын малчин Н.Баяндүүрэн, СДМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай, Сэлэнгэ аймгийн Жавхлант багийн “Бумбат таван богд” хоршооны захирал Т.Ууганцэцэг, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Төрболд нар оролцож тодруулга, тайлбар хийв. Ү.Амарбат “Шинэ хоршоо хөдөлгөөн өнгөрсөн нэг сарын хугацаанд улс орон даяар өрнөж байна. Малчид өөрсдийнхөө асуудлыг өөрсдийн…
Монгол бол байгалийн хийн төвлөрсөн системгүй улс. Ахуйн хүрээнд ч албан байгууллагын хэмжээнд ч газ хэрэглэх туршлага, соёл хомс. Энэ үүднээсээ газны хэрэглээндээ алдаа гаргаж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарсаар байна. Харамсалтай нь орлого ашиг хөөсөн янз бүрийн компаниуд газыг хүссэн хүнд нь дуртай хэмжээгээр нь хяналтгүй худалдан борлуулдаг явдаг арилсангүй. Yүнд хяналт тавьдаг төрийн байгууллага ч гэж алга! Уг нь 3 давхараас дээш давхар орон сууцанд газ хэрэглэхийг хориглодог боловч хэнэггүй, ухамсаргүй, харанхуй хүмүүс үл тоож бусдын амь насыг дээсэн дөрөөн дээр аваачиж байна! Нэг л баллонтой газ дэлбэрвэл тэр орон сууц нурахдаа тулна шүү…
Ойрын өдрүүдэд буюу тавдугаар сарын 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, зургаадугаа сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Иймд нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байж, хол, ойрын замд гарахдаа хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж, баталгаат гүүр, гармаар зорчих, -Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах, -Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ…