УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Ерөнхий сайдаар томилогдох үед УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй байсан. Бүгд масктай, шилэн хоргоны цаанаас харилцдаг, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эдийн засаг -4,7 хувь, улсын төсөв 30 орчим хувиар тасарсан байсан. Цар тахлыг даван туулах Засгийн газрын бодлогыг УИХ дэмжиж ажилласан. Түүний хүчинд вакциныг цаг алдалгүй татан авч, вакцинжуулалтыг хийж чадсан. Улс төр дөхсөн үед парламентын гишүүд намын хувьд өөр үзэл бодолтой ч улсынхаа хувьд том зургаар харж байсанд талархах учиртай. Ингэж чадсаны хүчинд цар тахлыг давсан. Үүний хүчинд хоёрдугаар сарын 14-нд цар тахлын хамгийн сүүлчийн хязгаарлалтыг…
Зохиогч: Admin
УИХ-ын дарга Г.Занданшатарын чуулганы сүүлийн хуралдааныг хааж хэлсэн үг Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 2024 оны хаврын ээлжит чуулган завсарлах гэж байна. Хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. Тэдгээрээс зарим онцлог хуулиудыг дурдвал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн найруулсан. Ингэснээр манай парламентын хөгжлийн нэгэн шинэ үе эхэлж, 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хуралдааны дэг ёс шинээр тогтлоо. Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн байх,…
Энэтхэгийн өөрчлөгч Ерөнхий сайд Нарендра Моди мягмар гарагийн орой үндэсний сонгуульд ялалт байгуулснаа зарласан боловч санал хураалтын сүүлчийн үр дүн гаргасны дараа түүний дийлдэшгүй олонхи болох зорилго нь нуран уналаа. “Өнөөдөр бол гайхамшигтай өдөр. Үндэсний ардчилсан холбоо (ҮХА) гурав дахь удаагаа Засгийн газраа байгуулах гэж байна. Бид ард түмэндээ талархаж байна” гэж Моди Нью Дели дэх намын төв байрандаа дэмжигчиддээ хандан үгийнхээ хэлэв. Моди NDA холбоотнуудынхаа тусламжтайгаар Засгийн газраа байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь түүнийг Энэтхэгийн тусгаар тогтнолын дараах хамгийн амжилттай улстөрчдийн нэг болгосон түүхэн үйл явдал юм. Гэвч Модигийн тэргүүлдэг эрх баригч Бхаратия Жаната нам парламентад үнэмлэхүй олонх…
УИХ-ын ээлжит 9 дэх удаагийн сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр хүлээн авч, амжилт хүслээ. Дээрх нэр дэвшигчдийн 6 нь өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Нийтдээ 2 сая орчим хүн амтай нийслэл хотын ажил улс төрийн намын амбиц, түүний ашиг сонирхлоос үл хамаарч оршин суугчдын эрх ашгийг эрхэмлэж, зогсолтгүй үргэлжлэх ёстой. Тийм ч учраас НИТХ, Хурал дахь намын бүлгүүд, Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ, дүүргүүдийн удирдлага бодлого, зорилгоо нэгтгэн урагшилж байгааг нэр дэвшигчид онцлоод цаашид энэ зарчмын дагуу ажиллах ёстойг хэллээ.…
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн өдрүүдэд автомашинтайгаа голын усанд суусан 3 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Тухайлбал өчигдөр /2024.06.04/ Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Дипломат хотхоны хойно голд машин суусан хүмүүс нь гарч чадахгүй байна гэсэн дуудлага 20:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн очиж иргэдийг голоос гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Мэргэжлийн байгууллагаас ихэнх гол, нуурын усны түвшин нэмэгдэж байгааг мэдээллэсэн. Иймд иргэдийг зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож аюулгүй зорчихыг ОБЕГ онцгойлон анхааруулж байна.
Шагай дүүг мэдэх болсоор 14 жил өнгөрчээ. 2012 оны орон нутгийн сонгуулийн үеэр түүнтэй анх танилцсан юм. Тухайн үед манайх Сонгинохайрхан дүүрэг (СХД)-ийн 21 дүгээр хороололд байлаа. Шагай СХД-ийн МАН-ын дэд дарга. Сэтгүүлчийнхээ хувьд түүнтэй уулзаж ярилцлага авахаар боллоо. 30 хүрээгүй хэрнээ маш нухацтай харцтай, яриа нь ч цэгцэрсэн, нэлээд чамбай залуу санагдаж билээ. “Энэ залуу чинь төрд ажиллавал юм хийж мэдэхээр хүн байна даа” гэдэг бодол тухайн үед яагаад ч юм төрсөн. Аливаа асуудалд хөнгөн хөдлөхөөргүй, нуруу зааж шийдвэр гаргах шинж тод ажиглагдсан. Ялангуяа төрийн хүнд байх ёстой тэр зайлшгүй чанарыг Шагайгаас олж харсан. Хамгийн гол нь хийж байгаа…
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлон зарлагдсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурлын ирэх 7 дугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлууллаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа Н.Өнөрцэцэг “Шүүхийн шийдвэрээс олон зүйл их тодорхой харагдаж байна. Сонгуулийн дараа шийдье гэж байгаа юм байна. Миний хувьд гомдолтой байна. Хэргээ хурдан шийдүүлээд ажлаа хиймээр байна, үр хүүхдээ тэжээмээр байна. Яг ямар хэргээр шүүж байгааг маань ард түмэн мэдэх хэрэгтэй учир шүүх хурлыг нээлттэй хийх ёстой” гэлээ.
Хууль гарч, Баялгийн сантай болсон. Тэр санд стратегийн ордуудыг нэгтгэнэ. Тэндээс нийтээрээ хүртэнэ. Ийм үндсэн агуулгатай. Гэвч стратегийн 16 ордын талаас илүү нь одоохондоо эрх зүйн хувьд Баялгийн сантай нийлэх боломжгүй. Байгаа хэдийнх нь “өрөм” бас байхгүй. Энэ яахав, уртдаа “наашлах” эрх зүй бүрдсэн. Харин тэр чигтээ хувийн компанийн мэдэлд оччихсон ордыг хэрхэх вэ. Энэ үнэхээр толгой өвтгөсөн асуудал юм. Жишээ нь Цагаан суваргын орд байна. Яахын аргагүй төгс хийжээ. Яагаад ч юм, 2014 онд эхлээд төрийн нэг институтээс санаачилга гарч, тэрийг нь Засгийн газар бланк дээрээ тавиад УИХ руу оруулсан. УИХ ердөө сар илүүхний дотор тэр том асуудлыг шийдчихсэн.…
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу зургаадугаар сарын 04-ний 04:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна. Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байна гэж Онцгой байдлын алба мэдээллээ.
Зуны амралт дөхөөд ирэхээр Хонхны баяр гэдэг албан бус арга хэмжээ эцэг, эхчүүдийг зовоодог болсоор удаж байна. Анх их дээд сургууль төгсөгчдийн хүрээнд болдог байсан бол одоо савнаасаа халиад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамардаг боллоо. Бүр 1 дүгээр ангийн жаахан хүүхдүүд хүртэл энэ баяр нэртэй зүйлийг тэмдэглэж байна. Хүүхдүүд биш л дээ, багш, эцэг, эхийн зөвлөл нь анх санаачлаад л зохион байгуулдаг ажил шүү дээ. Явах дургүй хүүхэд бий. Гэхдээ ганцаараа үлдэх хэцүү учир арга буюу бусдынхаа нөлөөнд автдаг. Үүнээс бол санхүүгийн дарамтанд ордог айл ч бий. Ахлах ангийн сурагчид ресторанд орно, дараа нь амралтанд явна. Энэ чинь багаас нь…