Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас 11-р тойрогт Сонгинохайрханчуудыг төлөөлөхөөр миний бие нэр дэвшиж байна.Миний хувьд 2020 онд та бүхнийхээ итгэлийг хүлээж, НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогдон 4 жилийн хугацаанд ажиллалаа.Иргэд, олон нийттэйгээ хамтарч ажилласны үр дүнд 4 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн хөгжил мэдэгдэхүйц өөрчлөгдсөнтэй маргах хүн байхгүй биз ээ.Тухайлбал, Бид бүхэн багаараа-2020 онд дүүргийн хэмжээнд 10699 гэрэлтүүлэг байсан бол өдгөө 25000 орчим гэрэлтүүлэгтэй болж, 95 хувьд хүрээд байна.-Анх ажлаа авахад Ерөнхий боловсролын 21 сургуультай байсан бол 7 сургууль 1 өргөтгөлийг ашиглалтад оруулжээ. Харин баригдаж байгаа 7 сургууль, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор хүртээмж 100…
Зохиогч: Admin
УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс аймагт ажиллалаа. Тэрбээр үдээс өмнө тус аймгийн Наранбулаг, Өлгий, Завхан сумын 400 гаруй иргэн сонгогчтой уулзсан бол үдээс хойш Тэс сумынхантай уулзаж, УИХ-ын сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Тэс сумын хувьд газар тариалан, тэжээлийн ургамал тариалах боломжтой бүс нутаг. Тиймээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тус суманд хөв цөөрөм, услалтын систем байгуулахаар тусгаад байгаа юм. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн хүрээнд Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн уурхайг түшиглэн Гангийн үйлдвэр байгуулахаар тусгасан бөгөөд баруун бүсэд авто…
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орж цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байна. Нийслэл Улаанбаатарт ч ойрын хэд хоног ахиу хур тунадас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж, Онцгой байдлын албанаас анхааруулсан. Холын замд гарах бол заавал цаг агаарын мэдээ авч байхыг дахин дахин сануулж байгаа. Улаанбаатарт өчигдөр шөнөөс эхэлж орсон бороо өдрийн 11:30 цагийн үед цас болон хувирлаа. 7 дугаар сард цас орсон нь анхны тохиолдол боллоо.
Өвөрхангайн Сант суманд болсон золгүй хэргээс болж АН-ынхан бөөн үймээн бужигнаан үүсгэхээр улайрч байна. Хэрэг гарсны дараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улстөрийн соёл гарган АН-ын байранд очиж тус намын дарга Л.Гантөмөртэй уулзаж эмгэнэлт илэрхийлсэн юм. Харин энэ нь ардчилсан гэх “болшевикуудад” таалагдсангүй. Тойргоо голоод намын дарга руугаа чулуу шидээд байсан элийрэгч Ц.Уянга Л.Оюун-Эрдэнийг АН-ын сонгуулийн төв штаб дээр ирээд явсны дараа мөн л удирдлага руугаа дайрч асуудал үүсгэсэн нь сошиалын гол сэдэв болсон. Өрсөлдөгч намын даргыг өрөөндөө оруулж, үгийг нь сонслоо гэж тэр шүү дээ. Түүнийхээр бол Л.Гантөмөр МАН-ын даргыг хүлээж авч уулзах нь бүү хэл харин ч хөөж явуулаад “төрийн…
УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшиж буй Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Увс аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ удаад тус аймгийн Наранбулаг, Өлгий, Завхан сумын иргэд сонгогчидтой уулзан, УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Увс аймгийн гурван ч сумын иргэд сонгогчдоос бүрдсэн тус уулзалтад 400 гаруй иргэн хүрэлцэн ирж оролцсон юм. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд бүсчилсэн хөгжлийн хүрээнд Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн уурхайг түшиглэн Гангийн үйлдвэр байгуулахаар Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө тусгасныг…
Казахстаны Алматы хотод энэ сарын 9-19-нд болсон 2024 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид гурван медаль хүртлээ. Тус тэмцээнд 33 орны 650 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд оюун ухаанаа уралдуулан аваргууд тодорчээ. Тэмцээний хөвгүүдийн 10 насны ангилалд Ц.Ананд хүрэл медаль, 14 насны ангилалд Г.Тэнгүүндалай мөнгөн медаль хүртсэн байна. Харин охидын 16 насны ангилалд ФИДЕ мастер Э.Хүслэн мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр есөн өргөөс долоон оноо авсан байна. Түүний хувьд тэмцээний эхэнд түргэвчилсэн буюу рапид төрөлд мөн мөнгөн медаль хүртсэн юм. Ингэснээр Э.Хүслэн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр төрөлд медалийн тавцанд зогслоо. 26 дахь…
Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Монголын ард түмэн төрөө төвхнүүлэх ээлжит сонгуулиа явуулах гэж байна. Энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Нөгөөтэйгүүр сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламент нь Мон голын анхны 126 гишүүнтэй парламент болохоор байгаа. Тэгэхээр таны хувьд сонгуулийн тогтолцоо болон энэхүү шинээр бай гуулагдах парламентын чадамж Монголын хөгжилд ямар байдлаар нөлөөлнө гэж харж байна вэ? -Үндсэн хуулийн 3.1 дүгээр зүйлд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож байх. Ард түмэн эдгээр эрхээ өөрийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагаараа уламжлан эдэлнэ гэж заасан. Гэтэл…
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас сэрэмжлүүлэг гаргалаа. Уг сэрэмжлүүлэгт “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод усархаг, аадар бороо орох тул цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж байна. Тог тасарсан бол гэмтлийг засч, хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж дур мэдэн үйлдэл хийхгүй байх, цахилгааны дэд станц, тоолуурын нэгдсэн хайрцаг, бусад байгууламж үерт автсан, хажууд нь ус тогтсон байвал яаралтай 7004-7004 утсанд холбогдохыг анхааруулж байна” гэжээ.
Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи ширүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээлж байна. Болзошгүй үер ус, аянга цахилгаан, хүчтэй салхинаас сэргийлж, гэр, орон сууц, хашаа, орчны аюулгүй байдлыг хангахыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна. Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татаж, шуудайтай элсээр хаалт хийх Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх Гол, мөрөн нуурын…
Ерөнхий сайдын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг дэмжиж, ээлжит сонгуульд багаар нь сонгохоо Орхон аймгийн иргэд сонгогчид хэлж байна. Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орхончуудтай уулзах үеэр парламентын ардчиллыг авч үлдэхийн тулд, өнгөрсөн 30 жилийн хугацаанд үүрлэсэн авлига, хулгайг цэгцлэх, нийгмийн ижил тэгш гараанаас гарах боломж бүрдүүлэхийн тулд Монгол Ардын намын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх ёстой гэдгийг тэд онцолж байв. Шударга ёсны тэмцлийн үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эргүүлэн авч чадсан. Тус үйлдвэр 2023 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ түүхэн амжилт тогтоон дөрвөн их наяд гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, хоёр их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн.…